Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?



Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?

Атомын цахилгаан станц (АЦС)-ын тухайд дэлхийн хэмжээнд нийт гучин орон АЦС ажиллуулж байгаагаас Хятад Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, ОХУ зэрэг улсууд цаашдаа шинэ цөмийн хөтөлбөрүүдийг эрчимтэй үргэлжлүүлж байна[10].

АЦС барих уран баяжуулах цөмийн хөтөлбөрөөс хамгийн анх 1978 онд Австри татгалзсан бол, Швед улс 1980 онд, Итали 1987 онд, Бельги 1999 онд, Герман улс 2000 онд тус тус АЦС барих цөмийн хөтөлбөрөөс гарсан байна. Түүнчлэн Австри болон Испани улс АЦС-ыг хөгжүүлэхгүй байх тухай хуульчилсан байдаг байна.

Фукусимагийн ослын дараа 2011 оны 6 сард Герман болон Швейцари улсууд АЦС-ыг ажиллуулах цөмий хөтөлбөрөө зогсоосон.

2011 оны 3 сард Фукушимагийн АЦС-д болсон осолтой холбогдуулан Герман улсад 8 АЦСтанцын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байгаа бөгөөд үлдсэн станцуудыг 2022 он гэхэд хаана гэж шийввэрлэсэн[11]. Италийн ард түмэн АЦС-аас улс орон нь татгалзах санал өгсөн[12] бол Швейцари ба Испани улсуудад нэмж АЦС-ын реактор барихыг хориглосон байна[13]. Японы ерөнхий сайд Япон улсын цөмийн энергиэс хараат байгаа байдлыг багасгах уриалга гаргажээ[14]. Тайванийн ерөнхийлөгч ч мөн ийм уриалга гаргасан байна. Мексик улс цөмийн 10 реакторын барилгын ажлын хажуугаар байгалийн хийн цахилгаан станцыг хөгжүүлэхээр ажиллаж байна[15]. Бельги улс 2015 он гэхэд өөрийн цөмийн байгууламжуудаас татгалзах төлөвтэй байна.

2011 оны 11 сарын байдлаар Австрали, Австри, Дани, Грек, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Люксенбург, Мальт, Португали, Израиль, Малайз, Шинэ Зеланд, Норвеги улсууд АЦС-ийн цөмийн хөтөлбөрөөс гарсан байна[16][17].

Австрид одоо цөмийн реактор ч байхгүй, цөмийн энергиэр гаргасан цахилгаан импортлохгүй гэж хүртэл хууль гаргах гэж байгаа төдийгүй үндсэн хуульдаа хэзээ ч АЦС барихгүй гэж оруулсан улс юм.

Бусад АЦС ашиглах тухай цөмийн хөтөлбөрөөс гарч буй орнууд нь тодорхой хугацааны дотор орлуулах эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуутал хуучин станцуудаа ашиглаад, цөмийн үүсгүүрүүдийг хаах он сараа товлоод явж байгаа.

Гэтэл цөмийн хөтөлбөр эхлүүлэх санаа байвч сачий хүрэхгүй хэд хэдэн орон байна. АЦС барих зардлаа төлөвлөхдөө 3 тэрбум Евро гэж тооцсон боловч барих хугацаанд зардал нь 6 тэр бум болж өөрчлөгдсөн гэх мэт шалтгаанаас болж гацсан реакторууд байгаа. Эдгээр нь зарим Скандинавын орнууд, хуучин социалист орнууд гэх мэт. Өнөөдөр 20 жилийн турш бариад дуусаагүй байгаа реактор хүртэл байна.

Өнөөдрийн байдлаар Европт шинээр АЦС барихыг яг бодитоор төлөвлөөд, хөрөнгө гаргаж байгаа ганц ч орон алга. Өнгөрсөн жил 4 реактор ашиглалтад орсон нь Хятад, Орос, Энэтхэг, Иран гэх Азийн орнууд байна. Саяхан Обама АНУ-д 2 реактор барих зөвшөөрөл олгосон нь 1978 оноос хойш өгч байгаа анхны зөвшөөрөл юм. Үүндээ улсаасаа 14 тэрбум доллар гаргаж байж энэхүү төслийг эхлүүлж байгаа ажээ.

Саяхан Обамагийн засаг захиргаанаас Эрчим Хүчний Яамныхан бусад орнуудаас уран зээлдэж авч ашиглачхаад, ашигласан түлшээ эх нутагт нь буцаах бодолтой байгаа гэж мэдэгдэв.

 Обамагийн ажлын албаны дээгүүр албаны түшмэлийн мэдэгдсэнээр АНУ- хэд хэдэн улсуудтай цөмийн түлш зээлдүүлэх арилжааны гэрээ хэлцлийг урьдчилсан байдлаар тохиролцож буйн дотор Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд оржээ.

[20]

ДОТООДЫН сурвалжтай хаягдал нэрээр гаднын цөмийн хаягдлыг Монголд хаях хуйвалдаан үргэлжилсээр байна!!!! Манай хууль эрх зүйн бичиг баримтад ГАДНЫН сурвалжтай хаягдал булшлахгүй гэж заасны учир нь ийм байна.

Олон улсын түвшинд бодит байдал ийм байхад Монгол оронд жүжиг тавигдсаар байна. “Wikileaks”-ийн мэдээлснээр “Монголын Цөмийн Санаачлаг” гэдэг төслийг А. Ундраа гэгч Эх орондоо хэрэгжүүлэхээр санаачилсан байна.[18]

2009 оны 12 сард А.Ундраа АНУ-ын Элчин Сайд Адлтонтой уулзаж, Монголын Цөмийн Санаачлаг гэгч төслийг эхлүүлж, Монголд уран баяжуулж гадагш гаргах санаатай байгаа тухайгаа яриад энэ санааг Станфордын профессор Буртон Рихтерийн зөвлөгөө болон Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан олон улсын зохицуулалтын санаанд үндэслэн гаргасан гэж ярьжээ.

Олон улсын зохицуулалт (multinational arrangements) гэдэг нь мөн л нөгөө олон улсын цөмийн хаягдлын агуулахаа (multinational repository) хэлсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй юмгүй. Яг ийм нэртэй товхимлыг 2004 онд ОУАЭГ гаргасан[19].

 

Салаа зам


 

 

Харин Австрид суугаа Монголын засгийн газрыг төлөөлж буй хүмүүс эх орноо “жорлонгүй орон сууц” болоод байгаа АЦС, цөмийн салбар руу зүтгүүлж жирийн татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байна. Тэд оршин сууж буй улс орныхоо төрийн бодлого хууль эрхзүйн алсын харааг хайхардаггүй юм гэхэд эх орныхоо ирээдүйг бодмоор юм даа. 

Тиймээ, Фукушимагийн цөмийн ослын дараагаар хүн төрөлхтөнд сонголт хийх шийдвэр гаргах шаардлага гарсан. Бид ч энэ салаа замын эхэнд яавал дээр вэ ? АЦС-ыг Монголд оо барьж байгуулах уу ? үгүй юу ? гэдэг салаа зам дээр байна. Үүнд яарч хариулт өгч, аль нэг замаар нь явахын өмнө бид энэ асуудлыг бий болгосон, яагаад салаа зам бий болсон тухай асуудалтай нягт нямбай танилцая. Яг одоо бусад улс орнууд аль замаар нь замнаж буйг харцгаах хэрэгтэй байна.
Япон орон 54 АЦС-тай бөгөөд тэдгээрийг тус бүр 13 сар ажилласны дараа зогсоож ээлжит шалгалт хийдэг
[21]. Ээлжит шалгалтын хугацаа болоод зогссон бүх АЦС-ууд одоогоор дахин ажиллагүй байна[22]. Өнөөдрийн байдлаар Японд 3 АЦС ажиллаж байгаа бөгөөд цахилгааны ямар ч сааталгүй томоохон хотууд ба үйлдвэрүүд ажиллаж байна. Учир нь Японы ихэнх үйлдвэрүүд бие даасан цахилгааны эх үүсвэртэй байдаг бөгөөд энэ нь АЦС-ын цахилгааны үнэ өндөр байдагтай холбоотой юм.

(Энэ нь бидэнд сонголт буйг тодоор харуулж буй билээ, гэвч сонголтыг ард түмэн хийг.)

Цөмийг магтан дуулагч Франц улс европ дахь их хүйтрэлийн үед Германаас цахилгаан хангамж авч буй. Европт хүйтний эрч чангарч эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр болсон үе болох 2012-2-8 ны 18-19 цагийн хооронд цахилгаан, дулааны хангамж ба борлуулалтын протоколыг сонирхуулъя. 8 АЦС-аа унтраасан Герман улс хөрш орнууддаа цахилгаан экспортолсон байна. Швейцарт 1603 МВ, Франц руу 761 МВ, Польш руу 1034 МВ, Австри руу 614 МВ цахилгаан зарсан байна. Энэ хэмжээ бол 3 АЦС- аас гарах эрчим хүчний хэмжээтэй тэнцүү юм.

Герман улс АЦС-уудаа унтраасны дараа ч нийт 160 000 МВ эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Франц улсын хувьд:

Одоо 58 АЦС-тай. Франц улсыг энэ хүйтэн өдөр ( 2012-2-8, 18-19 цагийн хооронд) эрчим хүчээ яаж хангасныг авч үзье. Франц улс өөрсдөө 100 000МВ үйлдвэрлэсэн.

Их Британиас 1978 МВ, Германаас 761МВ, Италиас 722МВ, Швейцараас 1625 МВ цахилгаан 2сарын 8-ны 18-19 цагийн хооронд худалдаж авсан байна[23].

Гэтэл байдал ийм байхад “цөмийн магтуу дуучид” яг эсрэгээр нь “Герман хүйтэрсний улмаас АЦС ажиллуулж эхлэв”[24] гэж ичих нүүргүй ард түмнийг мунхруулж бичиж байна.


Сэтгэгдлүүд




 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски