яагаад уран гэж ? яагаад яг одоо гэж ?

...."Атомын цахилгаан станц нь өөрөө нарийн технологи учраас үүнтэй уялдан боловсронгуй дэд бүтэц шаарддаг онцлогтой. Цөмийн эрчим хүчийг шинээр ашиглахаар зорьж байгаа улс орнууд юуны өмнө шаардлагатай дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй",... олон сая төгрөгийг ашиг орлогоо хожуу хүртээх зүйлд зориулаад хэрэг байна уу даа гэх мэт саналуудыг дурддаг....

уран болон цацраг идэвхт ашигт малтмалын салбар урагшлах ухрах алхмуудыг хийхдээ хэрэгтэй, зайлшгүй эсвэл боломжгүй зүйлсийн жагсаалтыг өөр өөрийнхөөрөө гаргаж өмнө өө давхарлан тавихаа түр азная... 

Дэлхий ертөнц энергийн эх үүсвэрийн төлөө тэмцэж байна. Одоогоос 10н жилийн өмнө тэр үеийн хурдаар нефть түүний бүтээгдэхүүн 40н жилийн дараа дуусна гэж байв. Энэ жил манай оронд хэдэн сая баррелиар нефтийн нөөц тогтоосон гэж зарлаж байна. дэлхийд 32-т жагсана ч гэх шиг, нөгөө талаас машин шатахуун хэрэглэхгүй болж 2014 гэхэд зарим үйлдвэрт үйлдвэрлэгдэж буй машин бүр hybrid electric vehicle (HEV) гэх технологиор үйлдвэрлэгдэнэ гэнэ. Тэр бүү хэл ус төрөгчөөр, нарны гэрэл, цэвэр усаар ажилладаг машинууд ажиллаж, тэд тэнгэрт нисэж эхлээд байна.
Томоохон хот балгадууд, үйлдвэр, уурхайнууд 4s (super safe, small and simple) технологиор бий болсон микро-ядерный реактороор ажиллах болоод байна. Энэ нь ердөө гэрийн хөргөгчтэй ижил овор хэмжээтэй билээ.
Рио Тинто, Камеко, Арива, зэрэг үндэстэн дамнасан компаниуд олборлож буй уран нь Канад, Австрали, Казахстан, Намиби гэх араваад улсад нийт нөөцийн үнэмлэхүй хувь нь бий бөгөөд манайх дэлхийд 9-өөс 12т жагсдаг гэнэ. Инээдтэй нь арваад улсад л ураны бүхэл утгаар тоологдох нөөц байна.


            Барууныхны африк америк тив дахь алтны уурхай 5000м гүнд ажиллаж, нүүрсний уурхай 1500м гүнд 0,5м зузаан чанар гэж нүүрс гэхээсээ шавар гэмээр зүйлийг олборлохоор ажилладаг гэнэ.
Нүүрс, түүнийг гүн боловсруулах, нэрэх асуудлыг бид бараг саяхныг болтол огт дуулж сонсоогүй байхад Освенцим-ийг байгуулж байхдаа германчууд энэ тухай бодож байсан гэдэг. Тиймдээ ч
Освенцим-ийг нүүрсний нөөц цэвэр устай ойрхон буулгасан гэдэг. Гэтэл бид Заамарын хөндийг там болгохдоо дундаж уурхайнууд 20м гүнд буй алтны үйрмэгийг авсандаа баярлаж байдаг билээ.

Сонирхолтой мэдээлэл дурдахад  no kia гэгдэх үйлдвэрийн нойлийн цаас хийдэг байсан 1867 оноос хойших бүтэн зуун тавь гаруй жилийн дараах оюуны хөдөлмөр шингээсэн үүрэн телефоны бүтээгдэхүүн бий болгосон түүх өдгөө түүнээс тэс өөр хаа хамаагүй yahoo messenger-ийг өөртөө агуулсан функцүүдтэй байх гэж, dell-ийн laptop-ийг худалдан аваад дээр нь бид канионы аппарат залгаж ажиллуулдаг нь гайхалтай. бидний будаа агшаагч өөдөөс маань ярьдаг болж бид ажиллуулж буй бүхнээ компьютертой холбодог болсон байна.
Үүний цаана лаа асааж суух боломжгүй болохоор бид ураны эрэлд мордох л болно. Дэлхий ертөнц энергийн эх үүсвэрийн төлөө тэмцсээр иржээ. Хүн төрөлхтөн энергийн эх үүсвэрийн төлөө тэмцэх нь дамжиггүй. .... өөрт оногдсон боломж бүрээр...

....уранаар юун түрүүнд ачаа тээврийн хөлөг онгоцнууд, цаашлаад үйлдвэр, хот суурингууд энерги ээ хангасаар байх болов уу анхдагч уранаас нийлэгжүүлэн гаргаж авсан ураны өртөг бага болох цаг хугацаа хүртэл бид 20н жил хүлээхгүй хэдий боловч бид түүнийг хаана буйг мэдэж байх шаардлагатай...
Vale, Cameco зэрэг томчууд хүдрийн уран руу харж байхдаа toshiba-ийн тоос сорогчийн үүсгүүр байх тухай нэг зүйл бодож олсон ч юм билүү....

Манай эх орон маань магадгүй хүдрийн уран аа мэдэхгүй хав дарсаар байгаад, түүний эрэл хайгуулын судалгааг гаднын хөрөнгө оруулалттай байгууллагууд хэрэгжүүлж олж нээн илрүүлж, олборлох ашиглах давуу эрхтэй болгож хөгжингүй 21-р зуунд аль ч улс орны хөгжлийн түүхэнд тэмдэглэгдээгүй хууль эрхзүйн шинэтгэлүүд хийж ичгэвтэр байдал орж, үйлдвэрлэл ашиглалтын үйл ажиллагаанд хамаарах зүйлсийг эрэл хайгуулын салбарын эрх зүйг зохицуулахаар дөргүй зүтгэж байгаа нь харамсалтай.

Хийж болох ажлуудын түрүүнд олон арван шалтаг, онцгой тайлбаруудыг хийж чаддаг хүмүүс л хөгжлийг боомилж байдаг бололтой, тиймээс ч нүүрсийг үнсний үнэтэй адил үед нь арилжих хэрэгтэй ...
Их төлөв алдаагаа олж харсан даруйдаа засах нь үнэ цэнэтэй байдаг билээ, тиймээс өөрчлөлт, сайн өөрчлөлт шударга зохицуулалт хэрэгтэй гэж салбарынхан санал оруулж буй үед засгийн газар хэрэгжүүлэгч тохируулагч агентлагууд нэгийг бодууштай

бичсэн: Ленски


Ураны болон цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуулыг үндэсний инженерүүд өөрсдийн хүчээр судлах, өргөжин тэлэх боломжтой байгаасаа.
"Геологийн аль ч салбарын ямарваа судалгаа, ажиллагаа нь уг чанартаа эрдэм шинжилгээний агуулгатай байдаг." гэж Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор профессор Ж.Лхамсүрэн гуай Б.Лувсанданзан гуайн номын 2011 онд дахин хэвлэгдсэн номын оршилд бичсэнчлэн юу юуны түрүүнд олборлоё ашиглая, атомын цахилгаан станц барья гэж байхын оронд дэс дараатай эрэмбээр нь судалж танин мэдэх нь нэн чухаг билээ.



hybrid car technology
Гибридная технология автомобиль

toshiba 4s (super safe, small and simple)
Toshiba 4s (супер безопасный, маленький и простой)
Tошиба 4s (дээд зэргийн аюулгүй, жижигхэн бас энгийн)

http://en.wikipedia.org/wiki/Toshiba_4S
http://en.wikipedia.org/wiki/Hybrid_vehicle




Сэтгэгдлүүд

Зоригт ван

Өөрөө ШУТИС төгссөнүү ай.......

xvv ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶

За байз одоо яг ямар хууль гарах гээд иймэрхүү зүйл бичээ вэ хөө? Жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Шинээ (зочин)
яаая

Хууль эрх зүйн боловсруулалтын тал дээр ч, уул уурхайн хайгуул, ашиглалтын зохицуулалтын тал дээр манай хэтэрхий хоцрогдмол байгаа нь хоёр хэлэлтгүй үнэн буй.
Бидний монголчууд уул уурхайн тал дээр орос школоор хүмүүжээд, сайн сайн профессорууд нь ч ялгаагүй тэр л талын боловсрол, технологийн ярьдаг гэж боддог. Яахав, дэлхийн хэдэн зуун орноос орос оронтой нягт ажиллаж ирсэн монгол улс тэр замаар замнах нь тодорхой. Цоо шинэ өндөр технологи эгэл амьдралд ч гэсэн нэвтэрчихээд байгаа гэдгийг тэд ухамсарлах цаг болсон. Хонь хариулж үзээгүй бол хонь юу иддэгийг ч мэдэхгүй шүү дээ. Ямар хүмүүсийг бидний дээр тавихыг бид мэддэг цаг өнгөрөөд бурхан мэддэг болсон мэт...

Алмас

Хав дарах гэдэгтээ бас биш гол нь ураныг хэдэн он болтол ч бай хадгалаад үнэгүй болсон ч хамаагүй түүнээс илүү үнэтэй зүйлс болох байгаль, хүнээ хамгаалах нь зөв байх. http://news.blogmn.net/39131/uraanii-surgamj.html энд нэгэн бичлэг хуулж орууллаа. Үүнтэй бол санал нэг байна. Уран бол маш аюултай, цацраг идэвхт бодис. Нээсэн эрдэмтэд нь өөрснөө их зовж нас барсан гэдэг санагдана.

Алмас

Тийм л дээ. Гэхдээ одоо илүү аюул багатай алтыг ч аятайхан олборлож чадахгүй байгалиа ямар болгож байгааг чи бол биднээс илүү л мэдэж баймаар юм. ийм нөхцөлд уран олборолвол юу үлдэх вэ?


нэвтрэх нэр:  
нууц үг:
нэвтэрч бичих
нэр:   
веб: 
өөр нэрээр бичих
Гарчиг:
Сэтгэгдэл:

э-захиагаар хариу авах:
[Сэтгэл хөдлөл] [Чимэглэл]
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски