Миний үед танин мэдэх, эх хэл дээрээ судлах ном зохиол ховор байсан гэж хэлэхгүй ч, ураны талаарх мэдлэг мэдээлэл хомсхон байсан нь үнэн билээ.
Иймийн учир ерөөс өөрийн үеийн геологичдод хийгээд шинэ үеийн залуу геологичид зориулж захгүй их мэдээллийн далай болсон интернетийн энэхэн хэсэгт Уран хэмээх нэгэн зүйл элемент түүнийг агуулагч нэгдлүүд тэдгээрийн эрдсийн тухайд бичиж байхаар болсон маань энэ юм.
1990-өөд оныг гарталх хугацаанд манай орны эрэл хайгуулын чиглэл аль хэдийнээ их гольдролыг олж, баялаг түүхтэй 50 гаруй жилийн олз омог, туршлагыг бий болгож чадсан билээ.
Хэдий ийм боловч бидний энэ үеийг хүртэл эрдэс баялгийн хайгуулд ураны чиглэлээр бие даан судалгааны ажлыг Монгол геологич нар ахлан авч явж байсан удаагүй юм.
Өнөөдрийг хүртэл коммунист хөшигний цаана байсан энэ ашигт малтмалын эрэл хайгуул, нөөц, тархалт зэрэг мэдээллийг олон улсын хэмжээнд буй нээлттэй мэдээллүүдээс ишлэл авч нөгөөтээгүүр нэг сэдэвт мэргэжлийн эрдэм шинжилгээний өгүүллүүдээс түүвэрлэн авсан ойлголтуудыг аль болох алдаа мадаг багатайгаар өөрийн үнэлэмжээр сорчлон хүргэж буй нь энэ билээ.
Өнөөдөр Монгол орны хэмжээнд энэ чиглэлээр хайгуул хийж буй аж ахуй нэгжүүд нь цөөнгүй бөгөөд цөмийн энергийн газарт бүртгэл бүхий 130 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг дэлхийн хэмжээнд салбартаа эхний 10н байранд маргашгүй зогсдог нэр хүндтэй томоохон байгууллагууд хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр энэ нь сайшаалтай хэрэг авч бидний Монголын эрдэс баялгийн талаар өөр улс оронд гадаад хэл дээр олон зүйл мэдээлэл гарч буйд бид дүн шинжилгээ хийж итгэн үнэмшихэд бэрхтэй байна. Учир нь бидний мэдэж буй мэдлэг мэдээлэл маань тэр хэмжээнээс хомс билээ. Нэгэнт аж ахуй нэгжүүдийн зорилго “ашиг”, мэргэжилтнүүдийн гаргаж буй мэдээлэл “мөнгө” болсон өнөө үед ураны эрэл хайгуулын шатанд оролцож буй геологичид их төлөв анхдагч геологийн баримт мэдээлэл цуглуулахаас илүү гарахгүй, дүн шинжилгээ хийх, нарийн учигт хүрэх хэмжээнд ажиллуулахгүй байгаа нь нууц биш юм. Үүнийг ганцхан талаас нь харж бүгд учир зүйг нь олохгүй явна гэвэл мэдээж хэрэг учир дутагдалтай дүгнэлт болж таарна. Жилдээ 4 сар орчим гэртээ сууж бусад үед хээр хөдөө, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж олон зүйлийн судалгаа шинжилгээг хийж, олон газар орноор зорчиж, энэ чиглэлийн судалгааг урагш ахиулж буй цөөнгүй геологич буй нь мэдээж хэрэг. Тиймээс эрдсийн эрэлд мордсон эрхэм геологи нар дундаа ганзага нийлж яваагийнх бусад даа дуулж мэдсэн ээ хүргэх, бодол санаагаа хэлэлцүүлэгт оруулж та бүхний арвин их туршлагаас хуваалцах, мөн нийтлэн хүргэж буй мэдээллийнхээ эх сурвалжийг дурдсанаар та нөхөд контролдож засаж залруулж хэлэх нь нээлттэй байх зэрэг үүднээс энэ буланг хөтөлж байхаар шийдсэн билээ.
ОУАЭА-аас гаргасан Дэлхийн нөөцийн (Uranium 2007: Resources, Production and Demand 2008) судалгаанаас үзэхэд манай хөрш улсууд болох ОХУ 10%, Хятад улс 1.2%, Казахстан улс 15%-ын ураны нөөцтэй хэмээн дурдагдсан байна. Олон улсын энэ тайлан мэдээнд Монгол улс маань Хятадын нэгэн муж болон тэмдэглэгджээ. Эдгээр улсуудад тогтоогдсон нөөц, уран агуулагч структур, ордын тархалт зүй тогтол нь манай улсад хэрхэн мөрдөгдөх вэ ? Миронов.Ю.Б, “Уран Монголии 2007” номод дурдсан ураны муж дүүргүүд үргэлжлэл нь мөн үү ?,... ураны хуримтлалын эх сурвалж нь юу байв ?,... ямар процесс ?...
ОХУ-ын нийт ураны нөөц бүхий 3н муж область буйгаас “Читинской области” нь ураны 143.9 мян.тн нөөцтэй (Антей Аргунское Мало-Тулукуевское Октябрьское Стрельцовское) “Респ. Бурятия” муж хэсэгт ураны 11.2 мян.тн (Хиагдинское) нөөц буй нь (Состояние и использование минерально-сырьевых ресурсов Российской федерации 2007) албан ёсны эх сурвалжуудаас харагддаг. Эдгээр ураны мужууд нь өргөн уудам ОХУ-ын зөвхөн Монгол улстай хиллэдэг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгуудын ар хэсгээр байрлаж байгаа нь олзуурхмаар хэрэг бөгөөд манай оронд шууд үргэлжлэх боломжтой эсэх ? Мөн манайтай ойр Зүүн хойд Хятадад байх хагарлын бүсийн протерозойн кварц дахь өндөр агуулгатай уранинитын хүдрийн ураны орд, (High grade uraninite ore in fracture zone in migmatized quartzite of early protorozoic age, Lianshanguan deposite in northeastern china.) Хойд Хятад дахь ураны хүдрийн Ордосын сав газар дахь элсэн чулууны төрлийн ураны ордууд (Dissolution rates of standstone type uranium ore in Ordos basin, China & Geology and origin of the Dongsheng uranium deposit in the Ordos basin, North China) нь өмнөд Монголын Хайрхан Хараат Нарс гэх мэт ураны ордуудын төрөлтэй ижил эсэх ? цаашлаад Баян-Өлгийн сагсай сумын улсын хилээс БУ50км зайд байх баруун хойд Хятадын Алтай зианы (алтай саяны) ураны орд, (Аршааны голын хагарлын бүс дахь гидротермаль-метасоматоз хувирлын бүсийн урантай ижил байх магадлалтай эсэх ?) түүнчлэн Хятадын Таченгийн ураны орд, Казахстан дахь Арал, Байконурын болон Семипалатинскын цацрагжилт бүхий муж дүүргүүдийн судалгаа, ураны Степное, номер-6, Заречнойе, Степногорск зэрэг ордууд Чу-Сарису дүүргийн “Инкая” ураны (Inkay uranium project ISL) төслүүд тэдгээрийн үр дүн зэргийг харьцуулан үзэж судлах. Ингэснээр манай орны ураны тогтоогдсон үйлдвэрийн нөөцийн 80% орчим нь хамаарч буй (Гурванбулаг, Нэмэр, Мардайн голын ураны ордуудын) Вулканикад агуулагдах ураны ордын төрөлд дэлхийн хэмжээний нийт нөөцийн 4%, харин Элсэн чулуун дахь ураны ордуудад 28%, Үл нийцлэгтэй холбоотой ордууд 12%, Брекчийн комплексын ордууд 16%, Метасоматит ордууд 12% байгааг харгалзан үзэж ордын агуулга болон нөөцийн хэмжээ зэргийг Австралийн болон Канадын ураны ордуудын жишгээс үзэж эрэл хайгуулын аргачлал, нөөцийн тооцоолол, баяжуулалтын технологид дүн шинжилгээ хийх шаардлага бидний өмнө урган гарч ирж байна. Байранд нь уусган баяжуулалт гэж юу вэ ? дэлхийн практикад ямар төрлийн ордод ашиглаж байна ? дэлхийд ураныг хэн баяжуулан олборлож байна вэ ? уран ямар нэгжээр ямар үнээр борлогддог вэ ? цацраг идэвхт бохирдолтод Дорнодын Мардай хотоос Баян-Өлгий аймаг илүү хордсон уу ? Эдгээр асуултуудад хариулт олохыг зорьсон судалгааны ажлын маань боломжтой хэмжээнд та бүхэнд нээлттэй байж, зарим нарийвчилсан мэдээллүүдийг та бүхэн цуврал нийтлэлүүдээс маань олж үзэх боломжтой болох билээ.
Бичсэн: Ленски
Сэтгэгдлүүд
bayarlalaa dr. lensky. heregtei medeelluudee olj avlaa. amjilt husie.
goy blog boljee amjilt husiy,
ulam ih zuil hiigeerei
tand amjilt husey geology gedeg asar tom yortontsiin negen hesgiig busdad hurgen taniulj geologych hund onogdson uurgee ner turtei biiluulj bgaa tand bayarlalaa
bishee ene blogiig Lensky gej zaluu bichdeg
Javkhaa gej khun tanikhgui
Javkhaa chinii blog uu ene?
Yunii umnu blog t ni amjilt husey. Medeelel saitai baij, busadtai huvaaltsana gedeg chuhal zuil. uranium-2008 iig uzeegui bolhoor helj medehgui baina uneheer hytadiin neg heseg bolj orj baigaa bol haramsalrai l baina, Olon ulsiiin atomiin energiin agentlagiin humuus ajlaa muu hiideg, zohion baiguulaltgui ni medegdej baina. bid IAEA iin gishuun oron bolood udaj baigaa bilee. Mongol gej tusdaa uls baidagiig ug ni medehiin deedeer medej baimaar l ym. Uranii metallogenii huvid uls ornuud uuriin ulsiin hemjeend baigaa uranii huderjiltiin turluudiig ylgahaas gadna hil zalgaa uls ornuud, tiv delhiin hemjeend uranii garal uusliin turluuud, tedgeeriig aguulagch sav gazar, hudriin duuureg, zangilaanuudiig ylgah ajluud hiigdej baina. ter ajliin hureend Mongol, oros, hytadiin nutag dvsgert baigaa uranii metallogenii zurgiig zohioh ajluud hiigdej baigaa bolno. odoogoor Y.B. Mironov geologchii zohioson zuragaas uur uranii metallogenii zurag alga, ene zurag ni struktur foramtsiin onol deer undeslen zohison zurag bolhoor, bidend terrenii angilalaar zohuioson zurag shaardalgtai baigaa bolno. Gehdee geologich Mironoviin zurag bidnii ajliin heregtsee shaardlagiig buren hangaj baigaag heleh yun. Uranii geologiin sudalgaanii huvid yahav dee l gej helii bolson boloogui heden gadnii hurungu oruulalttai aj ahuin negjuudiin hurungu oruulaltaar todorhoi talbainuudad erel, haiguuliin ajluud hiigdej baina. ene ni hangaltgui ym, yunii umnu neg zuiliig sain oilgoh heregtei geologiin salbar mungu oldog salbar bish, uul uurhain salbaraas ylgaj salgaj oilgoh heregtei, mun dandaa ashigt maltmal haigaad yvdag shinjleh uhaan bish, baigali delhiigee tanij meddeg, tuunii zui togtoliig sudaldag mash tom baigliin shinjleh uhaan gedegiig l helmeer baina. Odoogoor uranii sudalgaa hangaltgui baina, sistemtei hiigdehgui baina. ulsaas ach holbogdol uguhgui baina. yruval ih l zuil bichmeer baina. Uranii nuutsuur bid delhiid ehnii 15-d orodog ni margashgui unen. Busad uls ornuudiin uraniii haiguuliin ajiin ur dungees hamaarch deeshee dooshoo baga zereg huduldug. Uranii baylagaaraa mongol uls ehnii 1-2 t ordog. Gehdee ene baykag ni bugd nuuts bolno gej oilgoj bolohgui. Todorhoi heseg ni uneheer ni uranii ord baigaa ni togtoogdoj nuuts bolno. BIdend hiih ajil ih baina ulsiin nutag devsegeriin uranii chigeleerh geologiin sudalgaa hangaltgui baina. suuri ajluud l gehed ihenhi ni jijig mashtabiiinh, erhunii erelees hetrehgui baigaa. Suuliin jiluuded hiigdej baigaa 50000-nii zuraglaliin ajluudiig harhad uranii chigeleleer yu ch hiigdedgui radiometeriin zuraglal hiigddeg esehiig medehgui ym, erliin ajliig bol bur yriltgui. Tiim bolhoor uranii bolon busad turliin ashigt maltnaliin erel, erel unelgeenii ajluud sain hiigdej baigaa gehed hetsuu l ym. Bidend ulsiin hemjeend geohimi, gepizikiin ajluudiig hiij, ur dung ni undesleh erliin ajluud hiih shaardlagtai baina. Za za setgegdelee uugeer duusgay. daraa dahin uulzay
like
uneheer goe blog n baina odoo l unshij bn bainga unshij bh bolno goe yum aa tnx
http://www.bfsosnovgeo.ru/about/history/ Та бүгд дээрх хаягаар орж үзнэ үү тэндээс оросуудын ажлын масштаб харагдана
өөртэй чин холбогдож юм асуумаар байна.t.nyamosor@yahoo.com ene hayagaar holbogdooroi zaaval shvv.
өө баярлалаа
үнэнийг хэлэхэд судалгааны ажлаа нарийсгаж тэдгээрийн үр дүнг дурдах сонирхол их бий уран, ураны геологи, чухам ураан гээдэг юу болох хаана байдаг яаж эрж хайх гээд олон юм бид мэддэг байх хэрэгтэй байгаа юм даа
sain bna mash sain bna. ene blogoo ulam sain urgujuuleerei amjilt? ene talaar sudalj surj bgaa mash olon oyutanuudad tus dem boloh bolno enehuu blog tani
amjilt
iim zuil sonsoj bgaagui.gehdee odoo medlee. chi heregtei zuiliig humuust hurgej bgaa ni baharhuushtai bn. tsaashdiin buh zuild ni amjilt husie!
98008867 утсаар залгаарай өөрөөс чинь ярилцлага авч болох уу. Хэрэв зөвшөөрч байвал
Сараа
Хөөх энэ чинь л хэрэгтэй байлаа. Баярлалаа. Ураны тухай дэлгэрэнгүй мэдэлэл манайд тун ховор юм байна даа. Би сэтгүүлч юм аа. Урантай холбоотой нэвтрүүлэг хийх гээд материал хайж байсан юм авч ашиглаж болно биз дээ?