Геологич хэмээх мэргэжлийн тухай эрэгцүүлэл


          мэргэжлээ сонгож буй ирээдүйн залуус даа зориулав.


Геологи гэдэг мэргэжил надад байгалийн сайхныг мэдрэх зууртаа түүний нууцуудыг тайлах аугаа их боломж олгосон гэж боддог юм.

 Энэ мэргэжлийг дэлхий судлал гэхээсээ гоолиг судлал гэмээр ч юм шиг.

Энэ мэргэжил хүнд их сайхан мараал суулгаж бас ч үгүй олон талт мэдлэг шаарддаг билээ.

Өөрийн нас ба биетэйгээ харьцуулахад танаас асар их (хэдэн сая жилийн), урт цаг хугацаанд хэмжээлшгүй том орон зайн тухай (тив, улсын хэмжээнд) төсөөлөхийг нэн түрүүнд тулгана.

Геологич ах нар тамхилаад л, дайлж "нааш суу дүү хүү" гээд гүндүүгүй  байх нь их л сайхан даа.

Би сүрхий геологич биш ч гэлээ, өөртөө олсон эрдэнэс баялагтай хүн гэж өөрийгөө үнэлдэг. Энэ бол миний гэр бүл, хань маань, үр хүүхдүүд маань юм. Ер нь ч хэний ч үнэлэмжээр ямрыг нь сүрхий тодорсон геологич гэдэг ч юм мэдэхгүй.

Харин мэргэжил нэгт найз маань хүн чанартай бол тэр сайн геологи гэсэн нь их л сүрхий егөө утга агуулга гүнзгий санагдана.

инженер хүний эцсийн бүтээл бол ердөө тоо л байдаг. тэр тоо урт богино, агуулга, жин юу ч илэрхийлж бай хамаагүй, хамгийн гол нь тэр тоонд хамаарч буй биет ямар нэгэн үйл явдал ба объектыг уг тоо нь бүрэн дүүрэн, яг таг бүр хөдөлшгүй үнэн баттайгаар илэрхийлж байх явдал юм.

Үүнд дээр нэмэгдээд зураг.

Геологичийн бүх ажлын эцсийн дүнд ганцхан зураг бүтдэг. тэр зургийн зураас шугам дүрслэл бүр өөр өөрийн үндэслэл ба тайлбар шаардана. зургийн тайлбар бол тайлан, эсвэл төлөвлөгөө болно. тэр зургийн тайлбаруудаас хамгийн чухал нь хийсэн ажлын үр дүн болно. Тиймээс зурагтаа, үйлдэж буй зурагтаа гартаа атгаж буй зураг бүрдээ анхаарал хандуулж түүнийг нягт нямбай тайлбарлан уншиж чаддаг байх, "зураг унших" дадал чадварыг нэн тэргүүнд залуу геологичид эзэмшсэн байхыг ажил амьдралын туршлага надаас нэхэж байна.

Мэдээж сайн зургийг чулуутай ярилцаж хэлгүй байгалийн дүлий зарлигаар эрт галаваас өдөөг туулахдаа үнэнийг гэрчилж үлдсэн дэлхий царцдасны үйрмэг үртэс бүрээс чулуу бүрээс асууж шалгааж алдалгүй мэдэж авч чаддаг тийм чадвар эзэмшсэн нэгэн бүтээнэ. Тэдгээрийн тогтоц, тогтол зүйн хүчин зүйл, дэс дараа үүсэх байдлын орчин нөхцөлийг сэргээн босгох, бүтэц хэлбэржилт, үйлчилсэн хүчин зүйл, үүссэн порцесс бүхэн нь өөрийгөө танин мэд хэмээн ул мөрөө танд илтгэж буй шалгуур шинжүүд ээ түүнийг уншиж чадах чадварыг эзэмшсэн хүн бүхний өмнө дэлгэдэг.

Хүн төрөлхтөнд нэг ч хүн ийм чадварыг эзэмшиж төрөөгүй бөгөөд цугтаа бүтээж буй баялаг туршлага хөгжүүлж буй шинжлэх ухааны дэвшил бүрээрээ цаг түүхийн уртад үүнийг олдмол чадвар болгон бий болгож эзэмшиж байна.

Зүрх сэтгэлийн угаас дуудлагатай, эзэмшиж болох хүсэл мэдрэмж  төрсөн хэн бөгөөс сонирхвол энэ чадварыг жинхэнэ үнэн бат хичээл зүтгэлээр олж авч болно. Гагцхүү дуулсныг хураавал эрдэм болдог цаг үе эгнэгт улиран одсон тул нүдээр үзэж гараар барьж мэдрэхүй сэрэхүй бүхнээрээ хүртэж амталж байж тогтоон үлддэг чадвар билээ.

Дэлхийн цараатай үнэлэгдэх үйл хэрэг хөтөлж холливүүдийн кинонд үлэг гүрвэл өндөгнөөс төрдөг дүрслэлийг оруулж өгсөн, шувууд хаанаас хэзээ үүссэнийг хэлж өгсөн геологич (Палеонтологич) эрхэм ах А.Пэрлээ гуайн нэгэн номын оршил үг санаад байдаг юм. Санаж байгаагаар маань  "таны санасан сэдсэн, хийсэн үйлс бүхний үрээр ард түмэн хойч үе чинь хооллоно, хувцаслана..." гэсэн үг бий. (миний хийсэн үйл бүрийн үрээр гэр бүл үр хүүхэд хамаатан садан маань хооллож, хувцаслаж байнам.)

Энэ үг биеллээ олж Монголын геологичид эх орныхоо эрдэнэсийн санг арвижуулсаар... Тэртээ олон зууны хээр талд Монгол төрийн их гэрийг чирч явсан "Монгол шар"-уудын улааг нэхэж энэ цагийн инженерүүд нуруундаа үүрч улс Монголынхоо нийгэм соёл, хөгжил цэцэглэлтийг "ижил мөрний барлагууд" адил мөрлөн зүтгэж их говийн элсэн цөлөөр хөгжил цэцэглэлтийг хөглөрүүлж байнам.

 

Геологичдын явсан замаар хөгжил цэцэглэлт хөглөрч байх болтугай.

 

Ленски

2011.06.29. УБ

Сэтгэгдлүүд

Зочин

эмэгт хүн яагаад болж болохгүи гж чамд амжилт хүсиё

ленски (зочин)

инженер геологич бол их чухал мэргэжил. одоо хэрэгжиж буй мянганы зам төмөр замын төслүүдэд болон шинэ хот балгад барьж буй энэ үед тухайн орон газрын бат суурьтай, үер усанд орохгүй байх гэх мэт байдлын үнэлгээ хийнэ.
Жишээ нь Богдын гүний хагарлын дагуу Зайсангийн толгойн ард газар хөдлөлтийн идэвхтэй хэсэгт үндсэн биш морфологи дээр Туул голын дэнжийг нэмж өндөрлөсөн хэсэгт орон сууцны байшингууд баригдсан байна. энэ бол шөнийн цагт газар хөдлөх юм бол олон хүнийг булшлах өндөр эрсдэлтэй, инженер геологийн судалгаа шинжилгээ дутмаг хийгдсэнийг харуулж байна... Хөрсний гулсалт (landslide), мөстлөг буюу олон жилийн цэвдэг гэх мэт асуудлыг инженер геологи судалдаг.
Бүх байгууламжийг барихад заавал инженер геологийн судалгаа ба дүгнэлт хийгддэг. Мөн уурхайд ч чулуулгийн физик механикийн нарийн үнэлгээ хийж мөргөцгийн өндөр налууг сонгоно. хатуулгийн зэрэг болон тогтцоос хамраач тэсэлгээ хийх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Маш хариуцлагатай чухал мэргэжил би өөрөө инженер геологич биш л дээ гэх дээ нэг иймэрхүү хар зураг л буудаг юм. сайн сураарай

Инженер геологич (зочин)
Инженер геологич

талаар гэж байгаамаа миа

Инженер геологич (зочин)
Инженер геологич

би энэ Инженер геологич мэргэжлээр сурдгиймаа энэ мэргэжлээр яг ямархуу газруудад ажиллдаг юм болоо ? үүний алаар мэдээлэл өгөөч эргэлзэх Баярллаа тэврэлт

Зочин

.:н.х

Зочин

mat 70 gazarzui 30aar awdiima konkursand

Зочин

сайхан мэргэжил ш дээ хүн мэргэжил ээ мэддэг л байх нь хангалттай үгүй дээ дур сонирхолтой байвал манай салбарт хүйсийн асуудал чухал биш байдаг. хээр хөдөө явна гэдэг ажил нь амьдрал нь болоод эхлээр нээг их сүйдтэй хүнд зүйл гэж огт бодогдохгүй шүү. хүсэл тэмүүллээрээ амьдрах хэрэгтэй залуу хүмүүс. бас цалин үнэлэмж өндөр, эмэгтэйчүүд геологи маш сайн тандан судлаач компьютерын мэдлэгтэй болбол өндөр цалинтай хотод ажиллах ч боломж бий дээ

сайн байна уу (зочин)
hi

ирмэх emegtei hun geologi baih ni her tohijomjtoi ve bi mergejlee solij geologi boloh sanaatai bgaa yum l daa yu gej bodoj bna sanalaa heleech

Зочин
geologch

bi odoo 9 dugeer angi ene jil togoson 9 togoschuul 12 togoosood giologch boldog yumuu geel ahnaraa yamar shalgalt ogj ordiin ene minii id heleed ogooroi add hiigeed Decode_RestaRt
гоё шүү гоё шүү гоё шүү

geolog

goy niitlel bnaaaaa bi ene jil geologoooor togsj bgaaaaaama ajiliiin bair yaj olno l gj bodjndoooo


Зочин

математик
физикээр элсэлтийн шалгалт өгдөг байх

Зочин

it's very great

Tuslaach (зочин)
Tuslaach

bi geologi ch blox sonirxoltoi ymaa odo 11er angi tgd erunxii shalgalt ugxud yamr xicheeler yugar bldex be?tus blooch

Зочин

LAG LAGLAG

SD

BI ZALUU GEOLOGIST SURGUULIA TUGSUUD 2 JIL BOLJ BAINA, TEGTEL COMPANYD ANKET AA UGUHUUR MERGEJLEEREEI 5 AAS DOOSHGVI JIL AJILSAN IH MUNDAG DADLAGA TURSHLAGATAI GEOLOY AWNA GEHIIN, BID NAR CHINE AJILJ BAIJ L TURSHRLAGA HURIMTLUULNA BZDEE YAAGAAD ZALUUCHUUDAA AWAAD AJILLUULJ BOLDOGGVI YM BE . BI UURIIGUU YR NI BOL MUU VNELDEGGVI HANGALTTAI AJIL GVITSETGEH CHADWARTAI TEGTEL ZAAWAL AJILSAN JIL SHAARDAAD BGAA NI IH UTGAGVI SANAGDAJ BAINA ...


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant