Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс дахь геологичид 90-94 мян.ам доллароор ордог бол харин энэ жагсаалтын сүүл мушгиж буй нь Пуэрто Рикогийн геологичид 44 мянган USD авдаг байна. Барууныхан цалингийн тухай ярихдаа жилийн хугацаанд ярьдаг болохыг харгалзан үзвэл хамгийн бага цалинтай Пуэрто Рикогийн геологичид сард 3666 ам доллароор цалинждаг ажээ.

Өнгөрсөн жилийн газрын тос болон байгалийн хийн үнээс хамаарч нефтийн хайгуулын геологичдын цалин 5 хувиар өссөн, нийт геологичдын цалин хөлс 2009-2010 онд урьд жилээс 2 хувь орчим өсөлттэй байгаа тухай жил бүрийн цалингийн судалгаандаа Америкийн Нефтийн Геологичдын Нийгэмлэгээс .(ААРG) мэдэгджээ.

Таатай үг сонсох нь хэнд ч аятай. Дэлхий даяаршиж буйн илрэл бол бүгд нэгэн шалгуурт эрэмбэлэгдэж, нэгэн үнэлэмжид багтаж буй явдал юм. Тиймээс ч Австрали тивд ажиллаж буй жилдээ 1064 тн уран олборлож буй Өмнөд Австралийн Хеатгате Ресурсыс компанийн эзэмшил 1969 онд нээгдсэн “Бэвэрли” хэмээх ордын 1999 оноос ашиглалтад орсон ураны “байранд нь уусган баяжуулах” үйлдвэр нь 2010 оны сүүлээс энэ аргаар туршин олборлолтоо эхлээд байгаа Арева Монгол компанийн Дорноговийн  Дулаан уул төсөлтэй, эсвэл Небраска дахь Камеко компанийн жилдээ 363тн уран үйлдвэрлэдэг “Кров Бьютт” хэмээх ураны “байранд нь уусган баяжуулах” уурхайтай аль эсвэл өмнөд хөрш Хятадын Шинжаан дахь уйгарын автономит районы Инин (Кульджа эсвэл Yining гэдэг), Юунан муж дахь “байранд нь уусган баяжуулах” Тенгчонгийн уурхайтай харьцуулахад манай геологичдын цалин 8 мянга биш юмаа гэхэд 3.5 мянган ам долларт хүрэх бүрэн үндэстэй гэж үзэж болох ажээ.

Инженерийн хөдөлмөрт хүртэл санхүүгийн амжилтын 15 хувь нь техникийн мэдлэгээс, харин 85% нь хүний хувийн зан чанар, бусдад өөрийгөө илэрхийлэх, хийсэн ажлаа бусдад хүргэх чадвараас хамаардаг гэж зарим ном хэвлэлд дурджээ. Бусдаас ялгарах мэдлэг туршлага, авьяас чадвараас гадна ёс суртахуун, шударга зан байдал үнэнхүү чухалд тооцогдох болов. Тийм дээ ч мөнөөх дэлхийн жишигт ажилласан жил үйлдвэрийн туршлага, итгэмжит байдлыг урьтал болгохоос шинжлэх ухааны зэргийг гол болгосонгүй байна.   

Мэдээж хэрэг хэн ч түмний нэг, ердийн дундаж байхыг хүсэж мөрөөддөггүй. Хүн бүхэн бусдаас ялгарах хүсэлтэй байдаг. Хэрэв хүн төрөлхтний өвөг дээдэст ийм гал халуун эрмэлзэл байгаагүйсэн бол соёл иргэншил  хөгжил дэвшил байхгүй байхсан. Агуу их хүсэл л боловсролгүй, ногооны мухлагийн ядуу эрхлэгчийг тавин центээр худалдаж авсан муу сайн новш чихсэн торхны дор байсан хуулийн ном судлахад хүргэсэн юм. Түүний нэр бол Линкольн. Бүх номын дээдэд хүрэх, үнэнийг таних их хүсэл тэмүүлэл Шагжамуни сиддартаг Будда болгосон. Өөрийнхөө чухлыг мэдрэх эрмэлзэл Кристоф Рэнийг симфони бичихэд өдсөн. Мөн ийм л хүсэл Рокфеллерыг үрж баршгүй сая сая хөрөнгийг хураахад хүргэсэн, Дью корпорац-ийн эзэн Ким Үжинийг “Хорвоо дэлхий уудам хийх юм их байна” гэж бодоход хүргэсэн. Хүсэл эрмэлзлээсээ болж бид хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, машин худалдан авч, тэмүүлэлтэй амьдардагсан билээ.

Хэрэв зээ маргааш даа итгэлгүйсэн бол амьдрал юу болох байсан бол ? аягатай хоолоо маргааш даа үлдээлгүй иддэг тухай яриа байдаг, хүн бүр 2012 онд дэлхийн төгсгөл ирнэ гэдэгт итгэвэл яах вэ...

Манай орны дан ганц геологичид гэлтгүй залуу хүн бүр санхүүгийн эрх чөлөө, байр, машин мөрөөдөж, хооллохын тулд амьдрахгүйн төлөө дор бүрнээ хичээдэг билээ.

Гэтэл төрийн албанд буй залуус цалингийн шатлалын 6-р түвшинд 236 мянган төгрөгийн цалингаар 2 өөрөө байрыг зах зээлийн үнээр авахын тулд 275 сар хоол идэхгүй хувцас солихгүй амьдрах хэрэгтэй болж байна.

Хувийн компанид ажилладаг сарын 600 мянган төгрөгийн орлоготой ганц бие залуу байрын түрээсээ төлж, шинэ жээнс худалдан авч, ажлын өдрүүдэд гадуур хооллож, мөн сардаа 2 удаа үдэшлэгт явдаг бол энэ цалин хүрэлцэхгүй. Гэхдээ үүнээс муу нөхцөл бий энэ бол төрийн албанд ажилладаг гэр бүл хүүхэдтэй залуу. Хүүхдийн живх, байрны түрээс унааны мөнгө нь түүнд үргэлж дутагдана. Гэхдээ үүнээс сайн жишээ ч бий, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад 1500 долларын цалинтай ажиллаж лизингээр машин худалдан авч, заримдаа гражид машин аа тавиад байх нөхцөл юм.

Нийт 11 тэр бум долларын хадгаламжтай манай орны нийт хадгаламж эзэмшигчдийн 5 хувь нь хадгаламжийнхаа 90%-ийг эзэмшдэг бөгөөд дампуурсан банкны нийт зээлийн 90%-ийг 40 орчим компани зээлдэг.

1000 долларын цалин авахын тулд Солонгос гарахаар мянган ажлын байранд 15 мянган хүн өрсөлддөг хирнээ орон нутагт тэр тусам гар аргаар хувиараа алт олборлож буй аймаг сумдад өдрийн 10 мянган төгрөгөөр туслах ажилтан хийх хүн олдохгүй. Харин 20 мянган төгрөг авахаар хот доо 2 өдөр оочерт зогсдог хүмүүс цөөнгүй.

Хөдөөнөөс Сөүл рүү явсан залуу буцаж ирээд “өө манай Улаанбаатар ийм мияа юм уу” гэж уулга алдаж байхад зарим нь “сая таван зуугаа авахлаар” гэж ярьж суугаа.

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын нутаг дахь ураны Гурванбулаг, Мардайн орд дахь далд болон ил уурхайнууд нь Нигер дахь Арлитын ураны ил уурхайтай, Канадын МкАртур мөрний ураны далд уурхайтай хүнд хэцүү нөхцөл, цацрагжилт, олборлож буй түүхий эд, ашигт малтмалынхаа чанар, нэр төрлөөр жишигдэхгүй гэж үү. Таван толгойн нүүрс, Австрали дахь нүүрстэй, Оюутолгой дахь алт зэс Чилийн ордуудтай жишигдэхгүй амар хялбар олборлогдох юм гэж үү,

Алт-зэс-молибден (мышьяк) –ийн эрдэсжилттэй Цагаан толгой, Хүрэл үнэгт, Цагаан суваргын зэсийн эрэл хайгуулын төслүүд, Нарийн Сухайтын, Хөшөөтийн нүүрсний нөөцүүд нь олон улсын эрэл хайгуулын арга аргачлалаас доогуур түвшинд хийгдэж, эдийн засгийн эргэлтэд орох боломж муутай, эсвэл ямар нэг байдлаар боловсон хүчний бүтээмжийг доогуур үнэлэх  хүчин зүйл бий, эсвэл Монгол хүний оюун ухаан гар бие бодитоор үнэлэгдэх хэмжээнд оролцоогүй юм болов уу... эдгээр ордууд олон улсын хөрөнгийн биржүүд дээр геологич нь дунджаар 73.2 мянган (сард 6 мянган) ам.долларын цалинтай боловсон хүчин ажилладаг уурхайнуудтай ижил үнэлэгддэг билээ.

Тиймээс манай орны геологичид Тайваниас өөр аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй сургалтын бакалавраас дээш зэрэг магистр гэх мэтэд суралцахын оронд “Professional Geologist”, “P.Geo”, “Competent Person”, “PQ” зэрэг олон улсын итгэмжлэгдсэн геологич, зөвлөх инженер гэх мэт үйлдвэрлэлийн зэрэг цолонд хүрэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олж эзэмших, нийтээр хүлээн зөвшөөрөх хайгуулын арга аргачлалд суралцахыг зорьсон нь дээр билээ. Ингэж гэмээнэ цалингаа доорх жишигт хүргэх билээ.

Хүснэгт 1 Дундаж цалин (албан тушаал, цолоор) цалингийн хэмжээ жилээр, ам.доллар

Уурхайн геологич

$52,000

 (Geologist Mining Engineer)

Төслийн геологич

$54,000

 (Project Environmental Geologist)

Хүрээлэн буй орчны судлаач геологи

$55,000

(Geologist Environmental Scientist)

Хайгуулын геологич

$58,000

Research Geologist G

Ахлах геологич

$67,000

Senior Geologist

Геологич, өрөмдлөгийн анхдагч баримт бичигч

$68,000

Geologist G, mud logging

Хүрээлэн буй орчны ахлах инженер геологи

$68,000

Senior Environmental Engineer Geologist

Аюулгүй байдлын мэргэжилтэн

$68,000

Conservation Enforcement Specialist

Уурхайн хаалтын үеийн хүрээлэн буй орчны инженер

$68,000

Environmental Engineer Investigation Closure

Хүрээлэн буй орчны ахлах геологич

$74,000

Senior Environmental Geologist

Геологич

$76,000

Geologist

Хяналтын геологич

$86,000

Supervisory Geologist

Хүрээлэн буй орчны мэргэжилтэн

$86,000

Environmental

Хүрээлэн буй орчны геологи

$99,000

Environmental Geologist

Мэргэшсэн геологич

$119,000

Professional Geologist

Хүснэгт  2 Цалин ажилласан жилээр,  жил, ам.доллар

ажилласан жил

Өндөр

Дундаж

Бага

0-2 жил

$  99,800

$  87,600

$  70,000

3-5 жил

153,900

105,600

68,000

6-9 жил

147,000

121,700

91,000

10-14 жил

160,700

123,500

102,500

15-19 жил

211,500

150,000

96,000

20-24 жил

270,400

180,000

96,500

25-аас дээш жил

600,000

186,800

100,000

Хүснэгт  3 Цалин ажилласан жил зэрэг цолоор, 1 жилээр, ам.доллар

Ажилласан жил

бакалавр

 магистр

Ph.D.

0-2 жил

$  76,100

$  93,200

$  99,800

3-5 жил

99,800

99,500

153,900

6-9 жил

95,300

141,800

132,400

10-14 жил

110,300

127,400

112,500

15-19 жил

118,000

159,800

149,300

20-24 жил

150,000

168,300

270,000

25-аас дээш жил

189,900

187,500

169,600

Хүснэгт  4 сүүлийн жилүүд дахь цалингийн хэмжээ ажилласан жилээр

жил

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

0-2 жил

$  64,000

$  65,000

$  65,600

$  67,800

$  74,400

$  82,200

$  82,800

$  83,600

$  87,600

3-5 жил

67,500

71,200

67,700

75,600

81,300

89,600

107,800

108,000

105,600

6-9 жил

74,500

78,300

75,700

78,800

95,400

98,500

121,100

118,400

121,700

10-14 жил

95,000

96,600

91,900

107,500

114,400

111,500

119,800

121,900

123,500

15-19 жил

99,400

102,500

102,500

116,000

119,600

141,000

151,600

139,400

150,800

20-24 жил

111,600

113,900

118,100

112,800

139,000

155,000

167,400

176,800

180,300

25-аас дээш жил

124,000

126,900

125,100

128,300

134,100

149,900

162,800

171,700

186,800

 

Томоохон орд газруудаа ашиглаж геологи уул уурхайн салбарыг зүй зохистой дэлхий жишгээр хөгжүүлж байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэх дээ Манай орны геологичид нь багадаа 4833 ам.долларын цалин авах боломжтой бөгөөд 5 жил ажилласан геологичид дунджаар 7.75 ихдээ 12.82 мянган ам доллар хүртэл цалингийн түвшинтэй байж болохоор байна.
Хэрэв энэ хэмжээний цалин олгож чаддаггүй, тэр бүү хэл нөхөн сэргээлт хийдэггүй олон жижиг ба хариуцлагагүй уурхайнууд ажиллаж байгаа бол тэдгээрийг зогсоож байгалийн унаган төрхийг хэвээр хадгалж үлдсэн нь бидэнд илүү олзтой хэрэг билээ.

Өнөөгийн байдал энэ хэвээр үргэлжлэх аваас яам тамгын газрын дарга эвэртэн туурайтан нарын эзэмшилд буй ордууд дэлхийн зах зээлийн ханшаар олборлолт явуулж нийт ард түмний 5% нь л баян тансаг амьдарч үлдсэн ард иргэд үгээгүй хоосны, ядуу зүдүүгийн, өлсгөлөн, мунхгийн зовлон нажид руу гулсан орох буйзаа.

Нэг жилийн хугацаанд цалингийн индекс 10 сараас 4 сарыг дуустал хугацаанд хамгийн өндөр байдаг бөгөөд улирлын чанартай ажил мэргэжлийн хувьд геологичид энэ хооронд дараа жилийн зуны улиралд хаана ямар төсөл дээр ажиллах аа, байгууллагууд ч мөн ямар боловсон хүчинтэй болох тухай асуудал санхүүжилтээ шийддэг бололтой.
Ингээд эрхэм геологичид доо эрдэнэсийн эрэл дахь эх үйлсэд олз омог их байхыг ерөөе.




Бичсэн: Ленски

2011.02.13

Сэтгэгдлүүд

erick

Зээлийн санал ... Одоо хэрэглэх

Баталгаат ба боломжийн зээл хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй хамт хэрэглэж, хурдан аваарай
өнөөдөр батлах. Кредит шалгалт, барьцаа байхгүй байна. хялбар алхам, хурдан санхүүжилт
бага хүүтэй. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай unitedloan008@gmail.com

ez (зочин)

zow sanal bn demjij bn

Зочин

bi ene mergejileer surdag ened bijsn setgegdelig unshaad talagdlaa op zondoo medelel tawiara amjilt husie

Amy (зочин)
Neeree iim bol saihan l bna

Demjij bnaaa zub sanal zublumj bna

WinG
Sain baitsgaanuu.

Bayrlalaa nadad mash ih taalagdlaa.Tanii ene blog hvmvvsiin bichsen setgegdlvvdiig unshaad nadad mash hvchtei setgegdel turluu.

Зочин
Sain baitsgaanuu.

Bayrlalaa nadad mash ih taalagdlaa.Tanii ene blog hvmvvsiin bichsen setgegdlvvdiig unshaad nadad mash hvchtei setgegdel turluu.

Зочин


Thanks

zochin

mash ih taalagdlaa oshoo goy yum bichj bgara

Yanzaga (зочин)
Shunahai zahirluudiig haraal ideg

dajgvi niitlel bn taalagdlaa geologichdiin tsalingiin tuhaid vnen shvv delhiin jishigt bish yumaa gehed huduu gadaa yavdag hund hetsuu ajil gedgiin hargalzaj vzeed ilvv undur tsalin ugmuur yum

Cochin

Nadad bas nom zahi l daa ni ch bas hund tus bolmoor l bna chi nomiin jagsaaltaa olvol bichchih za bi tegeed haij bgaad chamd yavuulna za zugeer hamt such bsan hamt dadlagat yavj bsan yum chini GOOD LUCK !!!

ulzii (зочин)

Би 1 жишээ бичмээр санагдлаа 2010 онд нэгэн Au-н шороон орд 120 гаруй килограмм алт олборолсон байх юм тэгээд уулын ажилын тайландаа 36 кг алт олборолсон гэх хуурамч тайлан өгсөн баттай эх сурвалж байна Харин геологичдоо сард ердөө 600,000 цалин өгч байх юм. Энэ компани геолгичын хүчээр элдэв хуурамч материал бүрдүүлж байж гэмээн татвараас бас зайлсхийж бараг тооны машинд багтахгүй их мөнгө хэмнэждээ Үнээс хархад дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх цалин өгч яагаад болохгүй гэж геолгич нь бас ийм цалин авмаар байна гэж хэлж ягаад болохүй гэж...Бичвэл зөндөөл зүйл байна... Сайхан блог болсон байна гялайлаа гэж.

gg (зочин)

her ih hodolmorolono ter hvn l ih tsalin awna shuu de gehdee svvliin ved tanil talaarai tvrvv baridag zaluus iheschee hen ihiig medne ter hun l ter chineegeeree orlogo oloh ni zvin hergeg

Niobi

bi ene salbartai yer hamaagui hun, gehdee ene sedeviig bichsen helber ni mash taalagdlaa. oilgomjtoi, barimttai saihan bichij. Ene blogiig olon hun hotoldog boluu, esvel 1 hun boluu. Yutaich ene blogiig ajilluuldag hund helehed chinii ene blog nadad neg udaa "amind" orson shuu! bayarlallaa geh gesiin. Amjilt husie!

Jack (зочин)
Tsalin

Manai Mongol geologichdin tsalin hed heden huvilbaraar 1 sarin tsalin ni 1)2000-5000$, 2) 3000-7000$ 3)4000-10000$ gesen huvilbaruudaar oirin 5-15jilin dotor usgun nemegduuleh shaardlagatai edgeer tuvshind hurgen nemegduuleh bolomjtoi.

Jack (зочин)
Tsalin

Manai Mongol geologichdiin tsalin delhiin tuvshinguus ih dooguur bgaa yum, tsaashid ur chadvar, ajlin turshlaga, erdmiin tsol, hiij guitsetgej bgaa ajil, ajlinh ni turultei ni uyalduulan systemteigeer nemegduulen delhiin jishigt oirtuulah ulmaar hurgeh ni mash tulgamdsan zaaval shiidverleh asuudal bolood bn.


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant