The valuation of Mongolian mining sector



    






 Засгийн газрын ордонд болсон нэгэн хурал дээр Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, Геологийн ухааны доктор (Ph.D) Ч.Хурц гуай Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоос асууж байна:

Монгол орны баялаг газар доор байх даа, нээн илрүүлж олборлоогүй байх даа ямар нэгэн үнэ цэнэтэй юу ?.

 Сайд мушилзаад эрхэлсэн янзтай:

Та намайг юу гэж хариул гээ вэ ? мэдээж үнэ цэнэтэй л байж таараа шүү дээ…

 

Уг хуралд сайд (Д.Зоригт) орж ирэх дээ Оюу Толгойн гэрээг саяхан үзэглээд буй тухайгаа бахдалтайгаар мэдэгдээд байлаа.

 



Эдийн засгийн ухааны доктор (Рh.D) С.Авирмэд ер нь энэ хурлын арга хэмжээний санхүүжилт, өдрийн цайг хэн хаанаас дааж байгаа тухай асууна. Хурлыг Оюутолгойгоос ч юм уу санхүүжүүлж байгаа бол хуралд оролцохгүй төдийгүй өдрийн цайг нь уух хүсэлгүй байгаа аж... болоогүй сайдад салбарынхны уг хурал дээр мань хүний (сайдын) гэрээ хэлцэл байгуулсанд нэг ч хүн баяр хүргэж алгаа ташихгүй байгааг анзаарахыг сануулаад авав.

 







С.Авирмэд гуайн энэ хачин араншинг уг хурал дээрх түүний дараах хэлсэн үг нь тайлбарлаж магадгүй:

Оюутолгойн ордыг ашиглах уулын үйлдвэрийн техник - эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ) нь 36 жилийн дараа Монгол улсыг 360 сая долларын өрөнд оруулахаар байна...

 

Монгол улсын анхны ерөнхийлөгч (Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор [Sc.D], профессор) П.Очирбат гуай уг хурал дээр ашигт малтмалын тухай хуульд буй ганцхан үгийн сонголтын хайнга байдлаас асар их зөрчил гарч болохыг дурдаж байв. Энэ нь "ашиглана", "эзэмшинэ" гэсэн хоёр өөр үг байлаа.

 



Ашигт малтмалын тухай хууль нь 2006  оны  07  сарын 08  өдөр (хагас сайн өдөр) батлагдсан. Энэ хууль бол  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Нямдоржийн гэртээ авч харьж, орон дотроо зассан гэгддэг хуулиудын нэг билээ.

 

Хуулийн зүйл заалтуудыг хайнгадуу уншаад үзвэл ордын ба уурхайн тухай хууль биш, ердөө тусгай зөвшөөрлийн тухай буюу лицензийн тухай хууль мэт санагдана. (АМГ-ын мэргэжилтнүүд ч тэгж тайлбарладаг)

Хуулийн зарим нэг заалтаас дурдвал:

 

28.2.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн  27.1.7-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ[1].

 

Гэх дээ сайн судлаад үзвэл анхаарах зүйлс олон ажээ:

13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.

 

Сүүлийн дурдсан 13-ийн 5 гэсэн зүйлд “талбай” гэсэн үг орсон байна.

П.Очирбат гуайн дурдсан болгоомжгүй үгийн сонголтоос үүдэн гарч буй тэр үр дүнг тайлбарлахыг оролдъё. Зүй нь бол: “хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь уг зөвшөөрлөөр дамжуулан тухайн талбай дахь ашигт малтмалын хуримтлалыг эрж хайх ба “АШИГЛАХ” давуу эрх олгогдож буйг гэрчлүүлж, энэ эрх нь хуулиар хамгаалагдана” гэсэн санаа юм.

            Харин одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд мөнөөх "ашиглана" гэдэг үгийн оронд “ЭЗЭМШИНЭ” гэсэн үгийг хэрэглэсэн нь агуулгаараа бол Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн зургадугаар зүйлд заасантай харшилж болохоор байна. Уг зүйлд зааснаар:

 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн ӨМЧ мөн. [2]

гэж заажээ.

Гэтэл төр өөрийн өмчийг төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах нь эрх зүйн хувьд бололцоотой бөгөөд хуулийн дагуу байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөө эзэмшүүлжээ гэж ойлгогдох ажээ.

Энэ ч утгаараа Монгол орны газар нутаг дээр нээгдсэн ордыг Монголын засгийн газар (эсвэл бид) эзэмшихийн тулд хайж олсон эздэд нь хөрөнгө оруулалт хийж, нийт нөөцийн хэдэн хувь хүртэлх үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт хийж чадна тэр хэмжээгээрээ эзэмших ёстой болж байгаа ажээ.

Харин Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас (Д.Зоригтоос) Ч.Хурц гуайн асуусан асуултын цаад санаа нь “манай орны нутаг дэвсгэр дээр тогтоогдож буй, эх орны газрын хэвлийд байгаа аливаа төрлийн ашигт малтмалын орд нь нээгдээгүй байх даа ч үнэтэй, энэхүү анхны үнэлгээ нь, чухам тэр өөрийн үнэ цэнэ нь бүхэл дээ манай орны хөрөнгө оруулалт (өмч) мөн” гэсэн агуулгатай байж таарах болов уу. Гэвч энэ санаа тэр хэвээрээ амьдралд хэрэгжилгүй үлдэж хоцров.

Үүнийг ахиад энгийнээр тайлбарлавал “манайх баялаг аа гаргая танайх технологио гарга. Гэхдээ танайх олж нээсэн учраас манай юмнаас төдийг ЭЗЭМШ гэх буюу зүйн нь бол ингэж давуу эрхээр АШИГЛА” гэж ярих учиртай болов уу.

Мэдээж хэрэг шударга зохицуулалт гэдгийг хуулийн дагуу, хуулиа баримтлах явдал мөн гэж үздэг Баабар мэтийн хүмүүсийн хувьд бол одоо байгаа байдал нь прагматик, зөв ба ёс зүйтэй шийдэл билээ.

Гаднын хөрөнгө оруулалттай байгууллагуудын Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулах өдөөлт болж буй зайлшгүй хүчин зүйлийн нэгт нь (тогтвортой байдлын гэрээг буюу хөрөнгө оруулалтын гэрээг /ХОГ-г/ эс тооцвол) хууль зүйн дээрх орчин болж таарна.

энэхүү нийтлэлийг сүүлийн 4 жилийн туршид хийж буй судалгааны үндсэн дээр бичиж эхэлсэн боловч дуусгаж чадаагүй болно. Гэвч С.Ганбаатар болон С.Баярцогт нарын халз мэтгэлцээнд зориулж хэсэгчлэн нийтлэв.

2012 он УБ хот
Ленски

[1] Ашигт малтмалын тухай (шинэчилсэн найруулга) 2006 он

[2] Монгол улсын үндсэн хууль

 

Сэтгэгдлүүд




:-)
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски