2 сарын өмнө зурагтын мэдээ үзэж суулаа Баян-Өлгий аймгийн хөдөөгийн алс бөглүү уулсын дунд байх нэгэн айлаас хийсэн сурвалжлаг гарч байв.
Цэвэр тунгалаг агаартай байгалийн сайханд аж төрөх малчин айлынх хоёр хүүтэй ажээ. Гэвч тэдний хүүхдүүд төрөлхийн гажигтай буюу согогтой байв. Энэ тун эмгэнэлтэй хэрэг юм.
Тэр нутгаас тун холгүй 450-550км зайд Казахстаны "Семипалатинский ядерный полигон" хэмээн алдаршсан Семипалатинскын цөмийн цацрагийн бохирдолтой талбай мөн Усть-Каменогорск-ийн цөмийн шатахууны үйлдвэр ба цөмийн шаар хаягдал бүхий талбайнууд оршдог билээ. Энэ районд мөн "Жангиз тобе" хэмээх тив алслагч пүүжингийн бааз байрлана. Эдгээр нь өдгөө 1996 оноос хойш хөсөр хаягдсан Мардай хэмээх цэргийн хоттой адил хувь заяатай болж эзгүйрч хоцорсон билээ.
Гэвч тэнд эдгэршгүй эмгэнэл нуугдаж байгаа юм. Монгол орны дурын ямар ч масштабтай зурагт тэмдэглэгдээгүй, газрын зурагт огт оршдоггүй Дорнодын Мардай хэмээх ураны уурхайд түшиглэн барьсан цэргийн хот нь эдийн засгийн эргэлтээр урагшилдаг шинэ нийгэмтэй зохицохгүй үгүй болсон үй олон суурингуудын нэгэн адил балгас болсон билээ.
2006 онд нийтлэгдсэн Гоо даль сэтгүүлийн нэг дугаарын 30,31-р хуудас дамнасан "Монгол улсын хил орчимд байрлаж буй цөмийн объектууд ба цөмийн цацрагийн бохирдлын байдал" гэсэн зургийг хожим Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь (миний санаж байгаагаар) гэсэн нэртэй номын хавтсыг чимсэн байхыг олж үзсэн юм. Уг зурагт эх сурвалжийг NTI, Carnegie Endowment for International Peace, International Nuclear Safety Center, Committee on Radiation, Health & Environment of Kazakhstan зэрэг байгууллагын мэдээллийг үндэслэж гаргав гэжээ.Тухай үед уг зургийг дахин шалгаж сэргээн зурснаа уг нийтлэлд оруулав.
Уг зурагт үзүүлснээр шар өнгөөр цөмийн цацрагийн бохирдол бүхий талбайг тэмдэглэжээ.(зургийг томруулж харж болно) Тунгийн хэмжээ нь тодорхой заагаагүй байна. Сүүлийн 5 жил энэ чиглэлээр ажиллах даа хайгаад олсонгүй. магадгүй нууц байх.
4-5 жилийн өмнө ураны тухай мэдээлэл хайхад францууд Монголд энэ салбарт ажиллах эрхийг Жаргалсайхан сайд хувьдаа хэчнээн юм авахаас шалтгаалах болоод байсан тухай дэл сул яриа төдий зүйл байсан бол одоо долоо хоногтоо багадаа 2 удаа ураны тухай мэдээлэл гарч байгаагаас тэдгээрийг бүгдийг нь шүүж тунгаах боломжгүй болжээ.
Хамгийн сүүлд Монгол улсын газар нутагт, Хэнтийн Дархан сумд ураны хаягдал цөмийн шаар хадгалах тухай мэдээлэл интернетийн нэр хүндтэй эх сурвалжуудын нэг yahoo news дээр гарчээ. Энэ тухай Япон улсад амьдардаг залуус тодруулбал Хэнтий нутгийн залуус бухимдуу сураг асуух агаад тэнд ч энэ тухай мэдээлэл цацагдсан болохыг мэдээлэлж байна.
Монголын мэдээллийн нэг гаажтай ба гажигтай нь бүгд туйлширсан мэдээллийг дур зоргоор цацах ба нэг нэгнээсээ хуулбарлаж цацдаг нь төвөгтэй. Тиймдээ ч телевизор үзэх, суваг солих бүрдээ аль нэгнийх нь давталтыг үзээд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тиймээс эх сурвалжийг дурдаж тэдгээр мэдээллийг хуулж тавилгүй тоймлон хүргэж байна.
"Монголд цөмийн хаягдал булаж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ" хэмээн судлаач Д.Ганхуяг бичжээ. http://gankhuyag.wordpress.com/-д бичсэнээр бол цөмийн асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн бөгөөд Монгол оронд тэр тусам аа төв аймгийн нутагт эх сурвалжийн дагуу хэд хэдэн газарт аль хэдийн цөмийн шаарыг одоогоос 5-6 жилийн өмнө булшилж орхисон байна.
Монголчууд алтыг ч аюулгүй олборлож чадахгүй сүйрэл болгосныг баримт дурдалгүй хөдөө талаас Сэлэнгээс, Хэнтий Дорнодоос, Баянхонгор, Заамар, Алтайгаас, Хөвсгөлөөс, Өмнөговиос олж харж болно . Одоо нүүрсийг олборлоход яаж талыг там болгодгийг харуулж буй. Энэ тухай блогоор маань дамжуулж уншигчид багагүй сөрөг үзэлтэй саналаа илэрхийлдэг. Магадгүй бид ураныг ашиглаж эхлэх цаг болоогүй ч байж болно эсвэл бүр аль хэдийн болчихсон байж болох юм.
"Манай Засгийн газар ядуураад гэрийн бүх хогшил тавилгаа зарж байгаа айл шиг байна. Асуудал урандаа биш, засаглалдаа байна. Согтуу хүнд машин бариулж болохгүй биз дээ" хэмээн http://enkhbatd.wordpress.com/-д эрхэм ногоон намын тэргүүн Д.Энхбат өгүүлжээ.
http://tsahimurtuu.mn/-д Тайваний цөмийн хаягдлыг Оросууд Монголд булна гэсэн мэдээллийг Хятад эх сурвалжаас орчуулан хүргэж байжээ.
Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН… гэсэн цуврал нийтлэлийг факт мн болон http://golomt.org/ гэсэн вэб хуудаснууд дээр бичсэн байна.
1964 оны 10-р сарын 16-17-нд геологичдын баяраар Хятадад устөрөгчийн бөмбөг газар доор туршсан гэсэн цуурахлаар хордлого тайлахаар зуун грамм татаж байсан шалтаг нь чухамдаа Алтайн цаад дахь говийн баруун өмнөд улсын хилээс 572км газарт байрлах Лоб нуурын талбайд хийсэн цөмийн 596 дугаартай Хятадын туршилтын тэсрэлт байлаа.
1990 оны үеэр Такшкенг, Өрөмч (Urumchi or Wu-lu-mu-ch'i) уруу анх гарсан машинуудыг ариутгаж оруулдаг байсан нь Алтайн цаад дахь говьд цэргийн туршилт хийж Шинжааны тусгаар үзлийг дардаг хөшигний далд бодлогын үр байж ч болох юм.
Солонгосын олон улсын эрүүл мэндийн байгууллага KIMAworld-ийн вэб хуудаснаас ишлэхэд Японы атомын цахилгаан станцын сүйрлийн техногений шинжийг онцолж Японы газар хөдлөлт нь цөмийн туршилтаас үүдэлтэй бөгөөд туршилтын талбараас алдагдсан цацраг идэвхт бодисын алдагдлыг нуух зорилготойгоор “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ослыг гаргасан байна хэмээн Хятадын хэвлэлийн мэдээнээс ишлэн Казахстаны болон Оросын (REGNUM) хэвлэл бичиж байгаа тухай дурджээ.
Харин Казахстаны сайтууд Казахстаны яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, Семипалатинскийн цөмийн газар доорх туршилтын талбайг хаалгахад зүтгэл гаргаж байсан Олжас Сулеймановын хачирхалтай ярилцлагыг нийтэлсэн байна. Тэрбээр газар хөдлөлтийг хүний “бүтээл” гэжээ. Хаа нэгэнтээ урьд өмнө үзэгдээгүй геофизик, цаг уурын болон геотектоникийн зэвсгийн маш нууц туршилт хийж байна. Байгалийн гамшгаар халхавчлан шинэ зэвсгээр аймшигт устгал хийж чадна гэж тэрбээр хэлсэн байлаа.
Эдгээрийг үндэстэй гэж үзвэл магадгүй бид тийм тохиолдлыг түүхээс олж харж болох л юм. 1949-1957 оны хооронд ЗХУ хийсэн нийт 49 удаагийн цөмийн туршилтаар Капустин Ярт, Новая Земля-д, Семипалатинскит олон арван килотонн халуун цөмийн бөмбөг дэлбэрсэн билээ. Үүний 16 нь зөвхөн 1957 онд туршигдсан бөгөөд Говь Алтайд болсон 1957-12-04 өдрийн 03 цагт болсон 8.1 магнитутын газар хөдлөлттэй зэрэгцэн Семипалатинскит агаар мандалд 1145м өндөртэй нийт 22 килотонн цөмийн бөмбөг тэсэрсэн байдаг.
Зүүн говь болон Баян говьд болсон уг газар хөдлөлтөөр нийт 250 урттай, 9-11м босоо шилжилт бүхий ан цав хагарал үүссэн бөгөөд хагарал Бахар уул болон их Богд ууланд ажиглагддаг. Тэр газар хөдлөлтөөр Бага Богдод Оюут, Биндэръяа гэж 2 нуур шинээр үүссэн гэдэг.
Их нууруудын хотгорт үлээх салхин шившээ эрүүл гэдэгт, Өмнийн говьд намар орой нялхрах таана хүмүүлийн үнэртдэг сайхан үнэр хэвээрээ гэдэгт, Дорнын талд дөрөө шүргэм өндөр ургасан өвс ургамал уран цацрагийн хордолтгүй гэдэгт итгэж байна.
бичсэн:Ленски
2011.05.14.
Эх сурвалж:
-List of nuclear weapons tests of the Soviet Union
-A kiloton of TNT or kilotonne of TNT is a unit of energy equal to 1012 calories, also known as a teracalorie (Tcal), equal to 4.184 terajoules (TJ).
-(596 is the codename of the People's Republic of China's first nuclear weapons test, detonated on October 16, 1964 at the Lop Nur test site. It was a uranium-235 implosion fission device and had a yield of 22 kilotons. With the test, China became the fifth nuclear power)
-1957 Gobi-Altay, Mongolia, earthquake as a prototype
for southern California’s most devastating earthquake
Gobi-Altay, Mongolia. 1957 December 04 03:37 UTC. Magnitude 8.1
Сэтгэгдлүүд
уран олборлож буй үйл ажиллагаа нь угаасаа хөрсний бохирдол болон агаарт хорт хийг ялгаруулдаг онцлогтой харин монголын ураныг сонирхож буй швейцар гэх мэт улсаас болгоомжлох хэрэгтэй цөмийн эрчим хүч болон атс бол монголчуудын хувьд их эрт асуудлалдаа.
mongold tsomiin hayagdal avaachaad hayachihaar yu boloh be? mongol ugaasaa duuren utaagaar duurtsen bgaash deee. derees ni nemmed toxic waste hayachuul humuus yaaaj amidarah yum be??? ter hayigdalaas bolj heden hun uheh be?? heden gajig dutagtiltai huuhed turuh be? mongol ulsiin zasag zahirgaa eniiig hamgaalhiin tuld yu hiij bnaa? yamar neg hun eniig er ni tungaan bodsnuu.
asuultand maana bodıtoı medeelel ogohııg hıcheen erel haıguul hıısend chını bayrallaa.gevch ıreedvın toloo setgel mını zovınoson heveeree l vldlee.eh ornıı mını gazar shoroo ervvl baıgaa gedegt ıtgehııg hvnem.
http://golomt.org/
Манайхан хаа хамаагүй хаяж магадгүй тухайд санал нийлж байна. Гэхдээ түүнийг нь илрүүлэхэд амархан байгаа юм. Цацраг идэвхжил гэдэг Хонгорын хордлого шиг илрүүлэхэд, эсвэл булзахад амархан зүйл биш. Хэмждэг багажууд жишээ нь жапаны амазон сайтад чөлөөтэй зарагдаж байна. Зарим нь жирэмсний тестэрхүү юм 3000 иен, цахилгааны тестер маягтай нь 200 доллараас эхлээд төрөл бүрээрээ байна. Ганхуяг гуай элдэв дарамтанд байдгийг ойлгож байна. Гэхдээ зөөврийн багаж халаасалж яваад хэдэн аймгаар тойроод хэмжилт хийгээд ирэх тийм ч хэцүү биш. Ганхуяг гуай байг гэхэд зарим мэдээллийн хэрэгслүүд үнэн худал нь үл мэдэгдэх юм нийтлэж цуу тарааж байхаар хэмжүүрийн заалтыг ердийн үеийн цацрагийн үзүүлэлттэй харьцуулаад зарлахад л асуудал шийдэгдэх юм.
Чи харин японы АЦС-ын ослын үнэн нөхцөл байдлын тухай хангалттай мэдээлэл аваагүй байгаа бололтой. Энэ тухай би тухайн үед нь бичиж байсан, удахгуй сүүлийн үеийн мэдээллүүдийг нэгтгээд илүү дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байгаа, сонирхоод санал сэтгэгдэлээ үлдээвэл талархана шүү.
Цөмийн байгууламжид ойрхон байрлах Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутгуудад ч бас хэмжилт хийгээд үзэхэд гэмгүй байх. Ингэхэд манай цөмийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачид ер нь юу хийж юу бодож суудаг байна аа...
Ганхуяг гуайн бичсэнд үнэмшихгүй байна. Нөгөө талаас манайхан цөмийн хаягдлыг зүгээр л газар ухаж булаад мартчихдаг шиг юм яриад байгаа юм. Үнэндээ цөмийн хаягдлыг булшилна гэдэг газар дор томоохон байгууламж бүтээж түүн дотроо хэдэн жилийн турш хаягдлыг усаар хөргөх үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгоод байгаа. Тэгэхээр хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр ийм байгууламж байгуулах боломж бага. Эсвэл ямар ч технолгийн шаардлага хангагалгүйгээр булаад орхичихсон хэрэг үү. Цацраг идэвхжилийг хэмждэг зөөврийн авсаархан багажууд гараад ирж, заримыг нь хэдхэн арван доллараар худалдаад авч болж байна. Хаягдал булсан гээд байгаа газруудад хэмжилт хийгээд үзэхэд л уул нь үнэн эсэх нь тодорхой болох учиртай юм.