Цөмийн задрал ба цацраг идэвхт хог хаягдалын наслалт

Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал

Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцрууд халж  реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Хэсэг  хугацааны дараа түлшний савханцрууд шатаж дуусах буюу хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцрыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг. үүнд АЦС-ын ажилчдын хувцаснаас авахуулаад машин техник тэнд буй цацраг хордолт бүхий агаар хүртэл хамаарна. цөмийн хаягдал нь хий шингэн, хатуу, шаварлаг, төмөрт, даавуунд шингэсэн ямар ч хэлбэртэй байж болдог.

Түлшний савханцар дотор хийн болон металл шинжтэй шинэ элементүүд бий болдгийн дотор плутони , цези , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэлжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай  тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.


Сэтгэгдлүүд


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant