Цөмийн салбар тойрсон тоглолтууд. Жүжиг нэгдүгээр үзэгдэл

С.Баяр

Ц.Элбэгдорж

С.Оюун

С.Батболд

 

Цөмийн салбар тойрсон тоглолтууд.

Үгүй шүү, ямар ч тоглолт гэж байхгүй.

Харин жүжиг бий

 
Ноён НүклерүүдЦөмийн магтуу дуучид
 

Жүжгийг төрийн зүгээс ард түмэн дээ тоглож буй…
Жүжиг нэгдүгээр үзэгдэл


Шинэ үеийн Аалзууд

Нийтлэлийг татаж авах pdf file

“Хаягдал тойрсон тоглолт” нэртэй нийтлэлийг С.Содбаатар гэж сэтгүүлч “Үндэстний Тойм”[1] сэтгүүлд нийтэлжээ.

Уг нийтлэлийн нэрийг “Цөмийн Хаягдал тойрсон тоглолт” гэж ойлгох хэрэгтэй юм. Гэвч сэтгүүлчийн зүгээс “Цөм” гэдэг үгийг санаатайгаар орхигдуулж байгаа нь ерийн нэг хог хаягдлын тухай, мөн хог хаягдал тойрсон аргаа барсан хэдэн хүмүүсийн тухай, тэгээд энэ нь үнэн хэрэг дээрээ улс төрийн тоглолт төдий зүйл гэж харагдуулахыг чармайжээ.

Тэгвэл яагаад хэн үүнийг ийм байдалтай ойлгуулахыг хүсэж байна вэ ? Тэгвэл энэ мэт нийтлэлүүдийн цаана жинхэнэ ямар үнэн нуугдаж байна вэ ?

Эдгээр асуултын хариулт болох ямар жүжиг тавьж буйг та бүхэнд тайлбарлая.

Монголд цөмийн эсрэг ямар нэг улс төрийн хүчнүүд хүчтэй өрнүүлсэн тэмцэл хийгээгүй байна. Хийж магадгүй. Учир нь удахгүй болох сонгуулийн тойргуудад “ноён нуклерүүд” ба “цөмийн магтуу дуучид”-тай өрсөлдөж буй улс төрчдөд бид дэмжлэг үзүүлж болох юм. Ингэвэл жинхэнэ тоглолт эхэлнэ.

Одоогоор "Ногоон Эвсэл"-ийн тэргүүн О.Бум-ялагч, "Ногоон Хөдөлгөөн"-ийн тэргүүн гэх А.Саруул, УИХ-ын гишүүн Д.Энхбат нар бол Монгол дахь анти нуклеар үзэлтнүүдийн дунд, тэдний үйл хэрэгт үнэндээ гол хүмүүс биш юм. Тэд цөмийн эсрэг доривтой юу ч хийгээгүй байна. Чухамдаа хийж магадгүй. Хувь хүнийхээ үүднээс тэд үзэл бодлоо илэрхийлсэн боловч “тоглолт” хийж билет борлуулаагүй байна.

Хөөрхий Баабартан гадаадад сурч байгаа болгоныг, ажиллаж амьдарч байгаа хүн бүрийг улсын их хурлын гишүүдийн хамаатан, луйвардсан мөнгөөр амьдардаг гэсэн бодолдоо хайрцаглагдсан учраас биднийг улс төрийн тоглоомын хүүхэлдэй мэтээр дурсаж бичсэн нь бий[2].

Сонгуульд нэр дэвшиж нэр нүүр олдоггүй юм гэхэд дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудыг муучилж мэдлэг боловсролгүй хоцрогдсоныг нь гайхаж байгаад олны дунд яригдах хүсэл дээ хөтлөгдөн, орлого оо нэмчих сайхан далим харсан бололтой шунаг сэтгэлт эмч Б.Болдсайхан биднийг аргал түлж амьдар гэсэн уриалга гаргасан мэтээр бичиж[3] үнэлгээгээ чамгүй ахиулсан байх.

            Ийм нэгэн зорилго доор хүн нэг бүр эрвийх дэрвийхээрээ оролцдог компанит ажиллагаа нь манай нийгэмд ихэнхидээ нилээн дээрээс боловсруулж, нарийн чамбай найруулсан хор байдаг.

            Энэ жүжиг бол одоо ид моодонд ороод байгаа байдлаар дуутай, дуу нь клиптэй юм.

Жүжгийн тавилт их өвөрмөц бөгөөд Төрийн магтуу дуучин “Үндэстний Тойм” сэтгүүлийг төрийн томчууд өөрсдөө рекламдаж байсны нэг жишээ нь гэвэл ерөнхий сайд:

Монгол улс хөгжил дэвшлийн шинэ боломж шинэ гараан дээр гарч байгаа энэ үед “Үндэстний Тойм” сэтгүүл “Нью Йорк Таймс” сэтгүүлтэй хамтарч дугаар гаргаж байгаад засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.


видео №1
[4]

гэж мэдэгдэж байхад “Иргэний Зориг Нам”-ын дарга:

“Үндэстний Тойм” нь “Нью Йорк Таймс” сэтгүүлтэй хамтарсан дугаар нь үнэхээр гоё үйл явдал болж байна гэж ээ.

видео №2[5]

“Үндэстний Тойм” сэтгүүл хоёр оны зааг дээр өнгөрөгч 2011 оны онцлох үйл явдлыг 2012 оны тулах цэгүүдийг “Нью Йорк Таймс” сэтгүүлтэй хамтарч нэрлэсэн нь угтаа “Нью Йорк Таймс” сэтгүүлийн нэр нүүрийг баастаж орхисон хэрэг боллоо. Улс төрд үйлчилдэг хөөрхийлөлтэй энэ сэтгүүл С.Батболдыг УИХ-д нэр дэвшиж байхад “Чингис” зочид буудлаа хэрхэн бариулж Бороо гоулдыг хэрхэн Монголын төрийг мөлжигч болсныг мартагнуулж, уран сайхнаар эерүүлэн бичиж байсан төдийгүй тухайн дугаартаа Манжуур болон Уссурын барын тухай танин мэдэхүйн нийтлэл гаргасныг зарим гярхай уншигчид санаж байгаа буйзаа.

Ингээд 2011 оны 12 сарын 2-нд “Нью Йорк Таймс”-д нийтлэгдсэн Хелен Калдикотын Фукушимагийн дараа: Тэвчээр барагдлаа[6] гэсэн нийтлэлийг хараахан уншаагүй буюу уншсан ч мэдэн будлиулж буй “Үндэстний Тойм” сэтгүүлийн үнэн нүүрийг харуулж гивлүүрийг сөхөж ичингүйрсэн дүрийг нь илчлэхийн ялдамд мөнөөх жүжгийнхээ гол дүрүүдийг танилцуулъя.

Гол дүрүүдэд:

 П.Алтангэрэл,

Ц.Батбаяр

С.Батболд

С.Баяр

Б.Долгор

Д.Дэмбрэл

Г.Занданшатар

Д.Зоригт

С.Оюун

А.Ундраа

Ц.Элбэгдорж

Магтуу дуучид:

 “Үндэстний Тойм”

Баабар

Р. Бадамдамдин

Ц. Дамдинсүрэн

У. Оргилмаа

Ё. Отгонбаяр

С. Содбаатар

Б. Чадраа

О. Чулуунбат

С. Энхбат

Б.Эрдэв

Туслах дүрүүдэд:

 Артаньян, Артгаа

А. Баатархуяг

Б. Болдсайхан

Э. Гантулга

Г. Луузан

Г. Манлайжав

Ш. Мягмар

Ч. Намуунтөгс

Д. Энхболдбаатар
Amartaivan Tsenddavaa

Bayarbadrakh Baramsai
Munkhbat Byambajav
Meg Erdenechimeg
Temuujin Bayaraa
Dagii Tsedendamba
Altai Gerel

 

 Жүжгийн гол санаа нь ард иргэдийг ганц нэгээр нь буудан алах ялыг хүчингүй болгож буй дүр эсгэн цаагуураа нууцаар үй олноор нь золигт гаргах нууц төлөвлөгөө зохиож, түүнийгээ “Зөгийн үүр” ажиллагаа төсөл дотор буй "шар тоортныхон" хэмээн нэрийдсэн гэх хэсэг хүмүүсийн нэгдэл ба түүний эсрэг тэмцэгч “Ажилчин шоргоолж” хөдөлгөөний тухай юм. Хожимоо Шар тоортныхон ажиллагааны гишүүдийг цөмийг нь эх орноосоо урвагчид хэмээн зарлаж түүхэнд ч энэ байдлаар бичигдэн үлдэж буй тухай өгүүлэмжтэй юм.

Шар тоортныхон” ажиллагааныхаа зарим нэг дүрүүдээ СОНГОЖ АВСАН ч дийлэнх нь “хүйтэрсний улмаас АЦС ажиллуулж эхлэв”, “Атомаас айх биш ашиглах ёстой биш үү?”, “Хаягдалтай бодлого”, “Хог хаягдлыг битгий алаг үзээч, плийз!”, гэх мэт уриа дуудлагаараа өөрсдөө нэгдсэн билээ.

Ираны цөмийн физикч нэгэн бээр энэ оны эхээр Тегеран хотноо тахилчийн ширээнээ залагдаж ямаа болсон[7] саяхны хэрэг явдлыг энэ жүжгийн өрнөл хэсэгт мөн өгүүлэх ба тахилын ямаанд Б.Чадраа, А.Ундраа, Р. Бадамдамдин, Ц.Дамдинсүрэн, С. Энхбат гэх мэт хүмүүс тоглох юм.

 Энэ жүжгийн төгсгөлд Ноён Нүклеарүүд буюу гол дүрүүдэд хандаж “Ажилчин шоргоолж”-н хэлдэг үг бий:

Чиний нэр дархан цаазтай амьтдын жагсаалтаас хасагдах тэр өдөр тархийг чинь хага цохиод улаан номонд бичнэ дээ…

Баабар ярьж байна:

Цөмийн хаягдал Монголд булшлах дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой*. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй** мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа*** элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байгуулуулж буй нь эргээд дотоодын улс төрийн тэмцэлд ашиглах зорилготой болно.

 ***Дээрх өгүүлбэрийг үгүйсгэж түүнийгээ баталгаажуулахын тулд АНУ-д жагсаал хийсэн цөмийн эсрэг залуустай холбогдож лавлаж асуулаа.

Хэрэв Баабар тэгж үзэж байгаа бол яг хэн гэдэг улс төрч эсвэл ямар бүлэглэлийн хэн гэдэг хүн жагсаал зохион байгуулсан, эсвэл жагсаалд оролцогчдын хэн нь хэний хамаатан бэ гэдгийг барин тавин нотлох хэрэгтэй. Эс бөгөөс ор үндэсгүй гүтгэснийхээ төлөө тэдгээр залуусаас уучлал гуйвал ёс зүйд нийцнэ. Баабарын хардаад байгаа залуус фэйсбүүкээр дэлхийн өнцөг булан бүрээс өөр хоорондоо холбогдон нэгдэж, олон удаа зар тавьж, хоёр ч удаа уулзалт хийж, хандив цуглуулж, нэг хэсэг нь уриа лоозонгоо зурж бичиж, нөгөө хэсэг нь мэдээлэл цуглуулж, зарим нь түүгээрээ зурагт самбар хийж, бусад нь уриалга, мэдэгдлийн эх бэлдэж, нэг хэсэг нь англи, японоор орчуулж чин сэтгэлээсээ ажиллаж байлаа. Энэ тухай Жагсаал-1, Жагсаал-2-ийн тайлангуудыг[8] эх сурвалжаас орж үзнэ үү. Тэд хэн хэдэн доллар хандивласан, хандивласан мөнгийг хэрхэн зарцуулсанаа анхан шатны баримтаар баталгаажуулан ил тод тайлагнасан байгаа. Хэрэв хэн нэгэн  улс төрч олигархийн хамаатан байсан бол хандив цуглуулж зовохгүй, мөнгөөр гулгиж, хэдэн арван хүн хамруулсан “сүрт жагсаал” хийх байсан биз. Ихэнхи Монголчууд цагдаад баригдаад янз бүр болчихвий гэсэн айдастай, бас ч энэ жагсаал хүнээс асар их иргэний зориг шаардсан үйлдэл байсан тул олигтой дэмжиж оролцоогүй.  Ердөө л 12 хүн жагссан юм шүүдээ. Тэдний дунд нэг ч төрийн мяндагтан, улс төрчийн хамаатан байхгүй гэдгийг би батлан хэлнэ. Харин сонирхуулахад Америкийн цагдаа Монголынхоос өөр болхоор жагсагчдыг барьж хорьж, буудаж, айлган сүрдүүлсэнгүй. Беверли Хиллсэд цагдаа таарч зүгээр л шалгасан байна. Цөмийн эсрэг тэмцэгчид:

Хотын цагдаа замд таарч бидний тухай товч мэдээлэл аваад, хотдоо тавтай морилохыг урьж, бүх талаар дэмжихээ илэрхийлэн, шаардлагатай бол хамгаалалт гаргаж өгөхөд бэлэн… гэдгээ хэлээд өөрийн холбогдох мэдээллээ бидэнд өгч амжилт хүсэн үлдсэн.

 гэж ярьцгааж байна. Түүнчлэн залуус Баабарт хандаж өөрт нь: “Хэрэв Баабар биднийг УИХ-ийн гишүүдийн хамаатан садан гэж байгаа бол түүнийгээ батла! Үгүй бол биднийг гүтгэснийхээ төлөө уучлал гүйх нь ёс зүйд нийцнэ” гэж дамжуулж байна.

**Бас нэг зүйлийг дурдахад Баабар болон УИХ гишүүд, хариуцлагатай төрийн албан хаагчдын мэдэгдэж буй “цацрагийн тухай, цөмийн хог хаягдлын талаар гарсан батлагдаагүй мэдээллийг тарааж байгаа” гэж хэлж буй Mainichi Newspapers Co.Ltd[9] бол маш хариуцлагатай мэдээллийн эх сурвалж бөгөөд мэргэшсэн сэтгүүлчид тухайн нийтлэл бичиж буй сэдвээрээ шинжлэх ухааны эрдмийн зэрэг хамгаалсан бакалавр, магистр, доктор зэрэгтэй өндөр боловсролтой хүмүүс байдгийг дурдах хэрэгтэй. Энэ бол манайхны нэрлэж байгаачлан “шар сонин” биш гэдгийг дараах үзүүлэлт гэрчилнэ.

Майничи сонин бол 1872 оны 2 сарын 21нд анхны дугаараа гаргасан. Өдөрт 2 удаа гардаг. Өглөөний дугаар нь 4 сая хувиар, оройны дугаар нь 2 сая хувиар хэвлэгддэг. Япон доо томоороо 3-т ордог. Майничи сонин нь Tokyo Broadcasting System телевизийн сувагтай хамтарч мэдээлдэг. 1946 оноос хойш Майничи сонин нь Япон киноны шагналыг тодруулдаг (өөрөөр хэлбэл Японы Оскарыг тодруулах үйл ажиллагааг явуулдаг) болсон ба нийгмийн өндөр хариуцлагатай хэвлэл юм. Мөн тус сонин нь шилдэг сонин хэвлэлд олгодог Пулицерийн шагнал авсан цорын ганц Япон сонин. Ийм том сонинд инженерийн дээд сургууль төгссөн доктор, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эксперт хүмүүс л юм бичихээс дурын хэн нэг нь ийм сенсаацтай сэдвээр дуртай юмаа бичээд байхгүй нь тодорхой.

Майничитай зүйрлэх юм бол “Тойм” сэтгүүл бол зүгээр л улс төрчдийн зарц билээ. Ташрамд хэлэхэд манай жүжгийн “туслах дүрүүд” мөн “цөмийн магтуу дуучидад” мэдэхгүй зүйлээрээ ярихгүй байх нь дээр байдгийг сануулж хэлмээр байна. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр", "урт хэл хүзүү орооно", "Дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болж үхдэг" гэх зүйр үгсийг бидний үе хүртэл хэлж захиж үлдээсэн мэргэн ард түмнээсээ санаатайгаар болон санамсаргүйгээр урвасныг тань түүх өршөөхгүй гэдгийг санагтун.

            Цөмийн салбарт ажилладаг төрийн албаны 90 гаруй иргэн, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагад ажилладаг, өсгөж хэлэхэд 1500 гаруй мөн энэ салбартай холбоотой бусад бизнес эрхэлж буй 2 мянга хүрэхгүй нийтдээ 3 мянга гаруй хүмүүст анхааруулж хэлэхэд “Улс орны эрх ашиг, үндэстний ирээдүйгээс ИЛҮҮ гарсан ямар ч салбарын эрх ашиг гэж байх ёсгүй” гэдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан дуулгаж байна! Үүнийг цаашдаа ч дараа дараагийн нийтлэлүүдээрээ батлан харуулах болно.

            Битгий бусдыгаа худалдаж, нядалгааны үйлдвэрт бусдыгаа түүчээлдэг бойны мал шиг байгаачээ гэж сануулъя !

* Баабарын хэлсэн үгэн дээр сүүлийн баримт өгүүлэхэд тэр хэд хэдэн хуулийг авч үзье. 2009 оны 06 сарын 25 өдөр. №45. Монгол улсын их хурлын тогтоол. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай:

3.2.6.цацраг идэвхт ашигт малтмалаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын болон олон улсын гэрээнд нийцүүлэн гагцхүү энхийн зориулалтаар экспортлоно.

4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална.

 Цөмийн бодлогоор бол манайх цацраг идэвхт хаягдал БУЛШЛАЛТЫГ өөрийн оронд хэрэгжүүлэх юм байна.

2009 оны 07 сарын 16 өдөр.Төрийн ордон, Улаанбаатар хот. Цөмийн энергийн тухай хууль:

3.1.16.“цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг.

3.1.22.“цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг. гэж заажээ…

 Цөмийн хог хаягдал нь МАНАЙ ОРНООС ОЛБОРЛОСОН УРАНЫГ бусад орон эрчим хүчийг нь ашиглаад арилшгүй хорыг нь манайд эргүүлэн өгөхийг хэлэх юм байна. Нөгөөтэйгүүр

“Ашигт малтмалын тухай хууль”

“Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль”

“Цөмийн энергийн тухай хууль”

“Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль” гэх мэт эдгээр бүх хуулиудад

“Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн сайхан өгүүлбэр бий. Энэ бол Европын арбитрын шүүх дээр очиж учраа ол гэсэн үг. Эсвэл 35 мянгаас 250 мянган төгрөгөөр торгуулаад асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулиуд юм. Ийм ч учраас “”үндсэн хуульжуулах ажиллагаа” гэдэг яриа гарсан биз.

Сүүлийн үед “Мянгыг хулгайлахад хулгайчийн гар хангалттай. Саяыг хулгайлахад үгссэн бүлэглэл хангалттай. Тэрбумыг хулгайлахад хууль гаргуулахад хангалттай. Харин хуу хамж авахад үзэл суртал хангалттай” гэж ярих болжээ. Иймээс дээрхи тархи угаагчид цалинтай ажиллаж байна.

Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?

Атомын цахилгаан станц (АЦС)-ын тухайд дэлхийн хэмжээнд нийт гучин орон АЦС ажиллуулж байгаагаас Хятад Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, ОХУ зэрэг улсууд цаашдаа шинэ цөмийн хөтөлбөрүүдийг эрчимтэй үргэлжлүүлж байна[10].

АЦС барих уран баяжуулах цөмийн хөтөлбөрөөс хамгийн анх 1978 онд Австри татгалзсан бол, Швед улс 1980 онд, Итали 1987 онд, Бельги 1999 онд, Герман улс 2000 онд тус тус АЦС барих цөмийн хөтөлбөрөөс гарсан байна. Түүнчлэн Австри болон Испани улс АЦС-ыг хөгжүүлэхгүй байх тухай хуульчилсан байдаг байна.

Фукусимагийн ослын дараа 2011 оны 6 сард Герман болон Швейцари улсууд АЦС-ыг ажиллуулах цөмий хөтөлбөрөө зогсоосон.

2011 оны 3 сард Фукушимагийн АЦС-д болсон осолтой холбогдуулан Герман улсад 8 АЦСтанцын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байгаа бөгөөд үлдсэн станцуудыг 2022 он гэхэд хаана гэж шийввэрлэсэн[11]. Италийн ард түмэн АЦС-аас улс орон нь татгалзах санал өгсөн[12] бол Швейцари ба Испани улсуудад нэмж АЦС-ын реактор барихыг хориглосон байна[13]. Японы ерөнхий сайд Япон улсын цөмийн энергиэс хараат байгаа байдлыг багасгах уриалга гаргажээ[14]. Тайванийн ерөнхийлөгч ч мөн ийм уриалга гаргасан байна. Мексик улс цөмийн 10 реакторын барилгын ажлын хажуугаар байгалийн хийн цахилгаан станцыг хөгжүүлэхээр ажиллаж байна[15]. Бельги улс 2015 он гэхэд өөрийн цөмийн байгууламжуудаас татгалзах төлөвтэй байна.

2011 оны 11 сарын байдлаар Австрали, Австри, Дани, Грек, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Люксенбург, Мальт, Португали, Израиль, Малайз, Шинэ Зеланд, Норвеги улсууд АЦС-ийн цөмийн хөтөлбөрөөс гарсан байна[16][17].

Австрид одоо цөмийн реактор ч байхгүй, цөмийн энергиэр гаргасан цахилгаан импортлохгүй гэж хүртэл хууль гаргах гэж байгаа төдийгүй үндсэн хуульдаа хэзээ ч АЦС барихгүй гэж оруулсан улс юм.

Бусад АЦС ашиглах тухай цөмийн хөтөлбөрөөс гарч буй орнууд нь тодорхой хугацааны дотор орлуулах эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуутал хуучин станцуудаа ашиглаад, цөмийн үүсгүүрүүдийг хаах он сараа товлоод явж байгаа.

Гэтэл цөмийн хөтөлбөр эхлүүлэх санаа байвч сачий хүрэхгүй хэд хэдэн орон байна. АЦС барих зардлаа төлөвлөхдөө 3 тэрбум Евро гэж тооцсон боловч барих хугацаанд зардал нь 6 тэр бум болж өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаас болж гацсан реакторууд байгаа. Эдгээр нь зарим Скандинавын орнууд, хуучин социалист орнууд гэх мэт. Өнөөдөр 20 жилийн турш бариад дуусаагүй байгаа реактор хүртэл байна.

Өнөөдрийн байдлаар Европт шинээр АЦС барихыг яг бодитоор төлөвлөөд, хөрөнгө гаргаж байгаа ганц ч орон алга. Өнгөрсөн жил 4 реактор ашиглалтад орсон нь Хятад, Орос, Энэтхэг, Иран гэх Азийн орнууд байна. Саяхан Обама АНУ-д 2 реактор барих зөвшөөрөл олгосон нь 1978 оноос хойш өгч байгаа анхны зөвшөөрөл юм. Үүндээ улсаасаа 14 тэрбум доллар гаргаж байж энэхүү төслийг эхлүүлж байгаа ажээ.

Саяхан Обамагийн засаг захиргаанаас Эрчим Хүчний Яамныхан бусад орнуудаас уран зээлдэж авч ашиглачхаад, ашигласан түлшээ эх нутагт нь буцаах бодолтой байгаа гэж мэдэгдэв.

 Обамагийн ажлын албаны дээгүүр албаны түшмэлийн мэдэгдсэнээр АНУ- хэд хэдэн улсуудтай цөмийн түлш зээлдүүлэх арилжааны гэрээ хэлцлийг урьдчилсан байдлаар тохиролцож буйн дотор Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд оржээ.

[20]

ДОТООДЫН сурвалжтай хаягдал нэрээр гаднын цөмийн хаягдлыг Монголд хаях хуйвалдаан үргэлжилсээр байна!!!! Манай хууль эрх зүйн бичиг баримтад ГАДНЫН сурвалжтай хаягдал булшлахгүй гэж заасны учир нь ийм байна.

Олон улсын түвшинд бодит байдал ийм байхад Монгол оронд жүжиг тавигдсаар байна. “Wikileaks”-ийн мэдээлснээр “Монголын Цөмийн Санаачлаг” гэдэг төслийг А. Ундраа гэгч Эх орондоо хэрэгжүүлэхээр санаачилсан байна.[18]

2009 оны 12 сард А.Ундраа АНУ-ын Элчин Сайд Адлтонтой уулзаж, Монголын Цөмийн Санаачлаг гэгч төслийг эхлүүлж, Монголд уран баяжуулж гадагш гаргах санаатай байгаа тухайгаа яриад энэ санааг Станфордын профессор Буртон Рихтерийн зөвлөгөө болон Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан олон улсын зохицуулалтын санаанд үндэслэн гаргасан гэж ярьжээ.

Олон улсын зохицуулалт (multinational arrangements) гэдэг нь мөн л нөгөө олон улсын цөмийн хаягдлын агуулахаа (multinational repository) хэлсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй юмгүй. Яг ийм нэртэй товхимлыг 2004 онд ОУАЭГ гаргасан[19].

 

Салаа зам

 

 

Харин Австрид суугаа Монголын засгийн газрыг төлөөлж буй хүмүүс эх орноо “жорлонгүй орон сууц” болоод байгаа АЦС, цөмийн салбар руу зүтгүүлж жирийн татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байна. Тэд оршин сууж буй улс орныхоо төрийн бодлого хууль эрхзүйн алсын харааг хайхардаггүй юм гэхэд эх орныхоо ирээдүйг бодмоор юм даа.

Тиймээ, Фукушимагийн цөмийн ослын дараагаар хүн төрөлхтөнд сонголт хийх шийдвэр гаргах шаардлага гарсан. Бид ч энэ салаа замын эхэнд яавал дээр вэ ? АЦС-ыг Монголд оо барьж байгуулах уу ? үгүй юу ? гэдэг салаа зам дээр байна. Үүнд яарч хариулт өгч, аль нэг замаар нь явахын өмнө бид энэ асуудлыг бий болгосон, яагаад салаа зам бий болсон тухай асуудалтай нягт нямбай танилцая. Яг одоо бусад улс орнууд аль замаар нь замнаж буйг харцгаах хэрэгтэй байна.
Япон орон 54 АЦС-тай бөгөөд тэдгээрийг тус бүр 13 сар ажилласны дараа зогсоож ээлжит шалгалт хийдэг
[21]. Ээлжит шалгалтын хугацаа болоод зогссон бүх АЦС-ууд одоогоор дахин ажиллагүй байна[22]. Өнөөдрийн байдлаар Японд 3 АЦС ажиллаж байгаа бөгөөд цахилгааны ямар ч сааталгүй томоохон хотууд ба үйлдвэрүүд ажиллаж байна. Учир нь Японы ихэнх үйлдвэрүүд бие даасан цахилгааны эх үүсвэртэй байдаг бөгөөд энэ нь АЦС-ын цахилгааны үнэ өндөр байдагтай холбоотой юм.

(Энэ нь бидэнд сонголт буйг тодоор харуулж буй билээ, гэвч сонголтыг ард түмэн хийг.)

Цөмийг магтан дуулагч Франц улс европ дахь их хүйтрэлийн үед Германаас цахилгаан хангамж авч буй. Европт хүйтний эрч чангарч эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр болсон үе болох 2012-2-8 ны 18-19 цагийн хооронд цахилгаан, дулааны хангамж ба борлуулалтын протоколыг сонирхуулъя. 8 АЦС-аа унтраасан Герман улс хөрш орнууддаа цахилгаан экспортолсон байна. Швейцарт 1603 МВ, Франц руу 761 МВ, Польш руу 1034 МВ, Австри руу 614 МВ цахилгаан зарсан байна. Энэ хэмжээ бол 3 АЦС- аас гарах эрчим хүчний хэмжээтэй тэнцүү юм.

Герман улс АЦС-уудаа унтраасны дараа ч нийт 160 000 МВ эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Франц улсын хувьд:

Одоо 58 АЦС-тай. Франц улсыг энэ хүйтэн өдөр ( 2012-2-8, 18-19 цагийн хооронд) эрчим хүчээ яаж хангасныг авч үзье. Франц улс өөрсдөө 100 000МВ үйлдвэрлэсэн.

Их Британиас 1978 МВ, Германаас 761МВ, Италиас 722МВ, Швейцараас 1625 МВ цахилгаан 2сарын 8-ны 18-19 цагийн хооронд худалдаж авсан байна[23].

Гэтэл байдал ийм байхад “цөмийн магтуу дуучид” яг эсрэгээр нь “Герман хүйтэрсний улмаас АЦС ажиллуулж эхлэв”[24] гэж ичих нүүргүй ард түмнийг мунхруулж бичиж байна.


Сонирхуулахад 3 сарын 11нд Герман даяар Фукушимагийн хохирогчдын дурсгалд зориулж 150 үйл ажиллагаа болох гэнэ, цөмийн эсрэг 150 үйл ажиллагаа, жагсаал тэмцэл бүртгүүлсэн байгаа гэсэн үг.

Монголд 3 сарын 11-нд цөмийн эсрэг хөдөлгөөнийхөн 1-рт “Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо”, 2-рт “Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна”, 3-рт “Цөмийн хөтөлбөрийг зогс оо” гэсэн гурван уриатай 11 шаардлага бүхий тайван жагсаал хийх бөгөөд жагсаал нь өвөрмөц багтай болох юм байна.

Энэхүү жагсаалыг дэлхийн цөмийн эсрэг дараах байгууллагууд дэмжиж буй.

 Anti Nuclear Movement Mongolia page, Bye bye! Nuke from Mongolia, "Like this page to say 'No' to Australian exports of uranium", Nomonhan case & Battles of Khalkhin Gol, New Energy Portal, Цөмийн цацраггүй ирээдүй No radiation future Zukunft ohne Strahlen,Засгийн Газарт Дуулгах Үг, Anti kudamkulam nuclear rectors movement [ Aknrm], Anti Kudamkulam Nuclear Reactors Movement (AKNRM), Anti Nuclear Protest, Anti-Nuclear Energy Community, EDF London Anti Nuclear Protest EVERY MONDAY 6pm, Nuclear's Anti, Anti-Nuclear Rally Coalition, White House Anti-Nuclear Peace Vigil - since 1981 by W. Thomas & Concepcion, ANTI Nuclear Movement, [Chile sнsmico] anti-nuclear, Anti-nuclear / Anti-nuclйaire, Anti Nuclear Movement of India, Anti-Nuclear 抗核 анти-ядерный, Anti Nuclear Power Plant Movement~India, I support Kudankulam Anti Nuclear Team, Anti-Nuclear Protest, Anti nuclear protest, Anti nuclear, Anti-Nuclear(Japan), Anti-nuclear movement, Anti-Nuclear Movement, GANM - Global Anti Nuclear Movement, Anti-Nuclear Campaign, anti-nuclear weapon, Anti-Nuclear Weapons, Baltic Anti-nuclear Front, ANTI-NUCLEAR, Anti Nuclear, 反对马来西亚核电发展计划 Anti Malaysia nuclear power plan, Contro il Nucleare//Anti-Nuclear, Anti Nuclear Movement of India, Anti Nuclear Flashmob, ANTI NUCLEAR, BWN Patagonia Anti Nuclear, Anti Nuclear, Anti-nuclear movement, Anti-nuclear, Nuclear

 Учир нь энэ бүх байгууллагад сайн дурын дэмжигч гишүүнчлэлийн эрхтэй нэгэн бээр энэ бүхнийг бичиж буй.

  www.sortirdunucleaire.fr  сэтгүүлийн 52 дугаарт өгүүлснээр бол:

<<Монгол улс цөмийн хаягдал авах бодлогоо орхиж байгаагаа Токио, Вашингтоны цөмийн холбоотнууддаа хандаж мэдэгджээ. Энэ нь Монголын нийгэмд гарсан эсэргүүцлээс болж энэ төслийг өөрчлөхөд хүрч байгаагаа илэрхийлжээ. Монгол улсын Ерөнхийлөгч мөн гаднын цөмийн хаягдал Монгол улсын газар нутагт оруулах талаар гадаадын ямар ч байгууллагатай гэрээ хэлэлцээр хийхэд хориг тавив>>[25]. Яагаад ийм байхад цөмийг эсэргүүцэж жагсаал цуглаан хийдэг билээ ? (сайхан гал унтраах ажиллагаа..)

Учир нь гадны орны хог хаягдлыг авахгүй болсон хэдий боловч одоо өөрийн орны цацраг идэвхт хог хаягдлыг удахгүй бий болгох ажилдаа эрх баригчид ханцуй шамлан орсон буйзаа...

Ажилчин шоргоолж хэлж байна: “наашаа харж инээгээд цаашаа харж шүд зууна гэнээ чи”…

Чех улс 2060 он хүртэл 18 АЦС барина гэсэн санаархлаа орхиж байна. Одоо байгаа 2 Станцаас өөр АЦС шинээр барихгүй гэж Чехийн үйлдвэр худалдааны сайд Мартин Куба мэдэгджээ

[26]

Гэтэл Манай оронд 2011 оны 09 сарын 09 өдөр 174 дугаартай Цөмийн хаягдлын тухай Монгол улсын ерөнхийлөгчийн дараах зарлиг гарч байна.[27]

·         Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах.

·         Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр* цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох.

 Ажилчин шоргоолж яриж байна:

Манай засгийн газар цөмийн шаар гэдэг үгийг цөмийн хаягдал гэж сольсон. Шаар гэдэг бол ашиглах боломжгүй тунгаасан хор гэж ойлгогдоод байсан хэрэг. Одоо цөмийн хаягдлыг "ашигласан түлш" гэж нэрлэх болсон байна. Түүнчлэн цөмийн шаар хадгалах эцсийн зогсоол буюу эндээшин (End station) гээч юмыг түлшний банк, цөмийн цикл, энэ тэр гэж нэрлэхээр болсон байна. Цөмийн энергийн газрыг татан буулгах шаардлагын хариуд тун удахгүй нэрийг нь солиод эрчим хүчний удирдах газар болгож мэдэх нь ээ. Асуудлыг ингэж шийддэг юм бийвий...

 *Монголд цөмийн хөтөлбөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэртэйгээр явагдаж байна. Баталгаа нь :

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого:

3.2.6.цацраг идэвхт ашигт малтмалаас гаргаж авсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын болон олон улсын гэрээнд нийцүүлэн гагцхүү энхийн зориулалтаар ЭКСПОРТОЛНО.

4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг ИМПОРТЛОХ, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана.

4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН хадгалалт, БУЛШЛАЛТ… зэрэг үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална.

 

Одоо Монголоос олборлосон ураныг энхийн зориулалтаар ЭКСПОРТОЛНО. Тэгээд гадаад оронд цөмийн эрчим хүч гарган авч ашигласны дараа цөмийн шаарыг нь “ЦӨМИЙН ТҮЛШИЙГ ИМПОРТЛОХ” гэдэг нэрээр буцааж оруулж ирэх нь. Дараа нь ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН хадгалалт, БУЛШЛАЛТ зэрэг үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх юм байна.

“Гадны цацраг идэвхт хог хаягдал” биш “Монголоос гаралтай цөмийн түлш”… гэх юм байна.. Шар тоортныхон” үнэхээр гарамгай жүжиглэж байна. Тавилт нь хүртэл өвөрмөц, шууд зарим дүрүүд жүжгийн явцад хэлбэрждэг... нуке-модернист найруулгатай эд...

 1950-иад оноос эхэлсэн цөмийн станцын хог хаягдал дэлхийн түүхэнд хүн төрөлхтний гаргаж авсан хамгийн хортой элемент болоод байна. 1990-өөд оныг хүртэл энэхүү хог хаягдлыг далайд хаядаг байсан бөгөөд алдарт Бруклины гүүрэн доогуур цацрагийн хордолттой мутацууд амьдрах чадваргүй үхдэлүүд хөвөн гарч ирэх хүртэл энэ байдал үргэлжилсэн юм. Энэ хугацаанд далайн хордолт тэр чигээрээ байна. Бид нэгэн экосистемд амьдарч байгаа учир далайн эргийн томоохон хотуудын рестораны таваган дээр юу байгааг бид тааварлаж чадахгүй болсон. 1990-өөд оноос хойш дэлхийд нийт 300 мянган тн цацраг идэвхт хог хаягдал хуримтлагдаад байна. Цацраг идэвхт хог хаягдлыг 1кг тутмыг нь 500 доллароор бусдын нутагт хаядаг. 19 мянган тн цацраг идэвхт хог хаягдал японд бий. Түүнийг 500 доллароор хаяхад 10 сая доллар болно. Ийм үнийн дүнтэй хог хадгалах тухай гэрээ хэлцэл Монголчууд хийж байгаа тухай Орос хэл дээрх эх сурвалжуудад интернетээр цацагдсаар байна.

Уран олборлохоос эрчим хүч гаргах хүртэл бүх дамжлагад плутон болон ядуурсан уран гэх мэт асар хортой элементийн хагас задралын хугацаа нь нийтийн он тооллоос (240 мянган жил, нэг мянган жил биш) даруй зуу дахин их хугацааг шаардаг, ийм урт удаан хугацаанд аюултай хэвээрээ оршсоор байх хог хаягдлыг бий болгож байна. Энэ бол дэлхийн технологийн тэргүүлэгч АНУ, Япон улс шийдэж чадаагүй бусдад өгөхөөр эрмэлзэж байгаа аюул. Энэ салбарын үнэн мөнийг нь бүрэн таниагүй байж, эсвэл мэдсээр байж мэдэн будилж Монголд хэзээ ч дуусахгүй аюул даллан дуудаж байгаа нь хэмжээ хязгааргүй бардамнал мөн. Үүнийг Ард түмэн, эх орны язгуур эрх ашгийг өөрийн амьдралынхаа богинохон мөчлөгөөр таслан огтчиж буй хийрхэл гэж үзнэ. Цөмийг магтан дуулагсад бол эх орноосоо урвагчид... Та бид 100 наслахгүй байж мянган жил дуусахгүй гай зовлонг эх орондоо тарьж болно гэжүү дээ !.

     IBM компани дараагийн 5 жилийн технологийн дэвшил-дээ хүний биеийн хөдөлгөөнөөс энерги гарган авах төдийгүй ахуйн хэрэглээний бүх усны эргэлтийг ч мөн үр бүтээлтэй ашиглах тухай амжилттай хэрэгжиж буй төслүүдийг танилцуулж байна. Биомассын, биотүлшний, газрын гүний, нарны, урсгалын, усны долгионы, салхины гэх мэт хязгааргүй нөхөн сэргээгдэх, хорт хог хаягдалгүй эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд рүү дэлхийн улс орнууд шилжиж үүнтэй зэрэгцээд цөөнгүй орнууд цөмийн хөтөлбөрөө хааж цөмийн цацрагаас ээлж дараалан татгалзаж байна.

Энэ цаг үед бид хаашаа далд оруулахаа олж ядаж буй цөмийн шаарыг авч, үүнийхээ оронд нь хөгжил дэвшлээс орхигдож буй АЦС бариулахаар шүлэнгтэж буй нь хөөрхийлөлтэй,

Цөмийн салбар бол дандаа нууц далд байдаг ил тод биш ардчиллын дайсан бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг хэмжээ хязгааргүй үрэн таран хийж бүтээсэн зүйл нь ямар ч үнэ өртгөөр эргүүлэн олж авч чадахгүй цэвэр байгалийг ахин хэзээ ч цэвэршүүлэх боломжгүй бохирдуулдаг бузар муухай эд билээ. Үүнийг оюуны өндөр багтаамж шингэсэн, сүүлийн үеийн тэргүүлэх технологи гэж ард түмэн-ээ хуурч байна. Дахин ашигладаг нөхөн сэргээгддэг цөмийн ямар ч салбар байхгүй бөгөөд хүний эрүүл мэндэд хор учруулахгүй, байгальд хорт нөлөө үзүүлэхгүй технологи гэж цөмийн салбарт байхгүй...

Цөмийн технологи нь цэрэг дайны зориулалттай гарч ирсэн бөгөөд үүнд шинжлэх ухааны этик, ёс зүй төдийлөн тусгагдаагүй. Цөмийн цацрагийн бүх үр дагаврыг нь бүрэн судлаагүй буюу судалсан үр дүнг нууцалдаг байсан юм. Иймээс хүн төрөлхтөнд түүний оршин байх зайлшгүй нөхцөлд маш хортой хэзээ ч сэргээгдэхгүй хор хөнөөл учруулдаг энэ технологи төрийн нууц цэргийн нууц гэх халхавч доор өдийг болтол хэрэгжиж байна.

Дэлхийн өнцөг булан бүрд "аюулгүй, нөхөн сэргээгдэх, хямд, хамгийн дэвшилтэт технологи" гэсэн худал танилцуулга доор засгийн газартаа хууртаж нэг насны амьдрал эрүүл мэндээрээ хохирсон ард иргэд, олон нийт эсэргүүцэл тэмцлийг өрнүүлж байна.

Иймд төрийн зүгээс мэдэгдэж буй аюулгүй, хор хөнөөлгүй, хямд, дахин ашиглах нөхөн сэргээгдэх боломжтой гэсэн танилцуулгад ардчилсан нийгэмд амьдарч буй бид эргэлзэж шалгаж түүнийг судалж бусад даа тайлбарлах  таниулах эрх бий... Бид айх, хардах эрхтэй төдийгүй түүнийгээ илэрхийлж үнэн зөв хариулт авах учиртай...

АЦС яагаад хэрэггүй тухай 100 Аргумент Герман, Франц, Англи, Япон, Орос дээр гарсан нь энэ:
http://100-gute-gruende.de/pdf/g100rs_fr.pdf
http://100-gute-gruende.de/pdf/g100rs_ru.pdf
http://100-gute-gruende.de/pdf/g100rs_en.pdf
http://100-gute-gruende.de/pdf/g100rs_jp.pdf


Анти нуклер Мүвэмэнт Монголия гэж Хэн вэ ?
(Цөмийн аюулын эсрэг Монголын хөдөлгөө)


 

Renewable energy

Wind turbine

Biofuel
Biomass
Geothermal
Hydroelectricity
Solar energy
Tidal power
Wave power
Wind power

High level waste


Technetium-99 (half-life 220,000 years) and Iodine-129 (half-life 15.7 million years), Neptunium-237 (half-life two million years) and Plutonium-239 (half-life 24,000 years)

Бид АЦС-ыг утга учиргүй үндэслэлгүй буруутгаж няцааж байгаа мэт зарим хүмүүст харагддаг. Тэр тусам аа дан ганц цацраг идэвхт хог хаягдлын эсрэг ёс суртахууны уриа лоозон бариад худал улс төрийн тоглолт хийж байгаа мэт харагддаг.

Бид эдийн засгийн хувьд хэмнэлттэй, экологи болон тогтвортой хөгжилд шийдэл болох олон гарцуудыг давхар нэрлэж олон улсын эдийн засгийн лоби сүлжээнд автаагүй үнэн бодит баримтуудыг дэлгэж байна.

Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org) буюу Цөмийн цацраг идэвхт хорын эсрэг үндэсний хөдөлгөөн дуу хоолойгоо ард түмэнд хүргэхийг хүсч байна.

Бид хувийн эрх ашгаа орхиод бусдын төлөө эр зориг гаргагчид бол биш бид өөрсдийн эрх ашиг аа хамгаалан тэмцэж байна... Энэ эрх ашиг таныхтай адилхан хөндөгдөж байгаа юм шүү дээ... Бидний нэг талд сэргээгдэх эрчим хүч нөгөө талд нь сая жил үргэлжлэх гамшиг айдас дагуулсан цацрагийн хог хаягдал бий болгогч цөмийн эрч хүч байгааг таниулахаар бид баримт нотолгоотойгоор хүн төрөлхтний өмнө хариуцлагатайгаар уриалж буй.

Бид Монголд хамгийн анх цөмийн эсрэг нийтлэлүүд бичсэн. Бид хамгийн анх Монголд “100 мянган цаасан шуваа” гэдэг арга хэмжээг хийж цацрагийн хордолтыг таниулсан шинэ үеийн эгэл жирийн ба ёс суртахуунт залуусын эгнээ.

Enola Gay бүлгэм

06 August - hiroshima

100 мянган цаасан шувуу.

 “06 August – hiroshima” дээр унасан "Little Boy"-ийн түүхийн ойн өдөр “100 мянган цаасан шувуу” арга хэмжээг Anti Nuclear Movement Mongolia гэдэг хөдөлгөөнийг шинээр дэмжиж байгаа гишүүд 2011-08-06 нд хийсэн.

Тэр бөмбөгийг хаясан онгоцыг “Enola Gay” гэдэг байсан. Монголд цөмийн эсрэг бөмбөг хаяхаар “Enola Gay” гэж бүлгэм байгуулсан нь ихэнх нь давхар “Anti Nuclear Movement Mongolia” гэдэг хөдөлгөөний шинээр дэмжигч зохион байгуулагч, гүйцэтгэгч гишүүд болсон юм.

Бид Монголын олон нийтийн үндэсний ТВ-ээр долоо хоног бүрийн хагас сайн өдөр цөмийн үнэн төрх, цацрагийн нөлөөллийн тухай кинонууд орчуулан гаргаж байна.
1.    Einfьhrung – uranstory
2.    Die 4. Revolution - energy autonomy
3.    Into eternity/
4.    The battle of chernobyl
5.    Yellow cake
6.    Radioaktive strahlung
7.    "nightmare nuclear waste" nuke dumping
гэх мэт бүтээлүүдийг бид олон нийтэд хүргээд байна.

Мөн голомт.орг (www.golomt.org) хуудас дээр хортой хүнс ба цацрагийн тухай цуврал нийтлэлүүд гаргаж байна.
1.    "Цөмийн хаягдал" цуврал №1*[28]
2.    "Цөмийн хаягдал" цуврал №2*[29]
3.    "Цөмийн хаягдал" цуврал №3*[30]


4.   
"Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ?" цуврал №1*
[31]
5.   
"Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ?" цуврал №2*
[32]
6.   
"Цөмийн бизнест хэн хэн оролцож байна вэ?" цуврал №3*
[33]

 Бид хүүхдүүдээ насан туршдаа памперсаа засгийн газраас даалгах тэтгэмж авч амьдрахыг, гэртээ үргэлж орондоо хэвтэж сүүжнийх нь яс арьсаа цоолсон байхыг хүсэхгүй байна.  Та үүнийг хүсч байна гэж үү?! Гэтэл ийм амьдралд цацрагийн хордолтод өртсөн олон хүмүүс ордог байна. Дийлэнх нь хорвоогоос эрт буцдаг. Хордолт нь мөнгөн усны хордолттой ижил удамын санг устгаж, хорт хавдар үүсгэж, улмаар үхэлд хүргэдэг.

Нэг ч айлын хүүхэд тийм амьдрал битгий үзээсэй билээ. Хүүхдүүд ирээдүйд цовоо сэргэлэн өсч торниж, эрүүл байгальд гүйж тоглож, наадаж байгаасай. ОХУ-д болон Казахстанд оршин суудаг цацрагийн хордолттой бүс нутгийн зовсон ард иргэдийн хувьд тавиланг удахгүй Япончууд давтах гэж буй энэ үед түүгээр явах гай түйтгэрийг үүгээр битгий дуудаасай.

Бид ээлж дарааллан баримтуудыг дэлгэх болно.

Монгол улс ураны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд 1% хүрэхтэй үгүйтэй л нөөцтэй... Энэ төрлийн ашигт малтмалаар яагаад ч баян биш[34].

Цацраг хорт хавдрын шалтгаан болдог.

Дезоксирибонуклейны хүчил (ДНХ)-ийн бүтцийн өөрчлөлт нь хүн амьтан, ургамлын хэвийн эсийг хавдрын эс болгон хувиргадаг. Хавдрын мэдээллийг агуулсан энэхүү ДНХ нь удамшдаг. ДНХ-ийн бүтэц өөрчлөгдөхөд орчны хортой нөлөө тухайлбал: химийн хорт бодисын үйлчлэл, цацраг туяа, вирус нөлөөлдөг.

Монголд цөмийн хог хаягдлыг булшлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн баримт

Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачлагаар 1994 оны зургадугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын 56 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 оны долдугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы 48 дугаар тогтоолоор өөрчилж Монголд цөмийн хаягдал булшлах боломжийг нээсэн дараах зүйлийг 2010 оны үзэл баримтлалд хийж өгсөн[35]

 3.2.4.4-т “Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашиг малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож бэхжүүлнэ”.[36]

Ус.

Уран олборлолт нь байгаль орчин хордуулахаас гадна уран олборлоход маш их хэмжээний цэвэр ус ба эрчим хүчийг үргүй зарцуулдаг байна. Уранаас Uranoxyd (U3O8)-ыг гаргаж авахад усны чанар ундны усны адил цэвэр байх ёстой. Жишээ нь Австралийн ураны уурхай Roxby Downs/Olympic Dam-д өдөрт 33 сая литр цэвэр ус хэрэглэж байна.

Зураг № 1. АЦС-ын1 кв эрчим хүч үйлвэрлэхэд зарцуулах хэрэглээ

Грийнпийс, Нигерийн ТББ РОТАБ ба Францын КРИЙРАД лабораторийн хамтарсан судалгаа шинжилгээний дүндээ Нигер улс сүүлчийн 40 жил уран олборлохдоо 270 тэрбум тн ус хэрэглэж хордуулж гол нуурууд руу цутгасан гэж тооцоолжээ.

Эрчим хүчний хэрэглээ маш өндөр жишээлбэл Намиб улс уран олборлохын тулд жилд 2.4 сая тонн нүүрс шатаадаг 800 МВ-ын станц барих болж байна. Ийм байж АЦС дэлхийн дулаарал экологид эерэг нөлөө үзүүлж чадах уу.

 

Үргэлжлэл бий…

 

Нийтлэл бичсэн:

https://uranium.blogmn.net

http://golomt.org/

2012 оны 02 сарын 14.

 

Бидэнтэй нэгдэж эх орноо аврах үйлсэд, үйлсээрээ үгээрээ хувь нэмэр хандив өргөхийг хүсэж байвал:

3 сарын 11нд Сүхбаатарын талбай дээр уулзацгаая.

http://www.facebook.com/groups/antinuclearmongolia/



[1] Үндэстний тойм №51,01 (99-100) хаягдал тойрсон тоглолт. С.содбаатар. 130-р хуудас.

[2] Мөнхийн хөршийн мөнхийн гомдол. Б.батбаяр. 2011 оны 9 сарын 19. Http://baabar.niitlelch.mn/

[3] YES NUCLEAR, NO ARGAL POWER Б.болдсайхан. 2011 оны 8 сарын 2. Http://boldsaikhan.niitlelch.mn

[4] Ерөнхий сайд С.Батболд http://www.youtube.com/watch?v=4x0KrJk-zEE

[5] УИХ-ын гишүүн С.Оюун  http://www.youtube.com/wath?v=o8X_ss8lqEk

[6] after fukushima: enough is enough. By helen caldecott. New york times. December 2, 2011

[7] цөмийн физикч мостаф ахмади рошан (mostafa ahmadi-roshan) http://en.wikipedia.org/wiki/mostafa_ahmadi-roshan

[8] http://golomt.files.wordpress.com/2011/10/report.pdf

[9] mainichi newspapers co. Ltd. Http://mdn.mainichi.jp/ нээлттэй нэвтэрхий толь http://en.wikipedia.org/wiki/mainichi_shimbun

[10] Michael Dittmar. Taking stock of nuclear renaissance that never was Sydney Morning Herald, August 18, 2010

[11] Annika Breidthardt (May 30, 2011). "German government wants nuclear exit by 2022 at latest". Reuters.

[12] "Italy Nuclear Referendum Results". June 13, 2011

[13] Henry Sokolski (Nov 28, 2011). "Nuclear Power Goes Rogue". Newsweek.

[14] Tsuyoshi Inajima and Yuji Okada (Oct 28, 2011). "Nuclear Promotion Dropped in Japan Energy Policy After Fukushima". Bloomberg.

[15] Carlos Manuel Rodriguez (Nov 4, 2011). "Mexico Scraps Plans to Build 10 Nuclear Power Plants in Favor of Using Gas". Bloomberg Businessweek.

[16] Duroyan Fertl (June 5, 2011). "Germany: Nuclear power to be phased out by 2022". Green Left.

[17] "Nuclear power: When the steam clears". The Economist. March 24, 2011.

[18]http://www.leakoverflow.com/questions/590778/09ulaanbaatar375-mongolia-dprk-economic-discussions-continue-gom

 [19] http://www-pub.iaea.org/MTCD/publications/PDF/te_1413_web.pdf

 [20] http://www.nytimes.com/gwire/2011/08/23/23greenwire-official-us-in-early-talks-about-intl-nuclear-96182.html?pagewanted=all

 [21]CRINES -Tokyo Institute of Technology, Center for Research into Innovative Nuclear Energy Systems- http://www.crines.titech.ac.jp/eng/projects/index.html 

[22] 原子力発電所運転状況2012/02/02現在http://www.kikonet.org/research/archive/energyshift/list-of-nuclear-power-plant.pdf

[23] Kaltreserve: Deutschland exportierte die ganze Zeit Strom ins Ausland http://oekonews.at/index.php?mdoc_id=1067874

[24] http://world.news.mn/content/97073.shtml 2012 оны 2 сарын 11.  Ш.Мягмар News.mn

[25] http://sortirdunucleaire.org/, Die Mongolei verzichtet auf jegliche Atommьlllagerung. 09.02.2012 http://oekonews.at/index.php?mdoc_id=1067712

[26] Tschechien will auf neue Atomreaktoren verzichten http://relevant.at/wirtschaft/energie/438868/tschechien-bremst-atomplaene-ein.story

[27] http://mass.mn/pages/watermark.php?url=xrt5fp9mjqzpuczmh3qjo0ct.jpg

[28] http://www.mediafire.com/?bmsf9006xaxa23m

[29] http://www.mediafire.com/?8pwneegt28u6hsg

[30] http://www.mediafire.com/?dbyenjata53meb5

 [31] http://www.mediafire.com/?jhuccw0htqqq5ae

[32] http://www.mediafire.com/?dw0ah8gztx3h69q

[33] http://www.mediafire.com/?a277qt99zxlx8hl

[34] OECD. Uranium 2009: Resources, Production and Demand. OECD NEA Publication 6891. 2010

Монгол улсын ураны нөөц дэлхийд... https://uranium.blogmn.net/80012/mongol-ulsiin-uranii-nuuts-delhiid....html

[34] http://www.wise-uranium.org/, Wise - World information Service on Energy (Uranium Project)

[35] “үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн б.лхагважавтай ярилцлаа. Тэрбээр монголд цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа юм. Shuud.mn (2011-09-06)

[36] м.батчимэг: цөмийн хаягдалтай холбоотой зүйл заалт устгагдаагүй. Http://www.president.mn/mongolian/node/2085 (2011-09-07)

 



Сэтгэгдлүүд




:-)
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски