Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Атомын цахилгаан станцын түлш бэлтгэхэд Уран- 235 изотоп шаардлагатай байдаг.  Энэ изотоп бол байгаль дээр байгаа ураны хүдэрт зөвхөн 0,7% хэмжээтэй агуулагдаж байдаг.

Ураны ил уурхайгаас гаргаж авч байгаа хүдэрт ихэнхдээ дөнгөж 0,05-0,5% байдаг.

Үүнээс харахад олборлосон ураны хүдрийн 99% нь хэрэглэгддэггүй, хаягдал болдог байна. 1300Мегаваттын нэг реактор жилд 33 тонн Уран-235 хэрэглэдэг бөгөөд түүнийг бэлтгэхэд 407 000 тонн цацраг идэвхт үлдэгдэл, шавар, хог хаягдал гардаг байна.

Уран бол цацраг идэвхт бодис. Түүний задралын бодисууд ч цацраг идэвхтэй. Радон - 222 бол уран олборлолтын явцад  маш хялбар байгаль орчинд тархан хордуулдаг бодис юм. Энд ойр хавь амьдрах хүмүүст  уушигны хавдар өвчин үүсгэх эрсдэл бий болгодог.

Уран олборлолтоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 70 % нь ураны ордтой улсын иргэд байдаг.

Уран нийлүүлэгч орнуудад Австрали, Канад, Нигер, Намиб, Өмнөд Африк ба АНУ ордог. Уран олборлолтын байгаль орчинд болон хүнд нөлөөлөх гай гамшиг асар их юм.

Цацраг идэвхт болон химийн хорт бодисуудыг ойр орчмын гол руу цутгана. Цацраг идэвхт болон хүнд металлууд гүний усанд орж хордуулна.

Ураны уурхайг ашиглаад дууссаны дараа голдуу усаар дүүргэж хаадаг. Үүнээс болж  хөрс, гүний усны бохирдолт явагддаг. Уурхай ашиглаж дууссаны дараа олон зуун жил цацраг туяагаар шарсаар байх болно. Ийм уурхайн үлдэгдлийг аюулгүй болгоход маш их хэмжээний хөрөнгө шаардлагатай болдог. Жишээлбэл:  Ардчилсан Герман улсын  Висмут гэдэг ураны ил уурхайн үлдэгдлийг зөвхөн хамгийн наад захын хамгаалалт хийхэд татвар төлөгчдийн 6,6 тэрбум Евро зарцуулагдсан. Хэрвээ ураны уурхайн үлдэгдлийг хоргүй болгоход зарцуулагдах мөнгийг 1 Киловатт цөмийн эрчим хүчний үнэнд оруулж тооцвол нэлээн өөр тоо гарах болно.

Уран олборлолтоос болж хохирсон байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндийг асуудлыг уран олборлосон улс өөрөө хариуцдаг.

Сул дорой эдийн засагтай Нигер улс дэлхийд уран олборлолтоор 6-д орно. Гэвч Нигер улс хүний хөгжлийн индексээр  дэлхийн хамгийн ядуу оронд ордог. Эдийн засгийн хүчин чадал гэвэл 1 хүнд 150 Евро оногдох аж.

 Францын биеэ даасан CRIIDAD институтээс Нигер улсад уран олборлолтын улмаас байгаль орчинд болон хүнд үзүүлсэн нөлөөг 2003, 2005 онд судалсан байна.

Энэ судалгааны дүнгээс үзэхэд:

 -  Ундны усанд цацрагийн хэмжээ байж болохоос хэт илүү гарсан

 - Уурхайн ажилчид болон уурхайн ойролцоо амьдардаг хүмүүс уурхайгаас ялгардаг радон хийгээр болон тэйлинг гэх уурхайн хаягдлаас хордсон

 - Хаягдлын болон тэйлингийн хогийн менежмент нь зориулалтын бус, агуулах болон хаягдлын бүсийг тэмдэглээгүй, ил задгай,  хашаа тусгаарлалт хийгдээгүй,

 - 2004 онд тээвэрлэлтийн үед гарсан ослын бохирдолтыг зориулалтын аргаар цэвэрлэж арилгаагүйн улмаас сарын дараа ч гэсэн цацраг идэвхжилт маш их байсан.

 - цацрагаар бохирдсон хуучин төмөр, төмөрлөгүүд зориулалтын дагуу хаягдаагүй, энд тэндгүй байхаас гадна энгийн төмөрлөг маягаар зарагдаж байна.

 2007 оноос Уран олборлолтын хохирогч Таурэг үндэстнүүд ба Нигерийн засгийн газар хоёрын  хооронд мөргөлдөөн гарсаар байна.  "Нигерийн Шударга ёсны төлөө" гэдэг хөдөлгөөнийхөн  2007 оны 4 сард Францын АРИВА-гийн Нигер дахь  охин компанийн ураны уурхай руу дайрч мөргөлдөөн гарч нэг хүний амь эрстсэн байна. Эдгээр мөргөлдөөнүүдийн гол шалтгаан нь өмнөд Нигерийн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд гарсан хохирлуудтай холбоотой юм.

 Дэлхийн байгаль хамгаалах байгууллагууд эдгээр ураны олборлолтын компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааг шүүмжилсээр байна. Эдгээр компаниуд уурхайн ажилчдыг цацраг туяанаас стандартын дагуу хамгаалдаггүй, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс 40 дахин давсан цацрагжилтад тэд ажиллаж байна. Ихэнх ажилчид нь Таурэг үндэстэн буюу тэд цацраг туяа хүний эрүүл мэндийг хордуулдаг талаар мэдээлэл муутай байдаг.

 Уран олборлолтоос болж  байгаль орчин нь сүйдэж , эрүүл мэндээрээ хохирсон Таурэг хүмүүс ураны олборлолтоос хувь хүртэхийг шаардаж байна. Нигерийн хойд нутагт их хэмжээний уран олборлодог боловч хүмүүс нь хэдэн арван жилээр ядуу дорой хэвээрээ байна.

  АНУ-ын Хиросима дээр хаясан атомын бөмбөгний ураныг  Шинколобвэ гэдэг ордноос олборлосон юм . Энэ нь Конго улсын нутагт байдаг ба одоо албан ёсоор хаагдсан уурхай юм. Гэвч тэнд хулгайн аргаар уран олборлолт явагддаг нь 2007 сард Мура голын ойролцоо 18 Тонн цацраг идэвхт бодис асгарч тэр нь Шинколобвэ ордноос гаралтай байсан нь тогтоогджээ. Энэ гарч 2007 оны 10сарын 26ны өдөр 18 Тонн цацраг идэвхт бодис ачсан 4 ачааны машин эвдэрхий гүүрээр гарах үедээ осолдож Мура голыг цацраг идэвхт бодис хордуулсан. Энэ ачааны машинуудыг гүүрээр гарахын өмнөхөн Конгын цагдаа хяналтын байцаагч шалгаад, ачаа тээшийг Зэсийн ба Кобалтийн хүдэр гэсэн зөвшөөрлийн бичгээр гаргасан байжээ. Мөн байцаагч нар цацрагийг хэмжихэд 15 Микросиэвэрт байсан байна. Энэ нь бол Чернобылийн атомын цахилгаан станцын цацрагийн хэмжээ юм.

Осол болсны дараа оршин суугчдад ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд Конгочууд цацраг туяаны аюулыг тоохгүй гэж албаныхан тайлбарлажээ. Ядарсан зовсон хүмүүсийг янз бүрийн аюул зовлон хүлцэнгүй болгодог байна.

 Энэ ордны ойролцоо хэд хэдэн ураны уурхай байдаг . Тэр уурхайнууд албан ёсоор хаагдсан статустай боловч мянга мянган уурхайчид олборлолт хийсээр байна.

Эдгээр албан ёсоор хаагдсан буюу албан ёсоор ажиллаж байгаа уурхайнууд нурж, уурхайчид дарагдан амь насаа алдах үзэгдэл гарсаар байна.Дэлхий дахинд аль хэдийн хоригдсон зүйлүүд энэ сүйрсэн эдийн засагтай оронд энгийн зүйл мэт байсаар байна.

Зөвхөн умард Конгийн Катангын уурхайн бүсэд хаагдсан уурхай дээр ажиллаж байгаа ажилчдын тоо 600.000 хүрч байна. Тэд бол аюул ослыг тоохоо больсон хүмүүс болсон: "Бид бол аль хэдийнээ хүүр болсон, Хүүр цацрагаас юунд айх юм вэ? "гэж нэг уурхайчин сонинд ярилцлага өгсөн байна. Өөр нэг уурхайчин: "Бид яаж үхэхээ сонгодог.  Тахлаар үхэх үү, эсвэл тэрс үзэлтэн болж бууны суманд өртөж үхэх үү?, Бид бол цацрагийг сонгосон" гэжээ.

 Ураны хүдрийг цааш нь боловсруулах ч мөн байгаль орчныг асар ихээр сүйтгэдэг. Ураны хүдрийг үйрүүлж шар нунтаг гаргаж авахад их хэмжээний Радон хий агаарт гадагшилна.

 Германы орон сууцнуудад Радоны хэмжилт хийхэд 1 Кубикметэрт 50 Бекерел байдаг.

Уран олборлож байгаа газар бол 2000-3000 Бекерел, зарим нэг ордуудад 100.000 Бекерэл ч хэмжигдсэн тохиолдлууд байдаг. Радоны хэмжээ их байх тусам уушигны хавдар тусах эрсдэл ихэснэ. 1946-1990 онд  ардчилсан Герман оронд 7163 уурхайчид уушигны хавдраар нас барсан тоо байдаг. Тэд Висмут хувьцаат компанид ажиллаж байсан хүмүүс юм.

 1946-1968 онд ураны уурхайд ажиллаж байсан америк уурхайчдын 16 % нь хавдар туссан байдаг.

 Висмут хувьцаат компани бол ураны том нийлүүлэгч байлаа. Хоёр Герман улс нэгдсэний дараа эдийн засгийн ба байгаль хамгаалах шалтгаанаар энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон. 5237 хүн цацраг туяанд хордож хавдар туссан нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.

Висмутын уурхай 1945-1991 онд  220.000 тонн ураны үйлдвэрлэлтээс 500 сая тонн цөмийн хаягдал бий болгосон нь 32 км/квадрат талбай дээр байж байна. Нийтдээ 168 км/кв талбай хордсон, дээрээс нь 1000 км/кв нутгийг нарийн шинжлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

 Ураны хүдрийг үйрүүлж химийн аргаар бэлтгэж шар нунтаг гаргахад 85%ын цацраг идэвхт тэйлинг гэдэг шавар үлддэг. Энэ тэйлинг нь маш олон жилийн турш цацраг туяа ялгаруулах аюултай бодис юм. Тэйлингийг олонх тохиолдол нэг хөндийг дүүргэж хашсан  байдаг. Дэлхий дээр нэгэнт 1 тэр бум тонн тэйлинг бий болсон байгаа , дээрээс нь 20 сая тонн жил бүр нэмэгдэж байгаа. Тэйлингээс радон хий ялгарахаас гадна, мөн салхинд хийсэж тархана. Тэйлингийн тухай мэдлэгийн менежмент их асуудалтай. АНУ-д тэйлингийн элсээр барилгын материалд ч ашигладаг.

Тэйлинг хашиж барьсан далангууд задран нурж цацраг идэвхт бодис урсах тохиолдлууд гарсаар байдаг. Тэйлинг бол зөвхөн цацрагаар хордуулахаас гадна бас хүнцэл агуулсан байдаг.

Энэ бол зөвхөн боловсруулалтын эхний үе шат болох шар нунтаг гаргаж авахад бий болох хорт бодисууд юм.

 

Эх сурвалж: http://www.netzwerk-regenbogen.de/akwi05050102.html


Сэтгэгдлүүд

эрдэнэтуяа (зочин)

урантай урангүй амьдрах боломж байхад заавал уран гээд улаараад байх ямар учир байна аа.

Зочин
амаржаргал

ураны бизнес хийж байгаа, хийхийг санаархагчид аа. бид биш. та нар уушигны хавдараар зовж тарчилж үхнэ шүү.




 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски