мэргэжлээ сонгож буй ирээдүйн залуус даа зориулав.
Геологи гэдэг мэргэжил надад байгалийн сайхныг мэдрэх зууртаа түүний нууцуудыг тайлах аугаа их боломж олгосон гэж боддог юм.
Энэ мэргэжлийг дэлхий судлал гэхээсээ гоолиг судлал гэмээр ч юм шиг.
Энэ мэргэжил хүнд их сайхан мараал суулгаж бас ч үгүй олон талт мэдлэг шаарддаг билээ.
Өөрийн нас ба биетэйгээ харьцуулахад танаас асар их (хэдэн сая жилийн), урт цаг хугацаанд хэмжээлшгүй том орон зайн тухай (тив, улсын хэмжээнд) төсөөлөхийг нэн түрүүнд тулгана.
Геологич ах нар тамхилаад л, дайлж "нааш суу дүү хүү" гээд гүндүүгүй байх нь их л сайхан даа.
Би сүрхий геологич биш ч гэлээ, өөртөө олсон эрдэнэс баялагтай хүн гэж өөрийгөө үнэлдэг. Энэ бол миний гэр бүл, хань маань, үр хүүхдүүд маань юм. Ер нь ч хэний ч үнэлэмжээр ямрыг нь сүрхий тодорсон геологич гэдэг ч юм мэдэхгүй.
Харин мэргэжил нэгт найз маань хүн чанартай бол тэр сайн геологи гэсэн нь их л сүрхий егөө утга агуулга гүнзгий санагдана.
инженер хүний эцсийн бүтээл бол ердөө тоо л байдаг. тэр тоо урт богино, агуулга, жин юу ч илэрхийлж бай хамаагүй, хамгийн гол нь тэр тоонд хамаарч буй биет ямар нэгэн үйл явдал ба объектыг уг тоо нь бүрэн дүүрэн, яг таг бүр хөдөлшгүй үнэн баттайгаар илэрхийлж байх явдал юм.
Үүнд дээр нэмэгдээд зураг.
Геологичийн бүх ажлын эцсийн дүнд ганцхан зураг бүтдэг. тэр зургийн зураас шугам дүрслэл бүр өөр өөрийн үндэслэл ба тайлбар шаардана. зургийн тайлбар бол тайлан, эсвэл төлөвлөгөө болно. тэр зургийн тайлбаруудаас хамгийн чухал нь хийсэн ажлын үр дүн болно. Тиймээс зурагтаа, үйлдэж буй зурагтаа гартаа атгаж буй зураг бүрдээ анхаарал хандуулж түүнийг нягт нямбай тайлбарлан уншиж чаддаг байх, "зураг унших" дадал чадварыг нэн тэргүүнд залуу геологичид эзэмшсэн байхыг ажил амьдралын туршлага надаас нэхэж байна.
Мэдээж сайн зургийг чулуутай ярилцаж хэлгүй байгалийн дүлий зарлигаар эрт галаваас өдөөг туулахдаа үнэнийг гэрчилж үлдсэн дэлхий царцдасны үйрмэг үртэс бүрээс чулуу бүрээс асууж шалгааж алдалгүй мэдэж авч чаддаг тийм чадвар эзэмшсэн нэгэн бүтээнэ. Тэдгээрийн тогтоц, тогтол зүйн хүчин зүйл, дэс дараа үүсэх байдлын орчин нөхцөлийг сэргээн босгох, бүтэц хэлбэржилт, үйлчилсэн хүчин зүйл, үүссэн порцесс бүхэн нь өөрийгөө танин мэд хэмээн ул мөрөө танд илтгэж буй шалгуур шинжүүд ээ түүнийг уншиж чадах чадварыг эзэмшсэн хүн бүхний өмнө дэлгэдэг.
Хүн төрөлхтөнд нэг ч хүн ийм чадварыг эзэмшиж төрөөгүй бөгөөд цугтаа бүтээж буй баялаг туршлага хөгжүүлж буй шинжлэх ухааны дэвшил бүрээрээ цаг түүхийн уртад үүнийг олдмол чадвар болгон бий болгож эзэмшиж байна.
Зүрх сэтгэлийн угаас дуудлагатай, эзэмшиж болох хүсэл мэдрэмж төрсөн хэн бөгөөс сонирхвол энэ чадварыг жинхэнэ үнэн бат хичээл зүтгэлээр олж авч болно. Гагцхүү дуулсныг хураавал эрдэм болдог цаг үе эгнэгт улиран одсон тул нүдээр үзэж гараар барьж мэдрэхүй сэрэхүй бүхнээрээ хүртэж амталж байж тогтоон үлддэг чадвар билээ.
Дэлхийн цараатай үнэлэгдэх үйл хэрэг хөтөлж холливүүдийн кинонд үлэг гүрвэл өндөгнөөс төрдөг дүрслэлийг оруулж өгсөн, шувууд хаанаас хэзээ үүссэнийг хэлж өгсөн геологич (Палеонтологич) эрхэм ах А.Пэрлээ гуайн нэгэн номын оршил үг санаад байдаг юм. Санаж байгаагаар маань "таны санасан сэдсэн, хийсэн үйлс бүхний үрээр ард түмэн хойч үе чинь хооллоно, хувцаслана..." гэсэн үг бий. (миний хийсэн үйл бүрийн үрээр гэр бүл үр хүүхэд хамаатан садан маань хооллож, хувцаслаж байнам.)
Энэ үг биеллээ олж Монголын геологичид эх орныхоо эрдэнэсийн санг арвижуулсаар... Тэртээ олон зууны хээр талд Монгол төрийн их гэрийг чирч явсан "Монгол шар"-уудын улааг нэхэж энэ цагийн инженерүүд нуруундаа үүрч улс Монголынхоо нийгэм соёл, хөгжил цэцэглэлтийг "ижил мөрний барлагууд" адил мөрлөн зүтгэж их говийн элсэн цөлөөр хөгжил цэцэглэлтийг хөглөрүүлж байнам.
Геологичдын явсан замаар хөгжил цэцэглэлт хөглөрч байх болтугай.
Ленски
2011.06.29. УБ
Сэтгэгдлүүд
BI ZALUU GEOLOGIST SURGUULIA TUGSUUD 2 JIL BOLJ BAINA, TEGTEL COMPANYD ANKET AA UGUHUUR MERGEJLEEREEI 5 AAS DOOSHGVI JIL AJILSAN IH MUNDAG DADLAGA TURSHLAGATAI GEOLOY AWNA GEHIIN, BID NAR CHINE AJILJ BAIJ L TURSHRLAGA HURIMTLUULNA BZDEE YAAGAAD ZALUUCHUUDAA AWAAD AJILLUULJ BOLDOGGVI YM BE . BI UURIIGUU YR NI BOL MUU VNELDEGGVI HANGALTTAI AJIL GVITSETGEH CHADWARTAI TEGTEL ZAAWAL AJILSAN JIL SHAARDAAD BGAA NI IH UTGAGVI SANAGDAJ BAINA ...
би ч бас санал нэг байна.
би сургууль төгсөөгүй байхдаа ажилд орсон түүнээс хойш 2 3 компанид ажилласан надаас лав ажилласан жил нас залуу энэ тэр шалгаан хэлж байснаас диплом энэ тэр асууж ч байгаагүй ээ
чи хүсвэл холбоо барих гэсэн хэсгээр ороод майл явуул би ажил олж өгий
LAG LAGLAG
bi geologi ch blox sonirxoltoi ymaa odo 11er angi tgd erunxii shalgalt ugxud yamr xicheeler yugar bldex be?tus blooch
it's very great
математик
физикээр элсэлтийн шалгалт өгдөг байх
goy niitlel bnaaaaa bi ene jil geologoooor togsj bgaaaaaama ajiliiin bair yaj olno l gj bodjndoooo
bi odoo 9 dugeer angi ene jil togoson 9 togoschuul 12 togoosood giologch boldog yumuu geel ahnaraa yamar shalgalt ogj ordiin ene minii id heleed ogooroi add hiigeed Decode_RestaRt
сайхан мэргэжил ш дээ хүн мэргэжил ээ мэддэг л байх нь хангалттай үгүй дээ дур сонирхолтой байвал манай салбарт хүйсийн асуудал чухал биш байдаг. хээр хөдөө явна гэдэг ажил нь амьдрал нь болоод эхлээр нээг их сүйдтэй хүнд зүйл гэж огт бодогдохгүй шүү. хүсэл тэмүүллээрээ амьдрах хэрэгтэй залуу хүмүүс. бас цалин үнэлэмж өндөр, эмэгтэйчүүд геологи маш сайн тандан судлаач компьютерын мэдлэгтэй болбол өндөр цалинтай хотод ажиллах ч боломж бий дээ