ураны ордын төрлүүд

Ураны чиглэлийн шинэ үеийн судалгааны үүх түүхээс:

Ураны ордууд болон уран хэмээх элементийг агуулагч эрдсүүдийн судалгааг системтэй хийж эхлэхээс өмнө Канад, Америкийн ураны болон бусад хүдрийн ордуудад үйлдвэрийн арвин их туршлага цуглуулсан нэгэн эрхэм хүнтэй хувь тохиолоор санаандгүй таарсан маань завшаантай хэрэг болсон билээ. Түүнээс анх Uranium Roll Frontхэмээх нэрийг сонсож байсан бөгөөд мань хүний судалгаагаар бол Дундговь аймгийн нутагт ийм төрлийн ураны орд тогтоогдох хэтийн төлөвтэй байлаа. Хожим судлаач геологич Б.Баянмөнх болон Дебабрата Сэн нарын үзсэнээр “сингенетик-гидротермал1]” гэж үзсэн байв.

О.Чулуун доктор Монгол улсад ураны найман төрлийн орд бий хэмээн үзэж буй талаар 2009 оны тавдугаар сард өгсөн ярилцлага даа өгүүлсэн байдаг. Ташрамд хэлэхэд тэрээр ураны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны Монгол геологич билээ. Мөн түүний дараахан Зүүн Монголын Гурванбулагийн ураны ордоор судалгааны объектоо сонгож ажилласан геологич Б.Мөнхтөр шинжлэх ухааны эрдмийн[2] зэрэг хамгаалсан нь ураны мэргэшсэн Монголын хоёр дахь геологич болсон гэж хэлж болох билээ.

Өнөөгийн байдлаар ураны чиглэлээр Монголд судалгаа явуулж буй “Cameco Mongolia” LLC, Arevamongol LLC, Denison Mines Corp, East Asia Minerals Corp, болон Khan Resources Inc зэрэг геологи уул уурхайн байгууллагуудад олон тооны Монгол геологичид ураны чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа хэдий боловч тэдгээрээс Соломон Ресорсиз Монгол компанийн Э.Батмөнх, Ханресорсез ХХК-ийн геологич Г.Жамсрандорж, болон геологич Б.Баянмөнх, н.Батболд, С.Дандар, Г.Дэжидмаа, Н.Сарангуа нарын эрдэмтэн судлаачид урантай холбогдох судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, шинжлэх ухаан илтгэл бичиж нийтлүүлжээ.

Мөн С.Авирмэд болон П.Очирбат зэрэг эрдэмтэд Монгол дахь ураны ордууд дээрх үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгүүд, ордын дундаж агуулга зэрэг судалгааны талаар зарим нэг мэдээллийг бичиж нийтлүүлсэн байдаг байна. Эдгээр Монгол судлаачдаас магадгүй хамгийн анхдагч нь байж болох нэгэн баримт нь 1980-аад оны эхээр үйлдсэн гурван хувь гар бичмэл юм. Түүнийг яамны сайдын тушаалаар геологич Д.Гарамжав орос хэлээр үйлдсэн бөгөөд одоо миний гар дээр байна. Уг тойм судалгааны гар бичмэлд ураны ордын үйлдвэрийн төрлүүдийн жагсаалт багтана. Энэ нь бидний гарт ашиглагдаж буй 2007 онд шинэчлэгдэн гарсан ОУ-ын ураны ордын инструкцээс хол зөрүүгүй билээ.

Түүний “шинжлэх ухаан төрөлх хэл дээрээ хөгждөг” гэж хэлсэн нь залуу судлаач миний сэтгэлийг ихэд хөдөлгөж өвгөн судлаач ахаасаа орчуулгын болон ном материалын тусламж авч энэхүү судалгааны ажилдаа хувь нэмэр болгож байдаг билээ.

2009 оны 10 сарын 01-ний  “Өдрийн сонин”-ы №237 дугаарт ШУ технологийн төслүүдийн гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтын тендер БСШУЯ-аас зарлагдсан байв. Энэ нь геологийн шинжлэх ухаанд шинэ тутам суралцаж буй миний хувьд 3 жил шахуу Канадын ураны компанид ажиллаад амьдрал, ажлын дадлага туршлага сууснаас мэргэжлийн чиглэлдээ олж сурсан юм гавихгүй шахам бөгөөд үеийн залуус төдийгүй ахмад геологичдын ураны талаарх асууж шалгаах бүрд мэдэхгүй чадахгүйн ичгүүрт нэг бус удаа унадаг байснаас үүдэлтэй хувь, өөртөө судалж байсан ураны судалгааны ажлаа нэг тийш чиглүүлэхэд хэрэгтэй зүйл байв. Үүнд:

“Ураны ордын хүдрийг баяжуулах техник технологийн судалгаа 2010-2011” сэдэвт

a.    Ураны ордын хүдрийн эрдсийн химийн элементийн агуулга

b.    Ураны ордын хүдрийн баяжигдах чанарын үзүүлэлт, ангилал

c.    Ураны ордын хүдрийн баяжуулах оновчтой технологийн судалгаа, зөвлөмж

d.    Ураны ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал

зэрэг дэд сэдвүүд бүхий уралдаант судалгааны ажил багтах ба энэ нь ураны эрдсүүд ба үйлдвэрлэлийн эрдсүүдийн төрлүүд, ордын ангилал зэрэг зүйлсийг барууны болон ОХУ-ын шинжлэх ухааны ангилалтай харьцуулан судлах нөгөөтээгүүр тэдгээрийг судлан таньж мэдэхэд зайлшгүй шаардлагатай техник технологи, тэдгээрийн инноваци шинэчлэлд даган суралцах, хэтийн төлөвт нийцсэн эх орондоо хэрэгтэй судалгаа зөвлөмж гаргах төдийгүй шийдэл болж чадахуйц зүйлсийг бүтээнэ хэмээн найдаж буй ажилд маань зориг нэмсэн билээ.

Хэдийгээр ураны эрдсийн судалгаанд миний мэдэхээр улсын хэмжээнд Люминесцeнцийн гэрэл хоёрхон ширхэг байдаг боловч нэг нь тэргүүн хадагтайд нөгөөх нь ШУТИС-ийн минерлогийн танхимд байх бөгөөд танхимын люминесцeнцийн кварцын ион гэрэл нь шатсан, солих ламп байхгүйгээр үл барам нэг хүн өргөхөд бэрхтэй, хүнд жинтэй өнөөгийн хөгжилтэй харьцуулахад болхидуу уг гэрлийн 1980 оноос хойших үйлдвэрлэлт сэлбэгийн мэдээлэл бараг олдсонгүй. Гэвч ураны эрдсүүд гэсэн судалгааг цэгцлэх хүснэгтлэх хялбар ойлгомжтой болгоход үлгэр авах хэд хэдэн хуучин номыг цаасны хогинд тушаахаас өмнө олж авсан билээ. Gamma-scout (Radiation Detector) гэх мэт гар багажгүй, хэт ягаан туяагаар харах боломжгүй, дозимтер ч зүүхгүй их төлөв чулуулгийг гартаа барьж, хагалж, долоож үздэг геологичдынхоо барилаар явсаар хүнцэл хэмээх хорыг болон уран фосфатын хүдрийн коллофан[3]-ыг долоож үзсэн байв. Ингэж явсны эцэст судалгааны “а” хэсгийг бараг гүйцээгээд элсэн чулууны ураны орд болон уран-нүүрсний ордод тохиолдох ураны силикат коффинит, ураны исэл уранинит зэрэг уран торигийн нийт 360 гаруй эрдсээс ураны байгаль дээр байдаггүй зарим эрдсүүдийг оролцуулаад нийт 249 эрдсийг элементийн агуулгаар нь мэддэг болж, зарим нэгийг нь зураг хөрөг, судлагдсан түүх, нэрийн гарал үүсэл, үүсэх орчин нөхцөл, талстын хэлбэржилт, гялба, хатуулга, химийн томьёо, зураасны өнгө ба цацрагийн нөлөөн дахь өгөршил зэргийг нь тодруулж чадсан билээ.  Ингээд “с” хэсгийн “Ураны ордын хүдрийн баяжуулах оновчтой технологийн судалгаа”-г эхлүүлсэн билээ. Энэ нь биднийг ураны ордын төрлүүд, хэд хэчнээн бий, яаж үүсдэг, хэрхэн ангилдаг болох, тэдгээр ордын төрлүүдэд тохирсон олборлох ба баяжуулах арга технологийн сонголт ямар байдаг зэрэг асуултуудад хөтлөн авч ирэв.

Ийнхүү байранд нь уусган баяжуулалт ба ил, далд уурхайн технологи нь тухайн ордын төрлөөс хамаарч байгаа бөгөөд Дундговь, Дорноговьд тогтоогдож буй ордууд нь ойрхноос жишээ татахад Казахстан дахь Чу-Сарису дүүргийн “Инкая” ураны (Inkay uranium project ISL) төслүүд, Казахстанчууд өөрсдөө гардан хийж буй КазАтомПром-ын Онгтусикад, Баруун өмнөд Казахстаны Кизилордад хэрэгжүүлж буй ураны төслийн бүлэг ордууд дахь уурхайнуудтай нэгэн ижил “in situ leach” буюу “байранд нь уусган баяжуулалт” хийх аргаар олборлох боломжтой болохыг, мөн  судалгааны “d” хэсгийн Ураны ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал зэргийг ерөнхийлөн бүрдүүлсэн билээ. Одоогоор “b” хэсгийн судалгаа төдийлөн ахиагүй боловч “а” хэсгийн судалгааг урьдчилсан байдлаар цувралаар ураны эрдсүүд гэсэн категорид багтаан http://uranium.blogmn.net/ гэсэн веб блогт хураангуйлан нийтэлж байна. Дээр дурдсан БСШУЯ-аас зарлагдсан ШУ технологийн төслүүдийн гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтын тендер нь 2 долоо хоногийн дараа цуцлагдсан болохыг төслийн даалгавар авахаар холбогдох үе дээ мэдсэн бөгөөд одоогоор энэхүү хувийн судалгааны ажил үргэлжлээгүй байна.

Хэдий тийм боловч Цөмийн энерги газар, Цөмийн болон Цацрагийн Хяналтын Газар, Цөмийн технологийн газар, МУИС-ийн цөмийн судалгааны төв, Ашигт малтмалын газар, Мон-Атом ХХК зэрэг төрийн байгууллагууд төдийгүй уг нийтлэлийн эхэнд нэр дурдсан гадаад дотоодын хөрөнгө оруулалт бүхий геологи хайгуулын байгууллагууд нь үйл ажиллагаагаа, ураны эрэл хайгуулын шинжилгээ судалгааг тасралтгүй өрнүүлж буй нь дамжиггүй.

 Ураны чиглэлийн өмнөх судалгааны ажлуудаас:

Монгол оронд ураны геологийн судалгааны ажил 1940-өөд оны сүүлээр манай орны зүүн ба зүүн өмнөд хэсэгт сэдэвчилсэн судалгааны ажлаар эхлэн үүгээр хүрэн нүүрсний ордуудтай холбоотой ураны нэлээд хэдэн жижиг илрэлүүдийг тогтоосон байна.

БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу /1970.09.06/ ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төлөвлөгөөтэйг ээр төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд ЗХУ-ын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн юм. Энэ ажил үндсэндээ 1990 оныг хүртэл үргэлжилж геологийн их хэмжээний судалгааны ажил хийгдсэн бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 27% буюу 420 мян.км2 талбайд 1:200000 масштабын, 14%-д буюу 224 мян.км2 талбайд 1:100000 масштабын иж бүрэн агаарын гамм-спекторметрийн судалгаа, мөн түүнчлэн 50 мян.км2 талбайд 1:200000 -1:50000 хүртлэх масштабын эрэл зураглал, урьдчилсан хайгуулын ажил, 500 мян.км2 талбайд ураны металлогенний тойм судалгаа болон их хэмжээний уул, өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэжээ
[4]

 (Монгол оронд ураны судалгааны нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарч хийгдсэн. Уг ажлын дүнд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхт гажлуудыг илрүүлэн тогтоосон байна. геологийн тайлан материалуудын 18 хувийг 1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн бөгөөд бусад нь ОХУ-д хадгалагдаж байгаа.)[5]

Дээрх мэдээллээс үндэслэн 18% нь 34-ээс 44 тайлан байгаа гэвэл Монгол орны ураны судалгааны талаар 189-өөс 240 гаруй тайлан бичигдсэн ажээ.

Хэрэв Н.А.Маринов нарын 1949 онд Өмнөговийн районы цацраг идэвхт чанарын импульс болон хэвийн орны импульсийг тогтоосон хэмжилт бүхий геологийн судалгааг оруулбал эдгээр эх сурвалж нь үнэний хувьтай ажээ. Түүнчлэн 1987-1989 онуудад Ю.Б.Миронов, Г.А.Машковцев нарын хийсэн Хойт Чойбалсангийн районы цэрдийн тунамал хурдсан дахь ураны хүдэржилтийн үнэлгээний ажлаар үндсэндээ дуусгавар болсон эдгээр өмнөх судалгаануудын үр дүнгээр Монгол улсын ураны нөөцийн балансыг 1990.01.01-ны байдлаар анх удаа зохиожээ.

Харамсалтай нь эдгээр тайлан материалуудыг нийтэд дэлгэх боломжгүй бөгөөд нууцад байдаг тул Монголын геологичид төдийгүй эрэл хайгуулын салбарт дахь хөрөнгө оруулагчид ч танин мэдэж олж уншаагүй билээ. Үүнээс үүдэлтэй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хэмжээ ба нэгэнт олж илрүүлсэн орд дээрх хайгуулын зардал өсөж өмнөх судалгааны үр дүнг ашиглах боломжгүйгээс цаг хугацаа ба хөрөнгийг давхар үрэгдүүлсээр байгаа билээ.

(Энэ нь улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордын ашиглалтын хувь эзэмших явдалд шууд хамааралтайгаар нөлөөлөх юм.)

Тийм учраас шинэ үеийн ураны судалгааг алхан авч явж буй Монгол геологичид шинэ тутам өөрсдийн гараар шинжлэх ухаанд нэгэнт танин мэдэгдсэн арга аргачлалуудыг самбаачлан суралцаж урьд өмнө хэн нэгэн хийсэн нээлтийг давтан хийж байгаа билээ.

 Ураны ордын төрөл

            Юутай ч хийж буй ажлаа энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар танин мэдэхүй үүднээс бичиж байхаар шийдсэн маань энэ юм. Ерөөс манай геологийн салбарт тандан судалгааны аливаа үзүүлэлтийг үл ойшоох хандлагатай зарим хуучинсаг хүмүүс таарах нь элбэг төдийгүй дэлхийн нийтийн мэдээлэл оюуны сангаас хүртэх дадалгүй компьютер, GPS зэрэгт итгэл хүлээлгэхгүй хүмүүстэй хаа сайгүй дайралддаг нь тоогүй. Стефен Хокинг, Исаак Азимов нарын адил шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол бичдэггүй юм гэхэд бид хүн төрөлхтний улам бүр арвижсаар байгаа мэдлэгийн сангаас танин мэдэхүй үүднээс шимтэн суралцсаар байх нь дамжиггүй билээ.

Энэ цаг үед ашигт малтмалын эрэл хайгуулын ажил хувийн хөрөнгөөр хийгдэж буй тул тухайлсан орд болон хайгуулын ажлын үр дүнг нарийвчлан дурдах боломжгүй хэдий боловч олон улсын түвшинд мэдээлэлж буй манай орны ашигт малтмалын талаарх нийтэд ил тод мэдээ баримтыг ашиглаж буйгаа давтан дурдах нь зүйтэй.

Жишээ татахад 1800 тууш метр өрөмдлөгийн ажил хийсэн нэг жилийн хайгуулын ажлын үр дүнг уг төслийн хэмжээнд хийгдсэн нийт 6000 гаруй тууш метр цооногийн үр дүнтэй харьцуулан геофизикийн хэмжилтүүдээр контроллер хийж урьдчилсан үр дүнг нийтлэн хэлэлцүүлэгт оруулахад гадаадын хөрөнгө оруулалт бүхий байгууллагууд их төлөв 5н цооногийн геологийн анхдагч баримт мэдээг дэлгэх зөвшөөрөл өгөх жишээтэй. Ингээд гол төлөв хөрөнгийн бирж дээр ажилладаг байгууллагууд тодорхой хэмжээнд хаалттай байдлаар баримт дэлгэх ба үндэслэл муутай мэт харагдах хураангуй аргумент нь урьдчилсан тайлалт дүгнэлтийн хамт шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт гэхээсээ сонин мэдээ болоод өнгөрдөг билээ. Зарим тохиолдолд хөрөнгийн бирж дээрх хайгуулын төслүүдийн хэтийн төлөвийн мэдээ баримт нь бодит баримтаас өмнөө байх тохиолдол ч тааралдана. Иймийн учир дурдсан нэр ба тоо баримт нь цаанаа олон хүний нөр их хөдөлмөр байдгийг бодолцон соргогоор хандаж хүлээн авдаг билээ.

Тиймээс ч энгийнээр судалгааныхаа ажлыг хөтлөн явуулж, тэднээс жишиг авч өмнөх судлаачдын байр суурийг зэрэгцүүлэн тавьж харьцуулан үзэх сонголтыг таны оюунд үлдээж байхыг эрмэлзэж байна.

Г.Дэжидмаа гуайн төрөлх хэл дээрээ эмхтгэн нийтэлсэн ураны ордын үйлдвэрлэлийн төрлүүдийг  хүснэгт-1, Г.Жамсрандорж, болон С.Дандар нарын Монгол орны ураны ордуудын гарал үүслийг[6] хүснэгт-2, Ж.Лхамсүрэн багшийн номын санд буй манай эрдэмтэн багш нарын ширээний ном болон хэрэглэгдэж буй “Промьшленные тимпы рудных месторождений[7]”-аас авсан ураны ордын төрлүүдийг хүснэгт-3, интернет дахь эх сурвалжаас авсан мэдээллийг сүүлийн хүснэгтүүдэд тусган оруулав.

Хүснэгт-1

Ураны  ордын үйлдвэрлэлийн  төрлүүдийн 

Үндсэн  төрлүүд

1

Тунамал  хурдас  дахь  давхарга  болон  давхарга маягийн  ордууд

2

Уран  болон  уран-алт  агуулсан  метаморжсан  конгломератын  ордууд

3

Ураны  штокверк  ордууд

4

Эрдэсжсэн  бүсийн  ураны  ордууд

5

Ураны  баян  хүдрийн  давхарга  маягийн  ордууд

6

Ураны  судлын  ордууд

7

Фосфор – ураны  ордууд

8

Молибден-ураны  давхарга  болон  судал  хэлбэрийн  ордууд

Туслах  төрлүүд




 

Хүснэгт-2

Монгол орны ураны ордын гарал үүсэл

1

Тунамал (гидроген)

-       Исэлдэн ангижрах хил заагийн

-       Вулканоген тунамал

2

Шүүрлийн, Тунамал–шүүрлийн

3

Тектоген–хуримтлалын

4

Гидротермал

5

Магмын

6

Пегматитын

7

Уран агуулсан ГХЭ, ховор металлын

Хүснэгт-3

ПРОМЫШЛЕННЫЕ ТИПЫ МЕСТОРОЖДЕНИИ

1)   Пла­стовые и пластообразные месторождения в породах осадочного чехла: урановые и медно-ванадий-урановые месторождения в песчаниках

2)     Урановые и ураново-золотые месторождения в докем-брийских метаморфизованных конгломератах

3)     Урановые штокверковые месторождения

4)     Урановые месторождения минерализованных зон дроб­ления

5)     Урановые жильные месторождения

6)     Фосфор-урановые месторождения

7)     Молибден-урановые месторождения

К второстепенным типам относятся:

1)   Никель-кобальт-вис­мут-серебро-урановые жильные месторождения;

2)   Торий-урано­вые пегматитовые;

3)   Торий-урановые скарновые (мэри-кетлин в австралии);

4)   Комплексные редкометальные карбонатитовые месторождения;

5)   Комплексные альбитит-редкометальные ме­сторождения;

6)   Ураноносные фосфориты;

7)    Ураноносные уг­леродисто-кремнистые сланцы.


Хүснэгт-4

Ураны Ордын Төрлүүд[8]

Ураны нийт нөөцөд эзлэх хувь, ордын төрлөөр/[9] (%)

Ураны үйлдвэрлэл ордын төрлөөр 2004 оны байдлаар[10] (%)


Үл нийцлэгтэй холбоотой ордууд

12

39.3


Элсэн чулуун дахь ордууд

28

28.6


Кварцын хайрга бүхий конгломератын төрлийн орд

6

1.8


Гематит Брекчийн комплекс ордууд (IOCG-U)

16

9


Судлын төрлийн ордууд

6

1.6


Интрузив ордууд (Alaskites)

5

<1


Фосфорит дахь ордууд

 

0


Брекчийн хоолойн ордууд

 

0


Вулканитад агуулагдах ордууд

4

8


Гадаргуугийн ордууд

 

0


Метасоматит ордууд

12

10.2


Метаморф ордууд

 

0


Хүрэн нүүрс агуулагдах ордууд

 

0


Хар занарын ордууд

 

0


Бусад төрлийн ордууд

8

0.5


Ангилагдаагүй

3

 

 Хүснэгт-5

Ураны Ордын ангилал[11]


Ураны зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөл

Ордын төрөл



Гадаргуугийн процесс/тунамал

Гадаргуугийн орд


Кварцын хайрга бүхий конгломератын төрлийн орд


Фосфоритын төрлийн орд


Хүрэн нүүрсэнд агуулагдах орд


Хар занарын шаварлаг үелэл дах орд


Диагенетик

Элсэн чулуун дахь ордууд


Диагенетик - гидротермаль?

Үл нийцлэгтэй холбоотой орд


Судлын төрлийн орд


Брекчийн төрлийн орд


Магмын - гидротермаль?

Брекчийн ордууд


Галт уулын чулуулагтай холбоотой орд


Метасоматит орд


Судлын төрлийн орд


Интрузив орд


Метаморф - гидротермаль

Метаморф орд


 

Хүснэгт-6

Geology of Uranium Deposits

[12]

 

1.    Unconformity-related deposits

2.    Hematite breccia complex deposits

3.    Sandstone deposits

Three main types of sandstone deposits:

a.    rollfront deposits - arcuate bodies of mineralisation that crosscut sandstone bedding;

b.    tabular deposits - irregular, elongate lenticular bodies parallel to the depositional trend, deposits commonly occur in palaeochannels incised into underlying basement rocks;

c.    tectonic/lithologic deposits - occur in sandstones adjacent to a permeable fault zone.

4.    Quartz-pebble conglomerate deposits

5.    Surficial deposits

6.    Vein deposits

7.    Volcanic and caldera-related deposits

8.    Intrusive deposits

9.    Metasomatite deposits

10.  Collapse breccia pipe deposits

11.  Phosphorite deposits

12.  Metamorphic deposits

13.  Lignite deposits

14.  Black shale deposits

 

 Uranium Roll Front

Ураны ордын төрлүүдийн талаар анхлан Джим Брайс хэмээх эрхмээс "Uranium Roll Frontгэж сонсохдоо түүний ярианд төдийлөн үнэмшил төрөхгүй муйхраар эрс өөр төрлийнх ч байж болно хэмээн дотроо бодож байсан маань ураны ордын судалгааны ажлын маань эхлэл болсон юм. Тухайн үед Монгол доо Монгол хэлээр ярьж Монголчууд өөрсдөө учрыг нь олно, гаднынхнаас суралцах албагүй гэж бодож явсан маань хэт өрөөсгөл байсныг ойлгож, “авч гээхийн ухаан”-аар хандаж буй нь энэ билээ.

Блюз болон джаз хөгжмийн хөгжил болох хүчтэй хэмнэл бүхий алдарт “рок-н-ролл” нь 1950-аад оны үед АНУ-д үүссэн соёл юм.  Эргэлдэн бүждэг уг хөгжмийн “рок” (rock) гэдэг үг нь үндэснийхээ хэлээр бол “чулуу” гэсэн нэгдүгээр утгатай байдаг бөгөөд хоёрдугаар утга нь “салгалах” гэсэн утгатай. “Ролл” (roll) гэдэг үг нь эргэлдэн хөдлөхийг хэлдэг байна. Ингээд “дэвэн эргэлдэх” (рок-н-ролл) гэдэг хөгжмөөр залуус хүчтэй хэмнэлээр бүждэг байсан нь 20-р зууны түүх билээ.

Ийн сонин соёлыг утгачлан ойлгож байгаа маань хөмөрсөн тогоонд нар тусахтай адил хэрэг бөгөөд “уран” гэвэл атомын бөмбөг гэж ойлгодог. Үүнийгээ Хирошима болон Нагасаки хотын 1945 оны 08 сарын 06-ны даваа, 09-ний пүрэв гаригуудад эгшин зуурт дэлхийн 2-р дайнд үрэгдсэн 61 сая амьний 0,5% болох Япон хүмүүсийн үхлээр төсөөлдөг. Атомын цахилгаан станц гэвэл Украины  хойд нутагт 1986 оны 04-р сарын 26-ны үд дунд болсон 336 мянган дүрвэгсэдийн шалтгаан “Чернобыль”-ийн атомын цахилгаан станцын сүйрлээр төсөөлдөг бид хэдэн арван км талбай дахин ашиглагдахгүй болсон, 810 сая евро зарцуулчихаад байгаа уг цацрагийн хордолттой хотыг 2013 он гэхэд сая нэг юм саармагжуулахтай ижил аюулаар төсөөлдөг байснаас уран гэж чухам юу болохыг мэдэхгүй байв.

Тиймээс ч Ураны Ролл Фронт төрлийн ордыг ойлгохдоо “Ролл”  гэдгийг дээр өгүүлсэнчлэн нэгэн адил эргэлт, харин фронт гэдгийг байлдааны талбар, фронт,нүүрэн тал гэж ойлгож байв. Иймээс Ураны Ролл Фронт төрлийн ордыг “магм”-ын нэгэн адил халуун хайлмагийн чулуулаг дундуур урсан зүсэж халуун ба контактын түрүүлж хөрсөн хэсгийн эргэлт зэрэгтэй төсөөлж “эргэлтийн нүүрэн тал” хэмээн дүйцүүлэн ойлгож байв. Гэвч энэ төрлийн ураны орд үүсэх процессид ямар ч эргэлдэх хөдөлгөөн үгүй билээ.

Харин энэ нь Олон Улсын Атомын Энергийн Газар, Дэлхийн цөмийн холбооноос гаргасан ураны ордын төрлийн үндсэн 14 төрөлд багтахгүй, элсэн чулууны ураны ордын төрөлд хамаарах дэд төрөл болохыг хожим танин мэдсэн билээ. Элсэн чулууны ураны ордын дэд төрлүүд:

1)    Ролл Фронтын

2)    Тектокийн-литологийн

3)    Эртний гольдролын

4)    Давхаргын ислийн[13]

 Ураны Ролл фронт ордын зарим нэг тодорхойлолт:

a)    Уран нь усанд сайн уусдаг элемент юм. Уулын хажуу бэл, налуу тогтцод  уран агуулагч чулуулаг болон түүний хэмхдэс хурдсаас ураныг уусган усны урсгал нэвчин нэвт чөлөөтэй өнгөрдөг байна. “Хэзээ ус татарна, хаана хил зааг орчин нөхцөлийн хамт өөрчлөгдөнө” тэр хэсэгт буюу исэлдэн ангижрах орчны заагт нүүрс, нефть, байгалийн хий болон сульфид гэх мэт химийн нэгдэл бүхий ураны уусмал, тунадасжиж хуримтлагдах ба ийм төрлийн хүдрийн биетийг Ролл фронт гэнэ.[14]

b)    Ураны Ролл фронт орд: Ийм төрлийн  ураны орд нь исэлдсэн болон ангижирсан орчны заагт баяжигддаг байна.[15]

 

Ураны Ролл Фронт төрлийн ордуудын геологийн тогтоц ба Ролл Фронт төрлийн ордуудад мөн элсэн чулууны төрлийн ордуудад тохиолдох ураны эрдсүүд, энэ төрлийн ордуудын тархалт байршил болон зураг схемийг судалгааны нарийвчилсан үр дүнгүүдээс үзэх боломжтой бөгөөд Англи хэл дээрх эх материалыг удахгүй

http://uranium.blogmn.net/

блог сайтад байрлуулах тул татаж авах боломжтой болох юм.

2010.06.21.
by Lensky




эх материалын жагсаалт:


[1] “ХАР ТОЛГОЙН УРАНЫ ЭРДЭСЖИЛТ”, Б.Баянмөнх1, Дебабрата Сен2

1Тре СаммиТ ХХК, 2Жиндал Стийл энд Повер Лимитэд,

“Mongolian Mineral Exploration Roundup 2009” хурал 2009.03.20-ны баасан гариг.

[2]  “Гурванбулагийн ураны ордын хүдэржилт, геологийн тогтоц, Б.Мөнхтөр, ШУТИС, ГГТС, магистрын диссертац 2006 ,

[3] (collophanite & collophane)

Les apatites forment une famille de phosphates

 hexagonaux de composition assez variable, Ca5(PO4)3(OH,Cl,F). On les classe en hydroxyapatites (« Hap »), chlore-apatites (« Cl-ap ») et fluor-apatites (« Fap ») selon.  French Wikipedia - The Free Encyclopedia

КОЛЛОФАН — м-л, скрытокристаллический апатит. Внешне опаловый с плотной, слоистой или колломорфной структурой. Агр. конкреции, почковидные, сферолитовые или порошк. Серовато-белый, желтоватый или коричневый. Бл. стеклянный. Тв. 3 — 4. Уд. в. 2, 5 — 2, 9. Главный компонент фосфоритов. Ввиду изменчивости состава предложено очень много названии для его разнов.
Геологический словарь :
На букву К

[4] Уран дэд хөтөлбөр, Геологийн судалгааны түвшин бүлэг

[5] Mining.mn-Монголын Уул Уурхайн Мэдээллийн Нэгдсэн Сан, : “Монгол улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратеги” нийтлэл, 2010/04/20 "Монгол орны геологи, Уул уурхайн ном"-ноос гэжээ

[6] Монгол улсын ураны хүдэржилтийн тархалт, гарал үүслийн асуудалд, , Г.Жамсрандорж (PhD)*, С.Дандар (PhD)** Хан Ресорсиз ХХК, **ШУТИС, ГГТС, “Хайгуулч” үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний сэтгүүл №1, 2010.03.12.

[7] П.Д.Яковлев Москва “НЕДРА” 1986

[8] IAEA Classification (1996)

[9] Where are the Uranium resources?

Harikrishnan Tulsidas. International Atomic Energy Agency.  2009

[10] Uranium Resources of the Middle East Region, and Global Exploration Analogue

Fares M. Howani, P.C. Goodell, Abdelaty Salman, Nuclear Material Authority, Egypt University of Texas @ El Paso, El Paso, Texas, USA

[11] Lally, J. and Bajwah, Z. (2006), Report 20: Uranium Deposits of the NT., Northern Territory Geological Survey,

ISBN 0724571078

[12] http://www.world-nuclear.org  (March 2009)

 

[13] Roll front type — Moinkum, Inkai and Mynkuduk (Kazakhstan), Crow Butte and Smith Ranch (USA) and Bukinay, Sugraly and Uchkuduk (Uzbekistan).

Tectonic-lithologic type— Mikouloungou (Gabon) and Mas Lavayre, Lodиve district (France).

Basal channel type— Dalmatovskoye, Transural region and Khiagdinskoye, Vitim district (Russian Federation) and Beverley (South Australia).

Tabular type— Ambrosia Lake, Grants Mineral Belt, New Mexico (USA): Westmoreland (Australia), Akouta, Imouraren and Arlit (Niger), Coutras (France) and Colorado Plateau (USA). http://www.world-nuclear.org/info/

 

[14] Texas Mining and Reclamation Association

 

[15] South Australian Proposals Beverley Olympic Dam Honeymoon




Сэтгэгдлүүд

Зочин

ch

Зочин

basal chanal turliig yu gj orchuulbal onowtoi be

Зочин
dvd

үнхээр сайхан нийтлэл болжээ. илүү дэлэгрэнгүй бичвэл сайн байна. боломж олдвол тэр мастэрийн ажилийг тавиач

geo-ss

detrital uranium-гэж юу бэ энэ талаар тодорхой бичлэг оруулж өгвөл сайн байна

Зочин
detrital uranium

Ёстой сайхан, мэдээлэл сайтай блог болжээ. Ингэхэд detrital uranium гэж ямар ураныг хэлээд байна аа? Монголоор яг юу гэж хэлээд байна аа?

ленски (зочин)

өнхрүүш маягийн гэж уншиж байсан л даа энэ нэршил нь үүсэх процессийг төсөөлөхөд жаахан гажуудал үүсгээд магм-ын процесс шиг буугаад байхшиг санагдсан юмаа
зайлшгүй монголчлох эс монголчлох зүйл байх юмаа жишээ татахад элсжин гэдэг чинь монгол үг биш шүү дээ еэн буюу жин гэдэг хятад үг тэртээ тэргүй бид страдын дуучин рок хөгжим гэж л ярьдаг шүүдээ
энэ тодорхойлолт нь Texas Mining and Reclamation Association-ийн болон South Australian Proposals Beverley Olympic Dam Honeymoon-оос гаргасан байсан

Зочин

Roll front iin todorhoilolt dajgui boljee, nershiliin huvid unhruush gedgeer yvbal zugeer baihaa


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски

idiomatic-dormant
idiomatic-dormant