ЦӨМИЙН ЦИКЛ

“Цөмийн шаар”-ыг “ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ” гэж нэрлэх болсон.
“Цөмийн хог хаягдал”-ыг одоо “АШИГЛАСАН ТҮЛШ” гэж нэрлэж байна.
Энэ хугацаанд “НЭР” л өөрчлөгдсөнөөс хортой хог хаягдал нь огтхон ч багассангүй.
Бүү хуурт, Монголчуудаа!!!


Уран олборлох, ураныг баяжуулах, шар нунтаг гаргах, АЦС-д эрчим хүч гарган авах
бүх шатанд “ЦАЦРАГ ИДЭВХТ ХОГ ХАЯГДАЛ” ялгардаг.


Монголоос олборлосон ураныг худалдан авсан улс түүнийг боловсруулж эрчим хүч
гарган аваад, манайд цөмийн шаарыг нь буцааж өгөхийг “ЦӨМИЙН ЦИКЛ” гэнэ.
“Монголын цөмийн санаачлаг”, “Цөмийн түлш зээлдүүлэх, цөмийн банк, цөмийн
түлшний лизинг гэж нэрлээд байгаа нь энэ.
Бүү хуурт, Монголчуудаа!!!



Монголын тал нутаг “цөмийн булш” биш. Атомын цахилгаан станц барих нэрээр
“цөмийн хаягдлын булш” барих ажлаа зогсоо.
Монголын үр удам цөмийн хороор хордож тасрах ёсгүй!

Хуульд ингэж заажээ:
3.1.22.“цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ гэж заажээ…



Цөмийн энергийн бодлого:
4.5.Гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт зэрэг нарийн технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална.
4.4.Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх, өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана.
Цөмийн энергийн тухай хууль:
3.1.16.“цацраг идэвхт хаягдал” гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг.
3.1.22.“цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг хэлнэ гэж заажээ…

Сэтгэгдлүүд

Зочин

Уран олборлолт-Уран баяжуулалт-Түлш үйлдвэрлэлт-АЦС -д шатаах- Хаягдлын менежмэнтийг цөмийн цикл гэж нэрлээд байгаа. Цөмийн түлшний цикл гэж яривал ойлгомжтой болох байна. Энэ бол хаягдлаа дахин боловсруулж түлш гаргаж авдаг мэтээр ойлгуулах гэсэн Цөмийн салбарынхны гаргасан нэр томьёо. Манай Үндэсний Аюулгүйн Баримтат энэ нэр томьёог тайлбаргүйгээр оруулсан.

Алмас

Nuclear cycle, nuclear fuel cycle гээд google.com дээр хайгаад үз дээ. Дээр нь миний дээр өгсөн холбоосоор ороод зургийн цомог дотор ерөнхий бүдүүвчийн зургуудыг хараад ерөнхий ойлголт авч болно. Цикл гэдэг нь ерөнхийдөө огт шатаад үнс болоод дуусдаггүй их хэмжээний хорт хаягдал үүсдэг учраас л ийм нэр өгдөгт байгаа юм.

Билгүүн (зочин)

Жинхэнэ Цикл-н тухай мэдээллийг хаанаас авах вэ?

Алмас

@Сүүлийн зочинд:
Энгийн хүмүүст зориулаад зарим зүйлсийг энгийн болгоод тавьсан байгаа байх. Цөмийн цикл гэхээр зарим хүмүүс номон дээр байдаг хог хаягдлыг нь яаж боловсруулдаг, хаядаг талаар оруулахгүй хасаад зүгээр л дан цөмийн энерги ашиглах талаар ярих гээд байдаг угаасаа буруу юм. Үнэндээ энд бол цикл гэж үг хэрэглэж нэрлэх нь ч буруу л даа. Цөмийн хаягдлыг бараг дахин боловсруулдаггүй учир нь өртөг өндөр, боловсруулсан ч бас л их хэмжээний аюултай хог хаягдал гардаг. Нэгэнт эргэх цикл байхгүй болохоор ингэж нэрлэх нь буруу байх. Гэвч нөгөөтэйгүүр уран олборлосон улс нь эргээд хог хаягдлаа авдаг дэлхийн улсуудын дүрмийн хувьд ярьвал авсан газар нь буцаах гэдгээрээ "цикл" л болж таарах байх. 
Мөн та үнэхээр мэдлэг мэдээлэлтэй, дээр нь үнэхээр Монголоо гэж боддог сэтгэлтэй ухаантай хүн бол ийм зүйл дээр ийм өө хайгаад сууж байхгүй үүний хорыг мэддэг бол нэгдээд эсрэг нь тэмцмээр санагдах юм? Үнэхээр мэдэж байгаа бол түүнийгээ эх сурвалжаа дурдаад олоод ирээд бэлдээд тавьж болно шүү дээ. Эсвэл өөрөө блог, сайт нээгээд хэвлээд нийтлэх эрх нь ч танд нээлттэй л байна...

http://www.nuclearfreemongolia.com хаягаар ороод мэдээлэл авсан ч болно. Бүх мэдээллийг маш олон мэдээллээс шүүж орчуулж нэгтгэн бэлдсэн байгаа.

Зочин

Яанаа энэ сайтад тавигдсан цөмийн түлшни цикл нтэрийн тухай бичсэн зүйлсийг нь ээ арайчдээ ямар ч мэдлэггүй байж өөрийнхөө бодлоор,өөөрийнхөө үгээр ийм инээдтэй юм бичихээ болиоч эээ нэр томъёо тодорхойлолтуудыг нь уншихад л шууд жаахан хүүхдэд зориулж хийдэг зугааа төдий зүйл шиг байна болилдоо ичиж амьдраач. Энэ чиглэлэээр өөрөө ямар ч мэдлэггүйн байна шдээ

эрзориг (зочин)

тийм шүү бид зүгээр сууж байгаад нядалгаанд ордог малуу ямар бид тэмцэх хэрэгтэй залуус мэргэжлийн хүмүүс босох шаардлагатай байна

Зочин
zorig

deer bgaa humuus niileed eh ornoo hudaldahiig haraad suuj bgaa bid ch gesen eh ornoo gesen setgel bnuu odoo eserguutseh tsag ne bolson shuu zaluuchuudaa




 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски