Ураны Нийслэл Мардайд Хийсэн Цацрагийн Хэмжилт 2012 он 8 сар

Цөмийн Энергийн Газрын цацрагийн байцаагчид нь элдвийн нэвтрүүлгээр орж Мардайд айх аюулгүй, зүгээр байгаа... гаднын гар хөл болсон нөхөд ажилд садаа болж ЦЭГ-ын эсрэг явуулга явуулж байна, улс орны хөгжлийг хойш нь татагч харийнхны тагнуул туршуулууд гээд л яриад байгаа. ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэн өнөөдөр сонинд ийм ярилцлага өгсөн байна.

 

 Бид голомт Анти Нуклеар  цөмийн эсрэг хөдөлгөөнтэй хамтарч Японы Монголын байгаль орчны төлөө үзэлтэй Монголч эрдэмтэнтэй хамт 2012 оны зун 8 сард хийсэн хэмжилтийг ЦЭГ-аас үгүйсгэж байгаа тул баримтыг нь дэлгэж байна. чих худалч нүд үнэнч гэдэг билээ.
ЦЭГ худал гүжирдлэгийг баримттай няцаахын тулд Японы хамгийн том Асаки ТВ-ийн олон улсын сурвалжлагчтай хамт 2012 оны намар 11 сард хийсэн хэмжилтүүдийг дараагийн дугаарт хүргэхээр бэлтгэж байна.
Мардайн уурхай дээр хэмжигдэж буй цацрагийн хэмжээ нь тэндээс барилгын материал болон гэр ахуйн тавилга хэрэгсэл авчирсан айлын гэр ба орчинд хийсэн цацрагтай ижил түвшинд байна гэдгийг бид тогтоосон билээ.

барьж буй цэцэрлэгт хийсэн цацрагийн хэмжилт 0.3 микрозвери/цаг. 8 сард

Мардайн орчимд ил задгай овоолгод хийсэн цацрагийн хэмжилт


ил задгай овоолго дээр 5.7
микрозвери/цаг цацрагжилт тогтоогдсон.
1

2

3










Сэтгэгдлүүд

usuhuu

uranii talaar medeeleliig tataj awj unshmaar bn bolomj bga boluu

Ленски (зочин)

цацраг хамгийн аюултайн нь аккумуляторный буюу хуримтлагддаг. тиймээс хугацаатай шууд уялдаа холбоотой байдаг. цагт хэмжиж байгаа цацрагийг микрозиверт гэсэн нэгжээр харин жилд хэмжигдэж байгаа цацрагийг миллизиверт гэсэн нэгжээр хэмждэг. энэ нь хоорондоо грамм болон килограмм эсвэл тонн нэгжүүдтэй адилхан харьцаатай. 1000гр нь 1 кг болдог бол 1000 микроЗв нь 1 миллиЗв болно. тэгэхээр цагт тогтоогдож буй цацрагийн хортой шарлагын утгыг жилд ямар хэмжээтэй болохыг тогтоох доо =(5.7*24*365)/1000 гэж бодох ба хариу нь 49,9 миллизиверт/жил болж байна. Монгол улсын стандартад хүн амыг жилд 1 миллизиверт цацрагт өртөж болно гэж үздэг.Сулавтар буюу 0,11 микрозиверт/цаг цацрагийн хортой шарлага нь жилд 1 бүхэл миллизиверт болох юм. Үүн дээр дэлхийн аль ч хэсэгт хаана ч явсан тогтмол авч байдаг байгалийн суурь цацрагжилтаас бид бултах аргагүй тул энэ сулавтар цацрагийн үүсгүүрийн шарлага дээр түүнийгээ нэмж тооцож болно. ингэвэл хүн ард жилд багадаа 4 миллизиверт цацрагийн хортой туяанд шарагдаж байхыг манай засгийн газар зөвшөөрдөг ажээ. бидний 2012 оны 8 сард эхний хэмжсэн хэмжилтээр стандартаар зөвшөөрсөн хэмжээнээс 5-10 дахин их цацрагжилт тогтоосон. 2012 оны 11 сард дахин хэмжих дээ 40-200 дахин их цацрагжилт ил задгай бохирдол үүсгэж байгааг тогтоосон. удахгүй хэмжилтийн талаар нийтлэл гарна.

Алмас

Тийм ээ би нэгжээ тооцсон сайн харвал тэмдэглэгээ нь өөр байгаа, дараагийн сэтгэгдэл дээр.. Эхний сэтгэгдэл дээр үсгийг нь л ижил үсгээр бичсэнээс дээрх нийтлэлийг харвал тооны хувьд бол алдаа байхгүй,. цагт жилд гээд ялгаатай байгаа..

Зочин
Эээ тэнгэр минь

Пээ бурхан минь энэ чинь ямар их тоо вэ? Хүн жилд 2,4мил Зивэрт цацрагт хордох нь дэлхийн нийтийн хэмжээнд энгийн гэж үздэг. Үүнийг нэгхэн цагт 2 дахин нугалж хордох болчоод байгаам биш үү? Нэгхэн цагт шүү дэ!!! Нэг жил - нэг цаг энэ арай л хэтэрч байна. Нэг жилд тэгвэл яаж байна нарийн тооцоог гаргаад өгөөч судлаач аа. Гуйя

Зочин

нэгжээ тооцоочээ мил Зевэрт, нөгөө нь микро Зевэрт юм бишүү

Алмас

http://www.dailymotion.com/video/xvcimq_yy-yyyyyyyyyyyy-yyyyyyyy_news

За энд бас нэгэн батлах Японы телевизийн бичлэг байна. Цөмийн хог хаягдал хаясан Тайваны арал дээр хийсэн хэмжилт, баримтат кино байна. Манай мардай чинь энэ бүүр цөмийн аюултай хог хаягдал хаясан газартай ойролцоо хордолттой юм байшд. 11 минутаас эхлээд хэмжилт эхэлж байгаа 13-аас хойш тайлбар нь гарна. Жилдээ 20msV/year байвал байж болох хэвийн хэмжээ гэнэ. 5.7μSv/h бол ойролцоогоор 50msV/year болохоор юм байна. 7μSv/h=61msV/year гэнэ. Тэгэхээр хэвийн байх хэмжээнээс бараг 2 дахин их гэсэн үг. Бас 0.03 μSv/h одоогийн Токиотой адил гэнэ. Тэр нь ч бас өнөөдөр аюултай хэмжээнд тооцогдоод байгаа Японд...

Тайванчуудын хэмжих багаж зарим бодисыг л хэмждэг, заримыг нь хэмждэггүй хэвийн заах тохиргоотой байсан гэнэ шүү.


Алмас

Зочин та тэгвэл тэр хэвийн гэх баримтаа хэмжилтээ гаргаад ир л дээ? Би дөнгөж дээр чинь хэвийн биш байна гээд бодитой мэдээлэл судалж уншаад бичээд тавьчихсан байна шүү дээ?

Зочин

ene chin yoroosoo ih ntr bishd l bn shd. yuch mdhgui bj yah gj ingej shurjignedeg bnaa humuus. tiim eserguutsmeer bgan bl yadaj hailt ch boltugai sudlah heregtei shd

Алмас

Гүүглээс хайгаад энэ хуудаснаас харлаа

http://www.lbl.gov/abc/wallchart/chapters/15/3.html

Байгаль дахь цацраг идэвхт жилд 3 mSv буюу mSv/yr mSv/year гэж байна. Харин зураг дээр бол 5.752 mSv/h гэж байна. h нь мэдээж hour буюу цаг байх. Энэ бол маш өндөр тоо. Жилдээ хүн 3-г авах байхад цагтаа 1 байсан ч гэсэн энэ маш өндөр хордолт болох байх гэж бодож байна??

Зочин

жилдээ 1 байвал л хэвийн хэмжээ биз дээ? Энэ чинь бүр цагт 5 байгаад байгаа юм биш үү?

Зочин (зочин)
Зөвшөөрөгдөх хэмжээнд л байна шдээ

Энэ зөвшөөрөгдөх хэмжээнд л байна шдээ 0 байна гэж байхгүй шдээ надаас багаж аваад гэртээ хэмжээд үз

dadido

төрийн байгууллагуудад би лав итгэдэггүй.




:-)
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски